Шинэ он гарахаас өмнө амжиж хийх ёстой 10 зүйл

2017 он гарахад хэдхэн долоо хоног дутуу байгаа бөгөөд үүнээс өмнө амжуулж хийх ёстой хэд хэдэн зүйл байгаа юм. Эдгээрийг хийж гүйцэлдүүлснээр та өнгөрсөн оноо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн дуусгаж, шинэ он, шинэ жилээ нүүр бардам хүлээж авах боломжтой болох юм. Харин чухам юу хийх ёстой болохыг доорх мэдээллээс хараарай.

Шинэ он гарахаас өмнө амжиж хийх ёстой 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмнэлэгт очих

Амьдралын хамгийн чухал зүйл бол эд хөрөнгө бус эрүүл мэнд гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Иймд та 2016 ондоо багтаж заавал эмнэлэг орж, үзлэгт хамрагдаж өөрийн биеэ эрүүл эсэхийг мэдэж аваарай. Энэ нь ирэх онд таныг өвчин зовлонгоос холуур байлгах тул өөртөө анхаарал хандуулж байх нь зүй ёсны хэрэг юм. Ганц энэ жил гэлтгүй та жил бүр шинэ он гарахаас өмнө шинжилгээнд хамрагдаж байхыг зөвлөе. Өөртөө арчаатай, анхаарал хандуулж чаддаг хүн л эрүүл энх, урт удаан амьдардаг шүү дээ.

Эмнэлэгт очих

2 Гэрээ цэвэрлэх

Мэдээж шинэ оныг тоос буртагтай, ундуй сундуй гэртэй угтана гэдэг тийм ч сайхан санаа биш. Та улиран одож буй оныхоо муу муухай бүхнийг тоос шороотойгоо хамт цэвэрлэж, цоо шинээр оноо эхлүүлээрэй. Гэр орон, өрөөнийхөө тоос шорооноос ангижирч, булан тохойгоо ч мөн үлдээлгүй цэвэрлэх хэрэгтэй. Нэг ёсондоо их цэвэрлэгээ хийх ёстой бөгөөд баярын үдэш цэвэр цэмцгэр гэртээ хоолныхоо ширээгээ элбэг хангалуун засаад, шинэ оноо нижгэр угтаарай.

Гэрээ цэвэрлэх

3 Хэрэггүй зүйлсээ бусдад хандивлах

Та нэг жилийн дотор хэр хувцас, эдлэл худалдаж авдаг вэ? Шинэ эд зүйлс авахын хэрээр хуучин хэрэгсэл нь ашиглагдахаа больж шүүгээний ёроолд хадгалагдан үлддэг. Харин та эдгээрийг үр ашиггүй хадгалахын оронд хандивын байгууллагад өгөөрэй. Таны хэрэглэхээ больсон зүйлс бусдад ус агаар мэт хэрэг болж байж ч мэднэ. Тиймээс та гэрээ цэвэрлэж, хэрэггүй хувцас, эдлэлээ цэгцэлж хайрцганд баглаад цаг заваа тааруулан, буяны байгууллагад аваачиж хандивлаарай. Таны бага ч атугай тус эргээд өөрт тань ирэх бөгөөд бусдын талархсан сэтгэл юутай ч зүйрлэшгүй аз жаргал бэлэглэдэг билээ.

Хэрэггүй зүйлсээ бусдад хандивлах

4 Өөртөө захиа бичих

Улиран одож буй онд та хэр ихийг хийж бүтээн, ямар ахиц дэвшил, амжилт гаргасан зэргээ дэлгэрэнгүй бичиж, хадгалаарай. Жил бүр өөртөө захидал бичиж, оны онцлох явдлыг цаасан дээр буулгах нь танд дүгнэлт хийх боломж олгож, ирэх жил ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлийг бий болгодог юм. Ингэхдээ та ажил, ар гэр, хувийн амьдрал, хайр дурлал гэхчлэн нэгийг ч үлдээлгүй бичих хэрэгтэй бөгөөд өмнөх жилүүдэд бичиж байсан захидлаа уншиж, энэ жилийнхтэйгээ харьцуулаад үзээрэй.

