Бэлхүүсээрээ турахын тулд дараах таван хүнснээс татгалзаарай!

Гуалиг, галбирлаг болж, хүссэн хувцсаа өмсөх хүсэл хүн бүрт байдаг нь нууц биш. Ялангуяа бэлхүүс орчмын харвингаасаа салчих юмсан гэх эмэгтэйчүүд цөөнгүй бий. Тэгвэл та турахаар нэгэнт шийдсэн бол дараах хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзахыг зөвлөж байна.

Бэлхүүсээрээ турахын тулд дараах таван хүнснээс татгалзаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа

Цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн, талх, нарийн боов гоймон, цагаан будаа таргалуулдаг талаар та өмнө нь  сонсож байсан нь лавтай. Пенсильванийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар эрүүл хоол хүнс (жимс жимсгэнэ, хүнсний ногоо, өөх тос багатай сүү, уураг) хэрэглэдэг хүмүүс цагаан  гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа байнга иддэг хүмүүсээс гурав дахин бага жин нэмдэгийг тогтоосон байна. 

Цагаан гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа

2 Төмс

Америкийн Нью Ингланд мужийн анагаах ухааны их сургуулийн багш, судлаачид 20 долоо хоногийн турш 120 хүн дээр судалгаа явуулжээ. Эдгээр хүнийг зөвхөн төмсний төрлийн бүтээгдэхүүнээр хооллохын зэрэгцээ, хажуугаар нь эрчимтэй дасгал хийлгэжээ. Тэдэнд шарсан, чанасан, нухсан гээд байж болох бүх төрлийн төмсөн хүнсний бүтээгдэхүүн өгсөн аж. Судалгааны эцэст хүн бүр 7.7 кг жин нэмсэн байна. 

Төмс

3 Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн

Америкийн эрүүл мэндийн томоохон сэтгүүлийн газраас явуулсан өөр нэгэн судалгааны хүрээнд эрдэмтэд 10 сарын турш хагас боловсруулсан мах хүнсэндээ хэрэглэдэг 370 гаруй хүн дээр ажиглалт хийжээ. Тэгэхэд хүн тус бүр таван кг жин нэмсэн байна. Судалгаанд оролцогчид мөн л байнгын дасгал хөдөлгөөн хийдэг байжээ. 

Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн

4 Төрөл бүрийн крем

Калифорнийн их сургуулийн явуулсан судалгаагаар бүх төрлийн кремд агуулагддаг өөх тос хүний гэдсэнд шууд хуримтлагдаад зогсохгүй целлюлит үүсгэдэг болохыг тогтоожээ. 

Төрөл бүрийн крем

5 Сахарын агууламжгүй ундаа

Сахарын агууламжгүй гэхээр хүний биед хоргүй гэсэн үг биш. Бостоны их сургуулийн эрдэмтэд 90 хүн сонгон авч хоёр бүлэг болгон хуваагаад нэгэнд нь энгийн, нөгөөд нь сахарын агууламгүй "Кока кола" ундааг 10 сарын турш уулгаж туршилт хийжээ. Тэгтэл сахарын агууламжгүй ундаа уусан багийнхан нөгөөгөөсөө гурав дахин их жин нэмсэн байна. 

Сахарын агууламжгүй ундаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()