Сүүн гэрэл бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Орчин үед сүүн гэрлийг байгальд хоргүй, хэмээн ихээр хэрэглэдэг болсон билээ. Гэвч бодит байдал дээр сүүн гэрэл нь аюулгүй байдлын хувьд олон сөрөг нөлөөтэй байна. Америкийн байгаль орчны яамны зөвлөснөөр, сүүн гэрэл нь эрчим хүч хэмнэх давуу талтай бүтээгдэхүүн юм. Гэхдээ сүүн гэрлийн эрчим хүч хэмнэхэд нөлөөлдөг гол найрлага нь хорт хий бөгөөд энэ нь сүүн гэрэл хагарахад аюулыг бий болгодог байна. Та доорх мэдээллийг уншиж өөрийгөө болон гэр бүлээ энэхүү аюулаас хамгаалаарай.

Сүүн гэрэл бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Судлаачид сүүн гэрлийн шилийг хагалж туршилт хийхэд агаарт байх ёстой хэмжээнээс 20 дахин илүү мөнгөн усыг тархаасан байна. Энэ нь дараах сөрөг нөлөөнүүдийг бий болгож болно:

  • Толгой эргэх, өвдөх
  • Толгой дүүрэх
  • Дотор муухайрах
  • Бачимдах
  • Сульдах гэх мэт...

Мөнгөн ус бол хортой бодис юм. Тиймээс агаарт их хэмжээний мөнгөн ус байх нь элэг, тархи, бөөр болон мэдрэлийн эрхтэн тогтолцооны системд сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн хүний нөхөн үржихүйн, дархлааны, зүрх судасны системд аюул учруулдаг. Химийн хорт бодистой ажилладаг, тухайлбал сүүн гэрлийн үйлдвэрт ажилладаг хүмүүст хорт хавдар тусах эрсдэл өндөр байдгийг судлаачид тогтоожээ.

2 Сүүн гэрлэнд ямар хорт бодисууд агуулагддаг вэ?

  • Фенол-карбонийн хүчил. Арьс, нүдэнд маш хортой нөлөө үзүүлдэг. Хорт хавдар үүсгэх магадлалтай.
  • Нафталин. Уг бодисыг нефть боловсруулахад хэрэглэдэг бөгөөд машины болон тамхины утаанд агуулагддаг. 
  • Стирол. Ясны чөмөгний болон цусны эдийн хавдар үүсгэх аюултай. 

Сүүн гэрэл нь дээр дурдсанчлан, маш олон хорт нөлөөтэй тул, хэрвээ танай гэрт сүүн гэрлийн чийдэн хагарсан бол доорх зааврын дагуу цэвэрлэхийг зөвлөж байна:

Сүүн гэрлэнд ямар хорт бодисууд агуулагддаг вэ?

3

1. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

- Эхний алхам бол өрөөнд байгаа бүх хүмүүс, гэрийн тэжээвэр амьтнаа гаргана. 

- Өрөөний цонх, хаалгыг онгойлгож агаар оруулна. 

- Өрөөг халаах эсвэл хөргөх зориулалттай төхөөрөмжүүдийг унтраана. 

2. Шилний хагархай хэсгүүдийг хамж авна. 

- Нойтон, цаасан алчуур/ нойтон салфетка

- Хамж авах хайрцаг

-Төмөр тагтай шилэн сав

- Скоч зэргийг ашиглан хамж авах хэрэгтэй.

3. Цэвэрлэх үйл явц

Тоос сорогч нь мөнгөн усыг агаарт хурдацтай тархахаас учраас ашиглах хэрэггүй. Цэвэрлэхийн тулд эхлээд дээр дурдсан хэрэгслүүдийг ашиглан шилний хагархай болон үртсүүдийг хамж авна. Хогийг нойтон салфетка ашиглан хайрцган дээр тавьсны дараа скочоор шалаа дахин сайн цэвэрлэнэ. Дараа нь бүх хогийг тагтай шилэн саванд хийж, таглана. 

4. Цэвэрлэсний дараа

Хогийг хийсэн шилэн саваа сайтар тагласнаа дахин нягталж, хорт бодис гэсэн тэмдэглэгээ тавин хогийн саванд хийгээрэй. Сүүн гэрэл хагарсны дараа өрөөндөө агаарын солилцоо сайн явуулах нь чухал. Мөн цэвэрлэснээс 4-5 цагийн дараа хүүхэд болон тэжээвэр амьтнаа тухайн өрөөнд бүү оруулаарай.

Хэрвээ таны гэрт сүүн гэрлийн шил хагарсан бол дээрх зааврын дагуу шилний хэлтэрхий болон хогийг нь маш сайн цэвэрлэж, ариутган өөрийгөө болон гэр бүлээ мөнгөн ус, хорт бодисын аюулаас сэргийлээрэй.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()