Бидний одоо ч үнэн гэж итгэж явдаг түүхийн ташаа ойлголтууд

2018-06-29, 17:38
13,287

Түүхийн хичээл дээрээ үзсэн зарим зүйлс үнэн бодит бус гэвэл танд ямар санагдах вэ? Ой санамжиндаа дахин шинэчлэн хадгалах хэрэгтэй онцгой үйл явдлууд нэгээр тогтохгүй олон бол ямар вэ. Хачирхалтай ч гэсэн янз бүрийн шалтгаанаар өнөөдрийг хүртэл бидний үнэн гэж итгэж явсан зарим түүх ташаа байсныг танд доорх баримтууд нотлох болно. Аль нь тэгээд үнэн юм бэ гэж ундууцахаа түр азнаарай, зөв хувилбарыг нь бас танд танилцуулъя. 

Бидний одоо ч үнэн гэж итгэж явдаг түүхийн ташаа ойлголтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрх чөлөөний тунхаглал боолчуудын нэг хэсгийг л чөлөөлсөн

Хэрвээ та энэхүү түүхэн тунхаглал боолчлолд төгсгөл тавьсан гэж бодож байвал эндүүрчээ. "Сурагчдад энэ тунхаглал гарснаар боолчлолыг зогсоосон гэж заадаг ч энэ нь үнэндээ Холбоотны удирдлага дор байсан газруудад л хамааралтай байсан учраас боолчлолын тогтолцоог үндсээр нь устгаж чадаагүй юм. Харин "Боолчлогдож байсан 500-700 мянган хүн Холбоотны улс руу эсвэл хойд зүг рүү оргон зугтаж, өөрсдийгөө чөлөөлсөн" хэмээн Рован их сургуулийн түүхийн ухааны профессор Виллиам Д.Карриган тайлбарлав. 13 дахь удаагийн нэмэлт өөрчлөлтөөр боолчлол төгсгөл болсон гэж Карриган үздэг. 1865 оны арванхоёрдугаар сард буюу тунхаглал гарснаас найман сарын дараа Аппоматтокс шүүхийн танхимд Роберт Э.Ли бууж өгснөөр 13 дахь удаагийн нэмэлт өөрчлөлт баталгаажсан байна. 

Эрх чөлөөний тунхаглал боолчуудын нэг хэсгийг л чөлөөлсөн

2 Талархлын баяраар эмгэнэлт явдлыг тэмдэглэдэг

Талархлын баярын түүх бол аз жаргалтай зүйлийн тэмдэглэлт өдөр биш юм. "Mashpee Wampanoag Tribe" омгийн түүхийн судлаач Рамона Петерс (Ramona Peters) энэ талаар ийнхүү тайлбарласан байдаг. Ерөнхийлөгч Линкольн Иргэний дайн дууссаны дараа мөргөл хийхээр яваа хүмүүс болон уугуул индианчуудыг эв найрамдалтай байхыг хүсэн хамтдаа хооллохыг урьсан байдаг. Гэвч энэ нь бүр эсрэгээрээ буюу бүхэл бүтэн индиан омог аймгийн хүйс тэмтрэлтээр дуусчээ. 1636 онд Плимут дахь онгоцноос цогцос олдоход Английн удирдагч Жон Мэйсон (John Mason) Пекот индианчуудыг буруутгаж, өшөө авах үндэслэлээр хүүхэд, эмэгтэйчүүд гэж ялгалгүй 400 хүний аминд хүрсэн байна. Массачусетс арлын колонийн дарга Виллиам Невел (William Newell): "Энэ өдрөөс эхлэн тухайн өдрийг уугуул америкчуудын гэгээн дурсгалыг хүндэтгэн талархах өдөр болгов" хэмээн зарлажээ. 

