“Викториа Секрет”-ийн хамгийн анхны Ази модель

Бидний хэлдгээр “босго өндөртэй” алдартай загварын тайзнаа хүссэн аавын охин, тэр бүр санасны зоргоор гарчихгүй шүү дээ. Ёстой л шаардлага шалгуур юу байна, тэр бүрийг давсны эцэст мөрөөдлөө биелүүлдэг. Бидний танилцуулах энгийн нэгэн Хятад бүсгүй өөрийн зүүдлээ ч үгүй алдартай Викториа Секретийн тайзнаа гарч, олон алдартай брэндийн нүүр царай болсон юм. 

“Викториа Секрет”-ийн хамгийн анхны Ази модель
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хятадын загвар өмсөгч Лю Вэнь (Liu Wen) өдгөө 28 настай. Тэр хэдийгээр өөрийн нутагтаа "үзэсгэлэнтэй" хэмээн үнэлэгддэггүй байсан ч, загварын тайзнаа алхаснаас хойш түүний гоо үзэсгэлэнг дэлхий даяар үнэлсэн юм. Тэрээр 2009 оноос Викториа Секрет загварын тайзнаа алхаж, түүнээс хойш олон алдартай брэндүүдтэй хамтран ажиллах болжээ. Мөн тэрээр “Estee Lauder” брэндийн албан ёсны гэрээт модель нь юм.

Викториа Секретийн тайзнаа гарсан хамгийн анхны Ази бүсгүй өөрийгөө огтхон ч үзэсгэлэнтэй гэж боддоггүй байна. Учир нь түүний амьдардаг газарт том нүд, шонтгор хамар, зузаан уруултай бүсгүйчүүдийг хөөрхөн хэмээн таашаадгаас үүдэлтэй ажээ.

Тэрээр өөрийн гадаад байдал, гоо үзэмжийн талаар Нью-Йорк сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Би модель болохоосоо өмнө өөрийгөө хэзээ ч хөөрхөн хэмээн бодож байсангүй. Харин одоо бол би үзэсгэлэнтэй. Учир нь бид өөртөө итгэлгүйгээсээ болж олон сайхан боломжуудаас зугтаж байдаг юм шиг... Оюун бодол, дотоод сэтгэлдээ өөрийгөө үргэлж үзэсгэлэнтэй хэмээн хэлж, өөртөө итгэлтэй байснаар та өмнө нь төсөөлөө ч үгүй олон гайхалтай зүйлстэй учрах болно.” гэжээ.

Лю Вэнь хүний дотоод мөн чанар, гоо үзэсгэлэнгээр тухайн хүний гоо үзэмжийг тодорхойлж болно хэмээн боддог аж. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр гаднаасаа л гоёж гоодоод, дотоод мөн чанар нь хүйтэн хөндий, хатуу байвал тэр хэзээ ч гоо сайхан гэх үнэлэмжид нийцэхгүй гэжээ.

Тэр хэлэхдээ, “Би урьд нь өөрийгөө хэзээ ч хөөрхөн гэж боддоггүй байсан. Хүмүүс намайг зүгээр л их өхөөрдөм төрхтэй гэлцдэг. Учир нь би бүх хүнтэй инээмсэглэж, сайхан харьцахыг хичээдэг болохоор тэр байх. Гэвч гоо үзэсгэлэн гэдэг өөр ойлголт. Энэ бол биеэ даасан байдал, өөртөө итгэх итгэл. Тэр л хүмүүсийн өөрсдийнх нь гоо үзэсгэлэнг илтгэдэг байх.”

Лю Вэнь Хятадын уламжлалт шинэ жилийн баяраар болсон загварын тайзнаа "Dolce & Gabbana" брэндийн ягаан даашинзийг өмсөн тайзнаа алхсан ажээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ "Хүмүүс шоуны үеэр намайг хараад, Хөөх чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна, царай чинь ч биш бүхэлдээ сайхан байна гэж хэлсэн. Би өөрийнхөө зүс царайг сайн мэдэхгүй ч, миний дотоод хүн гаднах төрхөөс минь ч илүү үзэсгэлэнтэй. Миний төрсөн газарт, давхраагүй жижигхэн нүдтэй бүсгүйг таашаадаггүй. Гэсэн ч би өөрийн төрхөндөө дуртай" гэжээ.

Түүний загварын анхны гараа нь нэгэн сайтын фото модель болохоос эхэлжээ. Энэ л түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн ажээ.

Вэнь 6 жилийн өмнөөс “Estee Lauder” брэндийн нүүр царайгаар ажиллаж эхэлжээ.

Өдгөө модель бүсгүй хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй Ази моделиудын нэгд тооцогддог. Түүний жилийн орлого нь 4,3 сая доллараас 7 сая долларын хооронд байдаг байна. Мөн тэрээр “Massimo Dutti”, “H&M” ,“MO & Co” зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг юм.

Түүнийг Азийн гоо үзэсгэлэн хэмээн дэлхий даяар үнэлж эхлэхэд  “Бусад бүх зүйлсээс илүүтэй харж, сонирхож байгаа зүйл бол чиний дуртай зүйл. Жишээ нь, чи үргэлж давхраатай охидыг харж, хөөрхөн хэмээн таашаан тэдэн шиг болохыг хүсдэг бол, тэр чинээгээрээ өөртөө хайргүй, байгаа байдалдаа дургүй гэсэн үг. Удахгүй хүмүүс давхраагүй нүдийг илүү сайхан хэмээн үзэх болно. Харин тэр үед өөрийн натурал төрхийг эвдэж, бусадтай адилхан болох гэж давхраа хийлгэсэн охид харамсах л байх даа” гэжээ.

“Үнэндээ Хятадад төрөлхийн давхраатай охид маш цөөхөн. Миний бодлоор “Estee Lauder” брэнд намайг давхраагүй болохоор сонгосон байх.  Хүмүүс намайг хараад чи давхраагүй ч гэсэн сайхан харагдаж байна гэдэг. Давхраатай охид л зөвхөн хөөрхөн гэсэн үг биш шүү дээ. Тэгээд ч төгс төгөлдрийг хамгийн ихээр чимдэг зүйл бол төгс биш байдал хэмээх үг бий” гэжээ. 

Вэнь өөрийн өөгүй сайхан арьс, натурал нүүр арчилгааныхаа талаар ийнхүү хэлжээ.

“Натурал төрхтэй харагдахад хамгийн чухал нь арьс. Чи хичнээн хөөрхөн царайтай байлаа гээд арьс чинь "авах юмгүй" байвал нүүр царай, тэр ч бүү хэл бие галбир ч бүхэлдээ л онцгүй харагдана. Тиймээс би нүүр будалт гэхээсээ илүү арьсныхаа цэвэр, эрүүл байдалд илүү анхаарлаа хандуулдаг” гэсэн байна.

“Өдөр бүр би нүүрээ гүн цэвэрлэдэг. Энэ бол хамгийн эхний бөгөөд чухал алхам. Дараа нь тоник, серум, зовхины тос түрхдэг. Өглөөд нүүрээ будахаас өмнө нарны тос түрхэж, шөнө унтахдаа усан суурьтай шөнийн тосыг түрхдэг юм. Мөн арьсаа эрүүл байлгахын тулд 7 хоногт 5 өдөр нь маск тавьдаг. Учир нь тайз студийн хурц гэрэл, арьсыг маш ихээр хуурайшуулдаг” гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()