ЧӨЛӨӨТ ЦАГ

Шинэ жилд зориулан хумсаа хэрхэн будах вэ?

12-р сар гармагц хүн болгон дотроо шинэ жилийг төсөөлж эхэлдэг. Ялангуяа бүсгүйчүүд маань аль эртнээс өмсөх даашинз, үсний засалт зэргээ бодож төлөвлөн, цахим ертөнцөөр шинэхэн санаа хайж суудаг нь нууц биш. Гэхдээ хумсаа ч бас мартаж болохгүй. Өмссөн даашинз, үсэндээ тохируулан хумсаа гангалж орхивол хэн бүхний харааг булаах нь дамжиггүй. Тэгээд ч шинэ жилийн баярыг найз нөхөдтэйгээ, сургуулийнхантайгаа, ажлынхантайгаа, гэр бүлтэйгээ гээд л олон хувааж тэмдэглэдэг тул та тухай бүрийнхээ онцлогт тохируулан доорх 20 будалтаас санаа авч болох юм. 

Шинэ жилд зориулан хумсаа хэрхэн будах вэ? Хадгалах
2016-12-07, 11:31

Фитнес зааланд хэзээ ч хийж болохгүй 13 зүйл

Сүүлийн үед охид залуус маань эрүүл мэнд, гоолиг сайхандаа биендээ анхаарч, фитнес заалыг ихээр зорих болсон юм. Биеийн онцлогтоо тохирсон дасгал хөдөлгөөн хийж, төмөр өргөж булчингаа чангалах зориулалттай фитнес заал нь залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн тохиромжтой газар болж хувирсан билээ. Харин тэнд ч бас хийж болохгүй зүйл гэж байдаг бөгөөд өнөөдөр та бүхэндээ тэдгээр зүйлсийг танилцуулахыг зорилоо. 

Фитнес зааланд хэзээ ч хийж болохгүй 13 зүйл Хадгалах

Хуванцар саван дээрх тэмдэглэгээ ямар учиртай вэ?

Монголд цэвэр усны үйлдвэрүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ импортоор ч бас олон нэр төрлийн цэвэр ус орж ирдэг болсон. Гэхдээ сонголт олон болохын хэрээр бид усны брэнд, үнэ, орц найрлагад л анхаараад агуулагч савыг нь мартаж орхидог шүү дээ. Ус хичнээн эрүүл мэндэд тустай байсан ч, сав нь чанарын шаардлага хангахгүй бол хор болж мэдэх юм. Ингээд бидний өдөр тутам ашигладаг хуванцар савнууд дээр байдаг тэмдэглэгээ ямар учиртайг мэдэж авцгаая.

Хуванцар саван дээрх тэмдэглэгээ ямар учиртай вэ? Хадгалах
2016-12-06, 19:25

Нурууны бөгтрөө хэрхэн засах вэ?

Бөгтөр байхыг хүсдэг хүн гэж үгүй биз ээ. Эгц, цэх шулуун биетэй хүн нүд булаагаад зогсохгүй нурууных нь байрлал зөв тул цусны эргэлт сайжран, эрүүл саруул аж төрдөг аж. Таны бие өвчин зовлонгүй байсан ч, удаан суусны дараа нуруу нугасаа сунгаж, тэнийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг тул бид та бүхэндээ эрүүл мэндэд тустай төдийгүй, гоо сайхан харагдуулах 4 хялбар дасгалыг толилуулж байна. 

Нурууны бөгтрөө хэрхэн засах вэ? Хадгалах
2016-12-06, 17:11

Пицца идэж жингээ хасах боломжтойг эрдэмтэд тогтоожээ

Турах гэдэг үргэлж хамгийн хүнд бэрх, төвөгтэй асуудал байсаар ирсэн билээ. Маш олон төрлийн тураах аргууд байдаг боловч зарим нь төдийлэн үр дүнгээ үзүүлдэггүй нь нууц биш юм. Ихэнх тураах аргууд хоолоо сойж, амттай бүхнээс татгалзахыг зөвлөдөг бол бидний танд танилцуулах энэхүү арга нь пицца идэж турах юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё.

Пицца идэж жингээ хасах боломжтойг эрдэмтэд тогтоожээ Хадгалах

Ханиадыг гэрийн нөхцөлд нам дарах үр дүнтэй 10 арга

Ханиад томууны улирал эхэлж, хүн бүр л энэхүү өвчнөөс хол байхыг хүсч, аль болох богино хугацаанд эмчлэхийг оролддог. Гэхдээ ханиадыг хүчтэй эм тариа бус гэрийн аргаар эмчлэх гээд үзээрэй. Энэ нь хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй байхаас гадна түргэн шуурхай үйлчилдэгээрээ давуу талтай аж. Ингээд хамтдаа ханиадыг нам дарах шалгарсан аргуудтай танилцъя.

