Таны хувцаслалтыг хямдхан харагдуулдаг 12 цүнх

Цүнх гэдэг зүгээр ч нэг хэтэвч, нүүр будгийн хэрэгсэл хийдэг, уут биш юм. Энэ нь тухайн эмэгтэйн гадаад үзэмжинд нөлөөлж, загварын мэдрэмжийг нь гайхуулах төдийгүй нэрийн хуудас болох нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ хувцсыг хямдхан харагдуулж, гоо үзэсгэлэнг гундаадаг цүнхнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таны хувцаслалтыг хямдхан харагдуулдаг 12 цүнх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дууриамал савхин цүнх

Дууриамал савхин цүнх нь биегүй, хэт нимгэн харагддаг. Энэ нь таны гоо үзэсгэлэн, хувцаслалтыг гундааж, хямдхан мэт харагдуулах сөрөг талтай. 

Дууриамал савхин цүнх

2 Олон төрлийн арьсан цүнх

Матар болон могойн арьсыг хольж, урласан цүнх хэзээ ч дэгжин харагддаггүй. Энэ нь ердөө л тухайн цүнх хуурамч гэдгийг илтгэх болно. 

Олон төрлийн арьсан цүнх

3 Хуниастай цүнх

Хуниастай цүнх нь яг л хүүхдийн тоглоом мэт харагдаж, таны хувцаслалтыг хямдхан харагдуулж мэднэ. 

Хуниастай цүнх

4 Брэндийн дууриамал цүнх

Брэндийн дууриамал, хуурамч цүнхийг бүү үүрээрэй. Үүний оронд энгийн цэвэрхэн цүнхийг сонгож болно шүү дээ. Аливаа зүйлсийн хулхи буюу дуураймал нь харах төдийд мэдэгдэх тул, таны нэр хүндийг унагах аюултай юм. 

Брэндийн дууриамал цүнх

5 Эдлэл хэрэгслийн хэлбэртэй цүнх

Сүүлийн үед төрөл бүрийн хэлбэртэй цүнхнүүд үйлдвэрлэгдэх болсон. Харин та тэдгээр цүнхийг сонгож, өөрийн гоо төрхөө гундааж хэрхэвч болохгүй. 

Эдлэл хэрэгслийн хэлбэртэй цүнх

6 Нүхтэй цүнх

Энд тэндгүй нүхтэй цүнх нь танд өвөрмөц санагдаж болох хэдий ч, сонгохоос татгалзаарай. Учир нь тус цүнх таны тансаг хувцаслалтыг хямдхан харагдуулах сөрөг талтай. 

Нүхтэй цүнх

7 Зүйдэлтэй цүнх

Олон төрлийн зүйлсийг нийлүүлж оёсон буюу зүйдэлтэй цүнх нь тун ч мэдрэмжгүй, хямдхан харагддаг байна. 

Зүйдэлтэй цүнх

8 Хэт их хээтэй цүнх

Хэт их хээ, чимэглэлтэй цүнхийг сонгохоос татгалзаарай. Энэ нь яг л хивстэй адил санагдаж, таныг мэдрэмжгүй нэгэн мэт харагдуулна. 

Хэт их хээтэй цүнх

9 Нейлон материалтай цүнх

Нейлон материалтай цүнх нь хямдхан харагдаж, хувцаслалтын өнгө төрхийг унагаах нь бий. Иймд та аль болох тус төрлийн цүнхнээс татгалзах хэрэгтэй. 

Нейлон материалтай цүнх

10 Том хэмжээтэй цүнх

Том хэмжээтэй цүнх нь багтаамж сайтай тул, охид бүсгүйчүүд ихээр сонгодог. Гэхдээ энэ нь таны дэгжин хувцаслалтыг гутааж, хямдхан мэт харагдуулах сөрөг талтай гэдгийг мартаж болохгүй. Том хэмжээтэй цүнхийг зөвхөн аялал зугаалганд л авч явж байгаарай. 

Том хэмжээтэй цүнх

11 Хэт том бариултай цүнх

Албаны төрлийн хэт том бариултай цүнхнүүд нь тийм ч зөв сонголт биш юм. Ялангуяа тус төрлийн цүнхийг зөв хувцсан дээрээ тохируулж өмсөөгүйгээс болж, та мэдрэмжгүй нэгэн мэт харагдах аюултай. 

Хэт том бариултай цүнх

12 Лакан болон хэт чимэглэлтэй цүнх

Лакан цүнх нь тийм ч зөв сонголт биш юм. Цүнхэн дээр хурууны хээ үүсч, өнгө төрхийг нь гундааж мэднэ. Мөн тус төрлийн цүнх нь төмөр чимэглэлтэй бол үүрэхээс татгалзаарай. 

Лакан болон хэт чимэглэлтэй цүнх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()