Хар хувцас өмсөх дуртай хүмүүс ямар байдаг вэ?

Залуу сайхан байгаа дээрээ хар хувцаснаас татгалз, аль болох гэгээлэг тод өнгийн хувцас өмс гэж хүмүүсийн хэлэхийг бид бишгүй л сонсдог. Гэхдээ хар хувцас өмсөнө гэдэг нь биеийнхээ өө сэвийг далдлана гэсэн үг биш, харин ихэмсэг бардам, нууцлаг болон классик хэв маягаа хэзээд хадгалж үлдэхийн нэр юм. Дандаа л хар хувцас өмсөж явдаг хүмүүс ямар байдаг гээч???

Хар хувцас өмсөх дуртай хүмүүс ямар байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
1. Хар бол хамгийн үзэсгэлэнтэй, сонгодог өнгө. Хар өнгийг таашаагчид ихэвчлэн өндөр мэдрэмжтэй, далд авьяастай, нууцлаг хэрнээ дур булаам хүмүүс байдаг. 


 
2. Хар өнгө таны биеийн галбирыг нүд алдмаар гайхалтай харагдуулна. Түүнчлэн хар өнгийн хувцсан дээр ямар ч өнгийн хүрэм, гоёл чимэглэл донжтой зохиж, таныг улам ч үзэсгэлэнтэй болгодог байна.



3. Таны хувцасны шүүгээ нэг иймэрхүү...


 
4. Хүмүүс танийг үргэлж “оршуулганд явах гэж байгаа юм шиг” гэж зэмлэдэг. Гэхдээ бодит байдал тийм биш байдаг. Хүмүүс юу гэж хэлэх нь хэнд хамаатай гэж? Энэ бол таны сонголт. Таны мэдрэмж. Хар өнгө таныг бусдаас үргэлж содон, нууцлаг, хурц хэрнээ дур булаам болгож байдаг шидтэй өнгө юм. 


 
5. Нэг дор олон хар хувцас зэрэг өмсөж болохгүй гэдгийг таныг сайн мэднэ гэж найдаж байна. Учир нь хэтэрхий хүнд харагдах гээд байдаг талтай. Гэхдээ ямар ч зүйлийн донжийг олж чадвал болохгүй зүйл үгүй шүү дээ.



6. Та дэлгүүрээр хэсэхдээ “Уг нь их гоё загвар байна. Гэхдээ хар өнгө байгаа юу?” гэж үргэлж асуудаг биз?


 
7. Ямар ч улиралд хар өнгийн хувцас өмсөж болно. Харин неон өнгийн хувцсыг өвөл өмсөхөд тийм ч тохиромжтой биш байдаг. Тийм учраас л хар өнгийг хамгийн шилдгээр тодруулаад байгаа юм шүү дээ.



8. Хар өнгийн хувцас бол том зүүлт чимэглэл зүүх аятайхан боломж юм.


 
9. Гудамжинд хар өнгийн хувцастай явахад олны нүд тань руу л чиглэнэ. Хэрвээ та бага зэрэг махлаг бол хар өнгө таныг илүү туранхай харагдуулна. Харин та туранхай бол таны биеийн галбирыг бүр илүү тодотгож өгдөг давуу талтай. 



10. Тод өнгийн хувцас өмсөхгүй байлаа гээд та муухай харагдаж байна гэсэн үг биш.



11. Борлосон арьстай үед хар өнгийн усны хувцас таны биеийг үнэхээр сайхан харагдуулна.


 
12. Боломжит бүх л хар өнгийн материалаар хувцас урлаж болно. Хар савхи, хар жийнс, хар лидерин, хар торон материал, хар даавуун цамц, хар илгэн гутал гээд л... дуусашгүй олон. Харин оронд нь улаан өнгийг орлуулаад үз дээ? Арай өөр санагдаж байгаа биз?


 
13. Хараас бусад өнгийн хувцсыг өмсөхгүй байлаа ч гэсэн, моодноос гарна гэж үгүй. Тийм учраас байнга хар хувцас өмсөөд хэвшчихсэн ч үүндээ бүү санаа зов.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()