Таны бие өвдсөнийг илтгэх 12 шинж тэмдэг

Шалтгаангүйгээр таны бүх биеэр хөндүүрлэн өвдөж, төвөгтэй байдал үүсээд байна уу? Хэрэв тийм бол энэ нь "фибромиалги" хэмээх өвчин байж болох юм. Энэхүү нууцлаг өвчнийг бүрэн гүйцэт тодорхойлж чадаагүй байгаа төдийгүй эмч нар санал зөрөлдөж, маргалдсан хэвээр байгаа аж. Ямартай ч танд тус өвчний шинж тэмдэг илэрвэл, яаралтай эмчид хандах хэрэгтэй. Ингээд хамтдаа шалтгаангүйгээр бүх биеэр өвдөхийн учрыг тайлж, ямар арга хэмжээ авах ёстойг мэдэж авцгаая. 

Таны бие өвдсөнийг илтгэх 12 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илрэх шинж тэмдэг

  • 3 сараас дээш хугацаагаар, учир битүүлэг өвчин мэдрэгдэх
  • Өглөө сэрээд л ядарч эхлэх 
  • Нойрны хэмнэл алдагдах
  • Зарим нэг цэгүүдээр өвчин илүү мэдрэгдэх
  • Толгой өвдөх
  • Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
  • Ходоод гэдэс өвдөх
  • Шээхэд өвдөлт мэдрэгдэх
  • Хэт мэдрэмтгий болох
  • Шалтгаангүйгээр  халуурах
  • Үе мөчөөр өвдөх
  • Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болох
  • Бухимдуу болох эсвэл байнга сэтгэлийн дарамтанд байх

Илрэх шинж тэмдэг

2 Хүмүүсийн дунд тархсан худал яриа

  • Энэ нь өвчин биш, ердөө таагүй мэдрэмж

Харин ч эсрэгээрээ, "фибромиалги"  нь тулгуур хөдөлгөөний эрхтний түгээмэл өвчлөлийн нэг юм. Одоогоор эмч нар нэгдсэн дүгнэлтэнд хүрч чадаагүй байгаа төдийгүй өвчний шалтгааныг тодорхойлж чадахгүй байгаа юм.

  • Зөвхөн өндөр настнуудад л илэрдэг

Тус өвчин нь хүүхдэд ч илэрч болох бөгөөд нийт өвчлөгсдийн насны хязгаар 20-50 нас байдаг аж. Статистик судалгаанаас харахад, ихэвчлэн эмэгтэйчүүд тус өвчнөөр өвчилдөг хэмээсэн байдаг ч, эрчүүдийг тойрч гарна гэж саналтгүй.

  • Айх шаардлагаүй, өвдөлт бага мэдрэгддэг

Энэ нь ор үндэсгүй худал зүйл юм. Тус өвчин нь маш хүчтэй мэдрэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдахад ч хүргэж болзошгүй. Үүнээс гадна цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ.

Хүмүүсийн дунд тархсан  худал яриа

3 Ямар арга хэмжээ авах вэ?

  • Хамгийн түрүүнд, эмчид үзүүл

Зөвхөн эмч л энэ нь ямар өвчин болохыг хэлж чадна. Тиймээс яаралтай эмчилгээ хийлгэж, бага дээр нь өвчнөө эмчлээрэй.

  • Эмийн эмчилгээ

​Өвдөлтийг намдааж, үрэвслийг бууруулах эм ууж, эмчилгээ хийлгэнэ.

  • Дасгал хөдөлгөөн, иллэг болон бусад эмчилгээ

Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, бие эрхтнээ хэвийн байдалд шилжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ спортоор хичээллэж, йог болон усанд сэлэлтээр хичээллэж болох юм.

  • Сэтгэл санаагаа тогтвортой байлгана

Сөрөг хандлага, стресс бухимдлаас аль болох хол байж, сэтгэл санаагаа аль болох тогтвортой, эерэг байлгаарай. Эмч нарын үзэж байгаагаар, гэрийн тэжээмэл амьтантай байх нь өвчнийг шинж тэмдгийн бууруулна хэмээжээ. 

Ямар арга хэмжээ авах вэ?

4 Өвчний цэгүүд

Та зурагт үзүүлсэн цэгүүд дээр дарж, өөрийгөө өвчилсөн эсэхийг мэдэж болох юм. Хэрэв бага зэргийг өвчин мэдрэгдэж байвал, өвчний эх үүсвэр явагдаж байна гэж ойлгож болно. Харин дарах төдийд хүчтэй өвдөлт мэдрэгдвэл, яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй юм. 

Өвчний цэгүүд

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()