Еврейн хорих лагерт ажиллаж байсан эмэгтэйн аймшигт тэмдэглэл

Станислава Лещинская (Stanisława Leszczyńska) хэмээх Польш бүсгүй, хоёр жилийн турш Аушвицийн шоронд ажиллаж, амьдарчээ. Тиймээс ч тэрээр тухайн үед болсон үйл явдал, хоригдож байсан хүмүүсийн уй гашууг дэвтэртээ тэмдэглэн үлдээж, тэр нь өдгөө бидэнд хүрч байгаа юм. Ийнхүү та бүхэндээ түүний цус, хөлсөөр бүтсэн эмгэнэлт тэмдэглэлийг орчуулан хүргэе.

Еврейн хорих лагерт ажиллаж байсан эмэгтэйн аймшигт тэмдэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр тухайн үед 35 настай байсан бөгөөд, эмэгтэйчүүдийн хорих лагерт ажиллаж байсан гэдэг. Тус хорих нь Дэлхийн II дайны үед Еврей хоригдлуудыг бөөнөөр нь хорьж, хороодог байсан аймшигт лагер юм. Энэ газарт маш олон бие давхар хоригдол бүсгүйчүүд ирдэг байсан бөгөөд шоронгийн хүнд дэглэм, албадан хөдөлмөр эрхлэлт зэргээс үүдэн үрээ алдан, зулбах цаашлаад амь насаа хүртэл алддаг байсан ажээ.

"Намайг энэ тамын газар ирэхэд, маш олон зовж шаналсан, хүнд өвчтэй бүсгүйчүүд өвчин, зовлондоо шаналан үдэш бүр гансран уйлдаг байлаа. Эхэндээ энэ бүхэн надад зүрх рүү шивэх өргөс мэт хэцүү санагддаг байсан ч, харин сүүлдээ бага багаар дасаж, аль болох туслахыг хичээх болов. Гэвч хэрвээ би эндэхийн дүрмийг зөрчиж, үйлдэл минь илчлэгдвэл тэдний нэг болоход бэлэн байсан юм. Тиймдээ ч үг үйлдэл бүхнээ цэгнэн байж, дотроо л дэмий шаналах болж билээ."

"Энд хоригдогсдын өрөө бүр дотроо 4-5 ортой. Ор ч гэж дээ... Хүн унтахын аргагүй нарийхан, дээр нь матрас бүр дээр хүмүүсийн хатсан цус нөж, ялгадас, харахын эцэсгүй бохир зүйлсээр дүүрэн байдаг байсан. Өрөөний хаа нэгтээ, ужирч удсан хананы завсраас хархнууд орж гарна. Тэд бүгд хөлөө харханд хазуулахгүй гэсэндээ нумарч, хөлөө элгэндээ тэвэрч хонодог байлаа."

"Өрөө бүрт өвчин зовлондоо шаналж, нарийхан орон дээрээ арай ядан эвхрэн, дуу гаргах төдий тэнхэлтэй хүмүүс хөглөрнө. Давхар биетэй бүсгүйчүүдийн харцанд хэдийн амьдрах итгэлээ алдсан мэт, гүн гуниг тодорч байдаг байв."

"Энд галын гарцаар төрсөн нярайг гаргах үдэлтийн хаалга байдаг. Өвлийн тэсгим хүйтэнд ч тэд хөл, гарын үзүүрээ хөлдөөн байж, арай гэж нэг хоёр яс сална. Туулж барамгүй их зовлон нулимс дундаас цацрах ганц гэрэл гэгээ нь энэ бяцхан үрс мэт... Харамсалтай нь тэдгээр бяцхан зүрх хэдийн зогссон байх нь олонтаа. Энэ их уй гашуу, хар бараан зүйлсийг харахад үхээд сэхэхээс ч хэцүү байлаа. Тэд эхийнхээ бүлээн сүүг амалж чадахгүй, хөрсөн биес нь хэдийн газарт булагддаг байв."

"Хамгийн аймшигтай нь юу гээч, энд дөнгөж төрсөн нярайд багтах зай үгүй. Учир нь тэд шинэ нярайг төрсөн даруйд усанд живүүлж хороодог. Хүүхдээ энэ мэт тамд унагахгүйн тулд томорсон гэдсээ нуух гэж маш олон эхчүүд цус, хөлсөөрөө тэмцэнэ. Шинэ төрсөн хүүхдэд дусал сүү ч өгөх эрхгүй учраас шинэхэн амаржсан эхчүүд хоосон хөхөө дэмий л шувтрана. Хүүхдээ нуух гэж хирэндээ л хичээж байгаа нь тэр. Сэмэрсэн даавууны өөдсийг угааж, солих бүрийдээ нууцаар угаах гэж зовдог байсан нь үнэхээр зүрх зүсмээр... Зовж угаасан даавуугаа хатаахын тулд өөрийн гуя, биеэр ороон байж, арай ядан хатаадаг байж билээ."

Гэвч 1943 оноос байдал өрай өөрөөр эргэв. Тэд шинэ төрсөн хүүхдүүдээс цэнхэр нүд, шаргал үстэйг нь шилж сонгон Герман руу үрчлүүлэхээр илгээдэг байлаа. Энэ нь эхчүүдийн хувьд хамгийн эцсийн найдвар байсан гэхэд болно. Харин үлдсэн хүүхдүүд харамсалтайгаар хорвоог орхино. Дэндүү нялхаараа хорвоогоос одсон бяцхан үрсийн амьгүй биесийг хархны хоол болгохоор гаргаж хаядаг байлаа."

"Тус шорон маш олон эмэгтэйчүүд, нялхасын шарил болсон юм. Тэдний гаслант дуу, өнөөг хэр нь чихэнд сонсогдсоор л байна. Ойролцоогоор 2000 гаруй хүүхэд, энэ мэт дөнгөж төрөөд усанд живж амиа алдсан. Мөн 1500 гаруй эхчүүд, эмэгтэйчүүд өлсгөлөн, өвчинд нэрвэгдэн харамсалтайгаар нүд аньсан билээ."

"Миний ажил бол өвчтний биеийн байдлыг хянах ёстой. Гэвч энэ нь бараг л боломжгүй зүйл. Харин үүний оронд тэднийг илүү зовлон багатай нүд аниулах нь л хэн хэндээ хөнгөн тусдаг байв"

"Бидний зорилго хэдийгээр өвчтөнтэй ажиллах боловч, тоног төхөөрөмж, эм тариа дутмаг, дээр нь үхлээ хүлээгээд суух өвчтөнд ямар ч эмч сувилагч үйлчлэхгүй шүү дээ. Энэ мэт аймшигтай зүйлсийг харж, өдөр хоногийг өнгөрөөнө гэдэг миний хувьд там шиг л санагдаж байсан. Ийнхүү харамсал, уй гашуу дагуулсан аймшигт тэмдэглэлээ дуусгая даа" хэмээн бичсэн байв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()