Ханиадыг гэрийн нөхцөлд нам дарах үр дүнтэй 10 арга Хадгалах

Зүүн талаараа унтах нь эрүүл мэндэд ямар ач тустай вэ?

Хүмүүс хоногт  дор хаяж зайлшгүй 8 цаг унтаж амрах хэрэгтэй. Энэ бол хоногийн 1/3 гэсэн үг. Өнөөгийн стресс ихтэй нийгэмд бидний ажил гэж толгойтой үснээс их байдаг тул сэрүүн байх үедээ өөртөө цаг зав гаргаж чадахгүй байх нь бий. Харин энэ хомсхон цагаа үр дүнтэй өнгөрөөж, унтаж байхдаа хүртэл бие махбодоо эрүүлжүүлэх боломж бас байдаг ажээ. Ингээд та бүхэндээ зөв байдлаар нойр авахын ач тусыг танилцуулъя.

Зүүн талаараа унтах нь эрүүл мэндэд ямар ач тустай вэ? Хадгалах
2016-12-05, 15:24

Шинэ он гарахаас өмнө амжиж хийх ёстой 10 зүйл

2017 он гарахад хэдхэн долоо хоног дутуу байгаа бөгөөд үүнээс өмнө амжуулж хийх ёстой хэд хэдэн зүйл байгаа юм. Эдгээрийг хийж гүйцэлдүүлснээр та өнгөрсөн оноо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн дуусгаж, шинэ он, шинэ жилээ нүүр бардам хүлээж авах боломжтой болох юм. Харин чухам юу хийх ёстой болохыг доорх мэдээллээс хараарай.

Шинэ он гарахаас өмнө амжиж хийх ёстой 10 зүйл Хадгалах

Сарын тэмдэг ирсэн үед хэзээ ч хийж болохгүй 10 зүйл

Үнэнийг хэлэхэд сарын тэмдэг бол шүдний өвчин л гэсэн үг. Ядарч, гутарч, өвдөж, толгой эргэж, галзуурчихмаар санагддаг. Цахим ертөнцөөр хэсч, сарын тэмдгийн өвдөлт, сэтгэл санаагаа дээрдүүлчихмээр зүйл хайдаг ч, тийм зүйл байхгүй нь харамсалтай. Гэхдээ ядаж доорхи зарчмуудыг баримталж чадвал эдгээр өдрүүд тань арай хөнгөрдөг болохыг мэдээд авахад илүүдэхгүй юм.

Сарын тэмдэг ирсэн үед хэзээ ч хийж болохгүй 10 зүйл Хадгалах
2016-12-03, 20:21

Биеийнхээ сул талыг хөгжүүлэх 10 дасгал

Биднийг эрүүл амьдралд хөтлөх хамгийн чухал зүйл бол дасгал хөдөлгөөн байдаг. Гэхдээ та зөвхөн өөрийн биеийн онцлогт тохирсон дасгалыг хийхгүй бол дуслуулсан хөлс бүр тань үр дүнгүй, үнэ цэнэгүй болж хоцрох юм. Иймд та бүхэндээ асуудалтай хэсгүүдээ далдалж, сул талаа хөгжүүлэх энгийн дасгалуудыг танилцуулъя. 

Биеийнхээ сул талыг хөгжүүлэх 10 дасгал Хадгалах

Гэрийн нөхцөлд гоолиг бэлхүүстэй болох 5 дасгал

Эмэгтэй хүн бүр гоолиг сайхан биетэй болж, гудамжаар бардам алхахыг хүсдэг нь нууц биш юм. Харин өөрийн хүссэн бие галбирыг олж авна гэдэг тухайн хүнээс багагүй зориг тэвчээр, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг байна. Харин өнөөдөр бид та бүхэндээ бэлхүүс нарийсгах хамгийн үр дүнтэй, шилдэг дасгалуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Гэрийн нөхцөлд гоолиг бэлхүүстэй болох 5 дасгал Хадгалах

Зүрхний шигдээс болохоос нэг сарын өмнө хэрхэн мэдэх вэ?

Та амьдралаас юуг хамгийн ихээр хүсч мөрөөддөг вэ? Арай мөнгө юм биш биз? Үнэн хэрэгтэй хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд билээ. Эрүүл хүнд хийж чадахгүй зүйлс, хүрч чадахгүй оргил гэж байхгүй тул биеэ анхаарч, анзаарч байх хэрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс өвчнөөс болж амиа алдах хүмүүс ихсэж байгаа тул та бүхэндээ санамж болгож энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 

Зүрхний шигдээс болохоос нэг сарын өмнө хэрхэн мэдэх вэ? Хадгалах