Эмээ нарыг гудамжинд бүжиглэхээс сэргийлэх төхөөрөмж Хятадад эрэлттэй болжээ

Урд хөршид та олон сая хүнтэй хотод ч, эсвэл мянгаадхан хүнтэй жижиг тосгонд ч очсон хүмүүс нь өглөө, оройн цагаар төв талбайдаа юм уу цэцэрлэгт хүрээлэнд цуглаад бүжиглэдгийг харах болно. Ихэвчлэн нас тогтсон, тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд чанга хөгжим тавьж, бүжгийн дасгал хийх энэхүү явдлыг "Үсэргээ" (广场舞) хэмээн нэрлэдэг аж. Энэ нь хятадын ахмадуудын хувьд нэг ёсны үнэ төлбөргүй фитнесс болсон төдийгүй найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрөөж, шинэ хүмүүстэй танилцах боломжийг олгодог гэнэ. 

Эмээ нарыг гудамжинд бүжиглэхээс сэргийлэх төхөөрөмж Хятадад эрэлттэй болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хятадын ихэнх хүмүүс "бүжиглэдэг эмээ" нарыг цагаа зөв зохистой өнгөрөөж байна хэмээн магтдаг бол зарим нь олон нийтийн газар байнга чимээ шуугиан гаргаж байна гэж шүүмжилдэг. Ялангуяа элсэлтийн шалгалтанд бэлдэж байгаа сурагчид тэднийг төвлөрөхөд нь саад болж байна хэмээн "ад үздэг" бөгөөд цагдаа дуудаж тараах нь ч бий гэнэ. 

Тэгвэл саяхан "үсэргээчид" хятадын цахим ертөнцөд дахин анхаарлын төвд орсон нь Жяньши мужийн нэгэн иргэн орчин үеийн технологийн тусламжтай тэдний бүжгийг таслан зогсоож буйг харуулсан бичлэгээс үүдэлтэй ажээ.

Интан хэмээх хотод амьдардаг нэгэн эр байрных нь доор цугларсан үсэргээчдийг тараах үүднээс чанга яригчийг нь тусгай удирдлага ашиглан унтраасан аж. Хөгжим нь зогссоны дараа эмээ нар гайхширч, чанга яригчаа асаахыг оролдсон ч амжилтгүй болжээ.

Тэрхүү удирдлага нь 50-80 метрийн зайнаас хөгжмийг зогсоох чадвартай, гаднаас нь харахад гар чийдэн шиг хэлбэртэй тул хэн ашигласныг мэдэхэд хэцүү аж. 

Бичлэг тарсны дараа "Үсэргээний эсрэг багаж" хэмээх сэдэв тэр даруй цахим орчинд шуурч эхэлсэн бөгөөд маш олон хүн тэрхүү шидэт удирдлагыг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Эрэлт эрс ихэссэн тул Taobao мэтийн худалдааны сайтууд дээр ийм удирдлага хэдэн арван төрлөөрөө гарч ирсэн байна. Зарим худалдаалагч нар "Дуу чимээнд баяртай гэж хэлээд сайхан амраарай" гэсэн уриатай бараагаа зарж эхэлжээ. Дунджаар нэг удирдлага 250 юанийн (110 мянган төгрөг) үнэтэй байгаа юм. 

Цахим хэрэглэгчдийн олонх нь эцэст нь хотдоо чимээ аниргүй амрах боломжтой болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн бол зарим нь энэ багажнаас болоод хүмүүс хооронд мөргөлдөөн үүсэх вий хэмээн болгоомжилжээ. Өөр нэг хэрэглэгч "эмээ нар чихэвч зүүгээд бүжиглэж болдоггүй юм байх даа" хэмээн наргижээ.

"Үсэргээ" хэмээх энэхүү олон нийтийн үйл ажиллагаа урд хөршид Мао Зэдуны Соёлын хувьсгал болон 1969 оны сэхээтэн залуусын хөдөлгөөнөөс үүдэлтэй аж. Тэр үед зөвхөн залуус хамт олонч үзлийг түгээн дэлгэрүүлэхээр бүжиглэдэг байсан бол өдгөө тэр үеийнхэн өтөл насыг насалсан ч тэрхүү уламжлалаа алдаагүй байгаа нь энэ аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()