Шинэ хувцсанд дагалдаж ирдэг жижиг материал ямар учиртай вэ?

Дэлгүүрээс шинэ хувцас худалдаж авахад халаасан дотор нь, эсвэл шошготой нь цуг тухайн хувцасны материалын багахан хэсгийг хавсаргаж өгсөн байдаг. Хүн бүхэн л үүнийг урагдаж, цоороход нөхөх материал гэж боддог ч яг үнэндээ тэс өөр зориулалттай байдаг ажээ. Бид үүнийг ямар ч хэрэгцээгүй хог мэтээр харж, шууд л хаячихдаг. Тэгвэл үүнээс хойш битгий хаяж байгаарай. 

Шинэ хувцсанд дагалдаж ирдэг жижиг материал ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Тэгэхээр энэ яг ямар учиртай эд вэ? Та шинэ авсан хувцсаа толбо болонгуут хэр хурдан арилдаг, халуун усанд угаавал өнгө нь хэр ганддаг, хэмжээ нь хэр агшиж, сунадаг эсэхийг заавал бодитоор туршиж, азаа турших хэрэггүй. Харин дагалдаж ирсэн энэ жижигхэн даавуугаар туршчихаж болно. 

2

Хэрвээ таны санаанд хүртэл толбо нь арилахгүй, ганц удаагийн угаалтаар урагдаж сэмэрдэг муу материалтай бол тухайн дэлгүүртээ (хэрвээ боломж байвал үйлдвэрт нь очоорой) очоод буцаасан ч болно. 

3 Сунаж, агшдаг эсэхийг нь хэрхэн мэдэх вэ?

Жижиг даавууныхаа талыг халуун усанд цаг хэртэй хийгээд хатаа. Хатангуут нь нөгөө талтай нь харьцуулаад үзээрэй. 

Сунаж, агшдаг эсэхийг нь хэрхэн мэдэх вэ?

4 Харин өнгө алддаг, будаг нь гардаг эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Мөн л даавууныхаа талыг авч үлдээд, нөгөө талыг нь угаалгын нунтаг ихтэй халуун усанд сайтар үрээд үз. Дараа нь үүнийгээ 20 минут хүйтэн усанд хийж будаг гарч байгаа эсэхийг мэдээрэй. 

Харин өнгө алддаг, будаг нь гардаг эсэхийг хэрхэн мэдэх вэ?

5

Одоо таны хувцасны эдэлгээ бага ч гэсэн уртасна гэдэгт итгэлтэй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()