Бид хооллохдоо ямар алдаа гаргадаг вэ?

Бид ихэнхдээ өлсөх үедээ л хооллодог. Зарим хүмүүс ихэвчлэн өлссөн үедээ нарийн боов, амттан зэргээр өл дардаг. Тэгвэл энэ нь хамгийн буруу зуршил аж. Тиймээс та бидний хүргэх мэдээллийг анхаарч, өөрийнхөө хооллох хэв маягийг сайтар эргэцүүлээд үзээрэй. Учир нь хооллох хэв маягтаа бяцхан өөрчлөлт гарахад л, бие тань эрүүл амьдралын хэмнэлд шилжих болно гэдийг дуулгахад таатай байна.

Бид хооллохдоо ямар алдаа гаргадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аль болох харагдахгүй саванд хадгалах

Та гэрийнхээ шүүгээ, савны булан тохойд, хөргөгчнийхөө хамгийн доор аль болох өөрөөсөө амттай зүйлийг нуух хэрэгтэй. Хүн өөртөө ойрхон, нүдэнд харагдаж буй зүйлийг цатгалан ч гэсэн зогсохоо мэдэхгүй иддэг сул талтай аж. Тиймээс өөрөөсөө нуух буюу биднийг ихээр таргалахад хүргэдэг амттанг аль болох худалдаж авахгүй байх хэрэгтэй. Ингэх нь найдвартай бөгөөд аюулгүй байх болно. 

Аль болох харагдахгүй саванд хадгалах

2 32 удаа зажилж идэх

Хоолыг олон удаа зажлах нь хоол идэх дуршлыг бууруулж, хоолноос авах шим тэжээлийг биеийн бүх хэсгүүдэд ижил хүргэдэг байна. Иймд илүүдэл жинтэй болж, шим тэжээлийн дутагдалд орохгүй гэсэн үг юм.

32 удаа зажилж идэх

3 Өглөө илчлэг идэхээс бүү татгалз

Өглөөний цай нь хүнд өдрийн турш хэрэгтэй эрч хүчний 96%-ийг өгдөг бөгөөд таныг таргалахад нөлөөлөхгүй. Илүүдэл жинтэй хүмүүсийн ихэнх нь өглөөний цайгаа алгассанаар хангалттай калорийг авч чадахгүй, харин өдөр, оройн хоолыг нэг доор их  идсэнээр биедээ өөх тосыг ихээр хуримтлуулдаг байна.

Өглөө илчлэг идэхээс бүү татгалз

4 Хоол идсэн ул мөрөө үлдээх

Хоолоо идэж дууссаныхаа дараа үлдэгдлийг нь цэвэрлэж, хаях гэж яарсны хэрэггүй. Учир нь үлдээсэн хоолоо харж байх үедээ хүн цатгалан байгаа мэдрэмжээ илүү бататгаж чаддаг байна. Мөн энэ нь дахин өөр зүйл идэх дуршлыг үгүй хийдэг байна. 

Хоол идсэн ул мөрөө үлдээх

5 Тавгаа хэт дүүргэх

Тавгаа хэт дүүргэснээр, хоол идэх зорилго нь өлсөхөө болих биш тавгаа хоослох болж хувирна. Тиймээс хоол идэх үедээ өөрийн мэдрэмжийг сайтар анзаарч, хоолоо таваглахдаа дүүргэхгүй байхыг хичээгээрэй. 

Тавгаа хэт дүүргэх

6 Хоолыг бага багаар ид

Хоолны дэглэм барих үеэр хүмүүсийн гаргадаг хамгийн нийтлэг үзэгдэл бол өдөр нь бараг юу ч идэхгүй тэвчиж байгаад шөнө нь тэсвэр алдаж, өлсгөлөнгөө дарахын тулд маш их идэх явдал юм. Танд гэж хэлэхэд, хоолныхоо хэмжээг огцом багасгах нь биед сайн нөлөө үзүүлэхгүй тул өдөр тутамдаа хоолоо цагийн хуваарийн дагуу, бага багаар идэж сурах хэрэгтэй юм. 

Хоолыг бага багаар ид

7 Дэлгүүр явахын өмнө заавал жагсаалт гарга

Ямар ч төлөвлөгөөгүйгээр хүнсээ цуглуулах үед амттай харагдсан болгоныг, эсвэл хямдарсан бүх барааг цуглуулсаар байгаад таардаг шүү дээ. Харин та эрүүл, зөв хооллохыг хүсэж байвал шаардлагатай байгаа хүнсээ бичиж тэмдэглэн, жагсаалтын дагуу хүнсээ цуглуулах хэрэгтэй. 

Дэлгүүр явахын өмнө заавал жагсаалт гарга

8 Багаар аягалж идэх

Туранхай буюу жингээ барьж буй хүмүүс ихэнхдээ хоолоо бага хэмжээгээр таваглаж иддэг байна. Ширээн дээрээ хоолноосоо өөр зүйл тавих хэрэггүй.  Учир нь хоолтойгоо олон зүйл хольж идэхгүй, мөн аль болох бага хоол хийж байвал илүү дээр байх болно. 

Багаар аягалж идэх

9 2-ийн дүрэм

Хоолыг таваглахдаа махны төрлийн хоолыг ногоо, салатнаас салгаж, зайтай таваглах нь зүйтэй. Ингэх нь таныг соёлтой хооллоход сургах давуу талтай юм. 

2-ийн дүрэм

10 Ганцаараа хооллох

Ганцаараа хооллох үед олон хүмүүстэй хамт хооллох үеэс 30%-иар бага иддэг байна. Тиймээс хоолыг аль болох ганцаараа, тайван, сайтар зажилж идэхийг хичээх хэрэгтэй. 

Ганцаараа хооллох

11 Хоол идэх газраа өөрчлөх

Та хоолоо гал тогооны өрөөндөө биш бусад зочны өрөө, тагт, цэцэрлэг, гадаа гэх мэт өөр газар хооллоод үзээрэй.  Өөр газар хоол идэх үед хүний хоол идэх дур хүсэл мэдэгдэхүйц буурдаг байна. Мөн хоол нэмж идэхээр галын өрөө руу явах хооронд цадаагүй мэдрэмж арилдаг аж. 

Хоол идэх газраа өөрчлөх

Та эдгээр зөвлөгөөг дагахдаа бүгдийг нь нэг дор хийлгүй, аль болох 7 хоногт 1 зөвлөгөөг хэрэгжүүлээд үзэхийг зөвлөе. Өөрийнхөө төлөө хийж буй бяцхан алхам л таныг зөв амьдралын хэвшил рүү уриалан дуудах болно. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()