Дасгал хийсэн ч турахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай...

Зуны улирал ирэхэд бүсгүйчүүд маань даашинз, усны хувцсаа өмсөхийг тэсэн ядан хүлээдэг билээ. Энэ үед л турах тухай асуудал хамгийн ихээр толгой гашилгасан зүйл болж хувирдаг. Бид турахын тулд дасгал хийж эхэлдэг боловч, тэр нь төдийлөн үр дүнгээ өгөх нь ховор билээ. Иймд бид та бүхэндээ идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн ч турахгүй байгаа шалтгаануудыг дуулгая!

Дасгал хийсэн ч турахгүй байна уу? Тэгвэл ийм учиртай... Хадгалах

Баяжих эсэхээ биеийнхээ эдгээр хэсгүүдээр мэдээрэй!

Таны биен дээр байгаа мэнгэ ямар учиртай болохыг мэдэх үү? Хүний биен дээр зүгээр ч нэг мэнгэ үүсдэггүй бөгөөд бүгд ямар нэгэн утгыг илэрхийлж байдаг аж. Харин баяжих хувь төөрөгтэй хүн төрөхдөө л биен дээрээ онцгой тэмдгүүдтэй байдаг гэнэ. Тэгвэл бид та бүхэндээ баяжих тавилантай хүмүүс ямар онцгой шинж тэмдэгтэй байдаг болохыг танилцуулъя. 

Баяжих эсэхээ биеийнхээ эдгээр хэсгүүдээр мэдээрэй! Хадгалах

Сүүн гэрэл бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Орчин үед сүүн гэрлийг байгальд хоргүй, хэмээн ихээр хэрэглэдэг болсон билээ. Гэвч бодит байдал дээр сүүн гэрэл нь аюулгүй байдлын хувьд олон сөрөг нөлөөтэй байна. Америкийн байгаль орчны яамны зөвлөснөөр, сүүн гэрэл нь эрчим хүч хэмнэх давуу талтай бүтээгдэхүүн юм. Гэхдээ сүүн гэрлийн эрчим хүч хэмнэхэд нөлөөлдөг гол найрлага нь хорт хий бөгөөд энэ нь сүүн гэрэл хагарахад аюулыг бий болгодог байна. Та доорх мэдээллийг уншиж өөрийгөө болон гэр бүлээ энэхүү аюулаас хамгаалаарай.

Сүүн гэрэл бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Таны бие өвдсөнийг илтгэх 12 шинж тэмдэг

Шалтгаангүйгээр таны бүх биеэр хөндүүрлэн өвдөж, төвөгтэй байдал үүсээд байна уу? Хэрэв тийм бол энэ нь "фибромиалги" хэмээх өвчин байж болох юм. Энэхүү нууцлаг өвчнийг бүрэн гүйцэт тодорхойлж чадаагүй байгаа төдийгүй эмч нар санал зөрөлдөж, маргалдсан хэвээр байгаа аж. Ямартай ч танд тус өвчний шинж тэмдэг илэрвэл, яаралтай эмчид хандах хэрэгтэй. Ингээд хамтдаа шалтгаангүйгээр бүх биеэр өвдөхийн учрыг тайлж, ямар арга хэмжээ авах ёстойг мэдэж авцгаая. 

Таны бие өвдсөнийг илтгэх 12 шинж тэмдэг Хадгалах

Нүхжилтийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Нүхжилт нь үрэвсэл, батга болон бусад арьсны асуудлуудаас болж үүсдэг бөгөөд нас ахих тусам хүний арьс уян хатан чанараа алдаж, нөхөн төлжихөө больсноор нүхжилт ихэсдэг байна. Гэхдээ та санаагаа нэг их чилээх хэрэггүй юм. Арьсныхаа онцлогийг зөв тодорхойлж, арьсаа зөв арчилснаар үүнээс ангижрах бүрэн боломжтой. Энэхүү нийтлэлд 25 хүртэлх болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн арьсан дээрх нүхжилтийг хэрхэн багасгах тухай мэдээллийг хүргэх болно. 

Нүхжилтийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ? Хадгалах

Алдартай одууд ямар бизнес эрхэлдэг вэ?

Маш олон кино, уран бүтээлээр бидний танил болсон алдартай эрхмүүд нь өөр өөрсдийн гэх бизнесийг эрхэлж, хөрөнгө чинээгээ улам бүр нэмэгдүүлж байдаг билээ. Тэднийг зөвхөн жүжигчин, дуучин, хөтлөгч гэх бодлыг үргээж, мэдлэгт тань хөрөнгө оруулах сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Эндээс та шүтэн биширч, хүндэлж явдаг алдартнаа ямар бизнес хийдэг тухай мэдэх болно. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Алдартай одууд ямар бизнес эрхэлдэг вэ? Хадгалах

Чихэн дэх хулхины өнгөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!