Талархлын баяраар эмгэнэлт явдлыг тэмдэглэдэг

3 "Титаник" хөлөг онгоц мөсөн уулнаас болж живээгүй

1912 онд мөсөн уул мөргөж осолдсон усан онгоцны талаар бид бүгд мэднэ. Гэтэл Хойд Атлантын тэнгист уг усан онгоц сүйрэх болсон шалтгаан нь мөсөн уул биш, харин дүрэлзсэн их гал байсан гэнэ. Онгоцны цахилгааны инженерүүдийн авсан зураг дээврийн хэсгээс олдсон бөгөөд үүнийг шинжлэн үзсэн мэргэжилтнүүд "Титаник" мөсөн уултай мөргөлдсөн үйл явдал болохоос гурван долоо хоногийн өмнөөс онгоцны нэг хэсэгт гал гарч эхэлсэн гэх дүгнэлт гаргажээ. 12 хүн галыг унтраахаар оролдож байсан ч чадаагүй байна. "Титаник" мөсөн уул мөргөх үед онгоцонд гарсан хохирол хэтэрхий их байсан тул нүх гарч эхэлсэн байна. "Titanic The new evidence" баримтат кинонд сурвалжлагч Сенан Молони (Senan Molony): "Титаник хөлөг онгоцны албан ёсны живэх болсон шалтгаан нь бурхны үйлдэл юм гэсэн байдаг. Энэ бол мөсөн уул мөргөсөн, живсэн талаарх энгийн нэг түүх биш. Харин, гал, ус, хайхрамжгүй байдлын төгс жишээ" хэмээн дурдсан байна. 

"Титаник" хөлөг онгоц мөсөн уулнаас болж живээгүй

4 Жорж Вашингтон интоорын мод огтлоогүй

Жорж Вашингтон интоорын мод огтолсон тухай үйл явдал амьдрал дээр хэзээ ч болоогүй. Энэхүү түүх нь түүний намтрыг бичсэн Мэйсон Лок Мимс (Mason Locke Meems)-ийн "The Life of Washington" номноос урган гарсан юм. Өөр нэгэн зохиолч Виллиам Хомс МкГуфи (William Homes McGuffey) хүүхдэд зориулан бичсэн номондоо энэ тухай оруулсан байдаг. Ингээд хэдийгээр Жорж Вашингтон худлаа хэлж болохгүй ч бид түүний талаарх худал түүхийг 200 гаруй жил ярилцаж иржээ.

"Ихэнх сурагчид Жорж Вашингтон яагаад ийм их нэр хүндтэй байдгийг мэддэггүй. Тэд түүний интоорын мод огтолсон зэрэг түүхийг илүү их сонссон байдаг. Гэвч үнэндээ тэр Ерөнхийлөгчийн суудлаасаа өөрөө огцорсон учраас ийм алдартай байдаг" талаар судлаач Виллиам Карриган тайлбарласан юм. 

Жорж Вашингтон интоорын мод огтлоогүй

5 Хятадуудын хөл боодог уламжлал нь зөвхөн эрчүүдэд сайхан харагдах зорилготой биш

Түүхийн явцад эмэгтэйчүүд корсетноос эхлээд өсгийтэй гутал хүртэл эсрэг хүйстнээ татах зорилго бүхий зүйлсийг үргэлж хэрэглэсээр ирсэн билээ. Хятад улсын хувьд гоо сайхны энэхүү стандарт нь хөлөө боох явдал байв. Охидыг бага байхад нь хөлийг нь маш чанга боож, "бадамлянхуа хөл"-тэй болгосноор үзэсгэлэнтэй болно гэж үздэг байсан. Лаурэн Боссен (Lauren Bossen) болон Хилл Гэйтс (Hill Gates ) нарын бичсэн "Bound feet, young hands" номонд бяцхан охидын хөлийг ирээдүйд баян нөхөртэй болгох гэж бус, харин хөдөлгөөнийг нь хорих гэж боодог байсан гэжээ. Гэсэн ч тэдний энэ таамгийг олон түүхэн баримт үгүйсгэдэг. 

Охидын хөлийн тавхайг боох нь уламжлал төдийгүй яваандаа тухайн хүний нийгмийн гарал түвшнийг нь илэрхийлэх зүйл болон хувирчээ. Учир нь тухайн үед сүйт залуугийн гэр бүлийнхэн хамгийн түрүүнд бүсгүйн хөлийн хэмжээг, дараа нь нүүр царайг нь асуудаг байсан гэнэ.Өөрөөр хэлбэл хөлийн ул нь тухайн эмэгтэйн гоо сайхныг тодорхойлох хамгийн том үзүүлэлт болж байжээ. Бяцхан охидынхоо хөлийг боож байх үедээ ээж болон гэр бүлийнхэн нь түүнд гайхалтай сайхан гэрлэлт, аз жаргалтай амьдрал хүлээж буй тухай ярьж, амлалт өгдөг байжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

Хятадуудын хөл боодог уламжлал нь зөвхөн эрчүүдэд сайхан харагдах зорилготой биш

6 Александр Грахам Белл утсыг зохион бүтээгээгүй

"Шарк танк" нэвтрүүлэгт "шаркууд" буюу хөрөнгө оруулагчид оролцогчдоос бүтээгдэхүүндээ патент авсан эсэхийг байнга лавлан асуудаг. Патентгүйгээр энэхүү санаа эсвэл бүтээгдэхүүн нь өөр хүний өмч болох боломжтой юм. 1876 онд Александр Грахам Белл утасны патентыг авсан болохоос биш утсыг зохион бүтээгээгүй аж. Тэр хэдийгээр хэд хэдэн хүнтэй хамтран утас зохион бүтээхээр ажиллаж байсан боловч ганцаараа яваад патентаа авсан хэрэг аж. Гэвч 2002 онд АНУ-ын Конгресс цагаач Флоренцийг утасны зохион бүтээгчээр тодруулсан байдаг. The "Guardian"-д мэдээлснээр, "Түүхчид болон Итали-Америкчууд механикийн суут ухаантан Антонио Меүччи (Antonio Meucci)-г орчин үеийн харилцаа холбооны эцэг хэмээн түүнийг нас барснаас хойш 113 жилийн дараа өргөмжиллөө" гэжээ. Ингээд Меүччигийн 1860 онд Нью-Йоркт танилцуулсан "телетрофоно" нь түүнийг 16 жилийн дараа патентжуулсан Беллийн оронд утасны зохион бүтээгч болгосон байна. 

Александр Грахам Белл утсыг зохион бүтээгээгүй

7 Анна Болейн зургаан хуруутай байгаагүй

VIII Хенри хааны хоёр дахь эхнэр Анна Болейн (Anne Boleyn)-ы талаарх цуу яриа 400 жилийн турш яригдсаар ирсэн юм. Хенри түүнтэй суухын тулд өмнөх гэрлэлтээ цуцлуулж, Католик сүмтэй холбоо харилцаагаа таслаад зогсохгүй, хожим эхнэр нь араар нь тавьсан тул толгойг нь авсан байдаг. Анна Болейныг нэг гартаа зургаан хуруутай байсан гэсэн дам яриа байдаг бөгөөд Католик шашны судлаач Николас Сандер (Nicholas Sander) түүний талаар бичихдээ "...Дээд уруулных нь доор шүд байдгаас гадна баруун гартаа зургаан хуруутай. Хүзүүн дээрээ муухай үүтэй" гэжээ. Тухайн үед мэнгэ болон илүү хуруу зэрэг гажгийг чөтгөр шулмын илрэл хэмээн үздэг байсан юм. Гэхдээ Сандер Аннагийн охин буюу I Элизабет хатан хаанд өшөөтэй байсан учраас энэ бүгдийг зохиосон байж болзошгүй. Аннагийн ажилчин, үйлчлэгч нартай ярилцаж үзсэн намтар судлаач Жорж Вяат түүнийг баруун гарынхаа чигчий хуруунд илүү хумстай байсан ч илүү хуруутай байгаагүй гэсэн байна. Мөн XIX зуунд "Tower of London" дахь оршуулгын газрыг нээн илрүүлж шинжлэхэд нэг ч цогцос нь зургаан хуруутай байгаагүй  гэдэг.  