Хүний биеэс ялгардаг бодисуудаас чихний хулхи нь эрүүл мэндийн тухай хамгийн олон зүйлийг хэлж чаддаг байна. Хачин сонсогдох хэдий ч, та чихээ ухсаныхаа дараа хулхиа шинжсэнээр маш олон зүйлийг мэдэж авах боломжтой. Чихэн дэх хулхи бол хүний биед маш хэрэгтэй бодисуудын нэг юм. Учир нь хулхи нь чихний хөндийд бохир, тоос шороо орохоос хамгаалж, бидний сонсголыг хэвийн ажиллуулахад тусладаг байна. Хэрвээ та чихэн дэх хулхиа цэвэрлэхээр шийдсэн бол, чийгтэй даавуу ашиглахыг зөвлөж байна. Харин чих ухагч хөвөн хэрэглэх гэж байгаа бол чихнийхээ хэнгэргийг гэмтээхээс сэргийлээрэй. 

Чихэн дэх хулхины өнгөөрөө эрүүл мэндээ шинжээрэй! Хадгалах

Youtube дээр шуугиан тарьж буй “галзуу” бичлэгүүд

Хэрэглэгч та бүхэндээ зориулан, оны хамгийн галзуу бичлэгүүдийн түүврийг хүргэхээр бэлтгэлээ. Тус бичлэг нь "Youtube" хуудас дээр ихээхэн шуугиан тарьж, олон хүний анхаарлыг татаад байгаа юм. Энэхүү бичлэг нь танд эрч хүч, инээд баясал урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.

Youtube дээр шуугиан тарьж буй “галзуу” бичлэгүүд Хадгалах
2017-07-14, 12:30

Таны хувцаслалтыг хямдхан харагдуулдаг 12 цүнх

Цүнх гэдэг зүгээр ч нэг хэтэвч, нүүр будгийн хэрэгсэл хийдэг, уут биш юм. Энэ нь тухайн эмэгтэйн гадаад үзэмжинд нөлөөлж, загварын мэдрэмжийг нь гайхуулах төдийгүй нэрийн хуудас болох нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ хувцсыг хямдхан харагдуулж, гоо үзэсгэлэнг гундаадаг цүнхнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таны хувцаслалтыг хямдхан харагдуулдаг 12 цүнх Хадгалах

Бидэнд хайр ухаарал хайрлах, шилдэг уран зургууд

Норман Роквелл бол 20-р зууны алдартай уран бүтээлч юм. Тэрээр өөрийн уран бүтээлдээ гол төлөв хүүхдүүдийн ертөнцийг харах өнцгийг олон талаас нь харуулахыг зорьсон байдаг. Түүний уран бүтээлээс та хайр, ухаарал, өнгөрсөн түүхийг харах бөгөөд тэдгээрийг дүрсэлсэн дүрүүд нь сэтгэл татам, хэний ч сэтгэлийг эмзэглүүлэм байх аж. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Бидэнд хайр ухаарал хайрлах, шилдэг уран зургууд Хадгалах

Бид хооллохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Бид ихэнхдээ өлсөх үедээ л хооллодог. Зарим хүмүүс ихэвчлэн өлссөн үедээ нарийн боов, амттан зэргээр өл дардаг. Тэгвэл энэ нь хамгийн буруу зуршил аж. Тиймээс та бидний хүргэх мэдээллийг анхаарч, өөрийнхөө хооллох хэв маягийг сайтар эргэцүүлээд үзээрэй. Учир нь хооллох хэв маягтаа бяцхан өөрчлөлт гарахад л, бие тань эрүүл амьдралын хэмнэлд шилжих болно гэдийг дуулгахад таатай байна.

Бид хооллохдоо ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

20, 30 болон 40 насанд биед ямар витамин дутагддаг вэ?

Бидний бие, нас насанд өөр өөр төрлийн амин дэмүүдээр дутагдаж байдаг байна. Энэ нь мэдээж тухайн үеийн насны онцлог, бие физиологийн байдлаас хамаараад харилцан адилгүй байх нь бий. Жишээ нь, эмэгтэйчүүдийн хувьд 20 нас нь ээж болох бэлтгэлээ базаах үе байдаг тул, төмөр болон фолийн хүчил хэрэгтэй байдаг. Харин 40 настай бүсгүйчүүдийн хувьд, биедээ хангалттай хэмжээний кальцийг нөөцлөх нь чухал аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

20, 30 болон 40 насанд биед ямар витамин дутагддаг вэ? Хадгалах