Анна Болейн зургаан хуруутай байгаагүй

8 Покахонтас Жон Смитэд дурлаагүй

"Дисней" үүнийг буруугаар харуулсан юм. Покахонтас, Жон Смит хоёр огтхон ч тийм харилцаатай байгаагүй аж. Бодит байдал дээр Жон Смитийг ирэхэд Покахонтас дөнгөж найман настай байсан бөгөөд хожим нь Индиан баатартай гэрлэсэн боловч "The True Story of Pocahontas" болон домог ярианд өгүүлснээр тэр нь зуурдаар нас барсан байдаг. Покахонтас 15 юмуу 16 настайдаа баригдхаасаа өмнө хүүхэд төрүүлж, хамаатнууддаа үлдээсэн гэдэг. Колониал Виллиамсбург дэхь Америк Индианчуудын танхимын захирал асан, соёлын антропологист Бак Вүүдард (Buck Woodard) хэвлэлд өгсөн мэдээлэлдээ: "Нас залуу ч гэсэн Покахонтас Алгонкүйн хүмүүс болон англичуудын хооронд харилцаа холбоо үүсэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн байдаг" гэжээ. Жон Смит, Покахонтас нар харилцан бие биенээ хүндэтгэдэг байсан бөгөөд хожим нь Смит түүнийг маш сэргэлэн, адтай гэж дурсан ярьсан байдаг ч хайрын түүх ердөө үүсээгүй юм. 

Покахонтас Жон Смитэд дурлаагүй

9 Колумбус газраа товчлох гэж байгаад тив нээсэн

Колумбус дэлхий хавтгай биш гэдгийг баталж, Америк тивийг нээн илрүүлсэн гэдэг нь худлаа. Хэдийгээр сургуулиудад ингэж заадаг ч энэ бол ташаа мэдээлэл юм. Үнэн бодит явдал бол 1492 онд дэлхийг хавтгай гэж хэн ч итгээгүй гэж "Washington Post"-д мэдээлжээ. Колумбус зөвхөн баруун зүг рүү биш зүүн зүг рүү завиар явж Европоос Хятад орох нь илүү дөт зам гэдгийг батлахыг оролдож байв. Гэвч түүний товчлох гэсэн төлөвлөгөө нь хуурай газарт тулж ирснээр мухардаж, харин азаар цоо шинэ тивийг нээсэн хэрэг аж. Хамгийн гол нь Колумбус АНУ болох газрыг бус Карибын арал дээр буусан хэрэг юм. 

Колумбус газраа товчлох гэж байгаад тив нээсэн

10 Врайтын ахан дүүс онгоцыг зохион бүтээгээгүй

Охио мужийн ахан дүүс хамгийн анхны удирдлагатай нисдэг онгоцыг зохион бүтээсэн гэдэг нь үнэн боловч хамгийн анхны нислэг үйлдсэн хүн бол Германы цагаач Густав Вайтхэд юм. 2013 онд, нисэхийн түүхийн талаарх дэлхийн хамгийн анхны эрх мэдэл бүхий гэгддэг "Jane’s All the World’s Aircraft" 1901 оны наймдугаар сард Вайтхэдийн үйлдсэн нислэгийг анхны амжилттай явагдсан нислэг хэмээн бүртгүүлжээ. Вайтхэдийн нислэгийн талаарх судалгааг хийсэн Жон Бровны нотлох баримтан дээр үндэслэн энэхүү мэдээллээ баталсан байна. 

Врайтын ахан дүүс онгоцыг зохион бүтээгээгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()