Өөртөө захиа бичих

5 Ойр дотны хүмүүстээ хайртай гэдгээ хэл

Та гэр бүлийнхэн, найз нөхөддөө хайртай гэдгээ тогтмол хэлж чаддаг уу? Хэрэв хэлэхээс санаа зовдог эсвэл тохиромжтой мөчийг хүлээдэг бол шинэ он гарахаас өмнө нүд рүү нь харж байгаад хайртай гэдгээ, танд ямар их үнэ цэнэтэй хүн болохыг нь хэлж өгөөрэй. Бид аливаа зүйлсийг хойш тавьсаар нэг л мэдэхэд хэтэрхий хожимдсон байх нь элбэг тул та яг энэ ондоо багтаж, ойр дотны хүмүүстээ талархаж явдаг сэтгэл, алдахыг хүсдэггүй хайр зэргээ мэдрүүлэх хэрэгтэй юм. Энэ нь танд болон цаад хүндээ хичнээн их аз жаргал авчрахыг таашгүй билээ.

Ойр дотны хүмүүстээ хайртай гэдгээ хэл

6 Компьютер, утас зэргээ цэгцлэх

Компьютер, гар утсаар тань дүүрэн хэрэгтэй, хэрэггүй зүйлс хөглөрч байдаг бол цаг зав гарган, үүнийгээ цэгцэлж, заримыг нь устгаарай. Дараа гэж хойш тавилгүй яг одоо цэгцэлж, шинэ оноо хүлээж авахад бэлдэхийг зөвлөе. Шинэ оноо цэгцтэй гар утас, компьютертэй эхлүүлэх сайхан биш гэж үү?

Компьютер, утас зэргээ цэгцлэх

7 Очиж байгаагүй газартаа оч

Та очихыг хүсдэг боловч цаг наргүй ажил, үр хүүхэд, гэр бүл зэргээсээ болж одоог хүртэл очиж үзээгүй газар гэж байдаг уу? Тийм бол шинэ он гарахаас өмнө заавал очиж, хүслээ биелүүлэхийг зөвлөе. Дараа болно биздээ гэж хойш тавьсан зүйлс хэзээ биелэлээ олох нь тодорхойгүй байдаг төдийгүй таны аз жаргалыг бага багаар хумсалж, амьдралын амтыг үгүй хийдэг сөрөг талтай. Тиймээс та яг одоо л сэтгэл зүрхэнд тань оршин байдаг хүслээ биелүүлж, зорьсон газраа очиж үзээрэй.

Очиж байгаагүй газартаа оч

8 Бусдад инээмсэглэл бэлэглэх

Бусдад аз жаргал, хайрыг бэлэглэх шиг сайхан зүйл гэж үгүй билээ. Өөрийгөө хайрлаж, өөртөө бүхнийг өгөхөөс илүүтэй бусдыг баярлуулах сайхан байдаг нь нууц биш юм. Тиймээс 2017 он гарахаас өмнө хэн нэгнийг баярлуулж, инээмсэглэл, аз жаргал бэлэглээрэй. Бусдад хайр түгээх нь хамгийн том бэлэг гэдэг бөгөөд та заавал хөрөнгө мөнгө, эд зүйлсээр тусламж үзүүлэх биш жижиг зүйлс дээр сэтгэл гаргаж, инээмсэглэл өгч болно. Гарцаар гарах гэж гайхаж зогсох бяцхан хүүг хөтөлж зам гаргаж, хальтарч унах вий хэмээн болгоомжилж яваа эмээг түшиж явах, хахир хүйтэнд даарч явааг бүсгүйг хүргэж өгөх гэхчлэн ердөө л чин сэтгэлээ харуулж, чадах зүйлээрээ туслахад хангалттай юм.

Бусдад инээмсэглэл бэлэглэх

9 Нар мандахыг хар

Үүрийн туяа гийж, наран мандахыг харах нь аз жаргал, тайвшралыг давхар бэлэглэж байдаг. Харин та өглөө эртлэн босч, нар мандахыг цонхоороо ажиглаж, эх дэлхий, хүрээлэн буй орчин, амьдрал гэхчлэн олон зүйлсийн тухай эргэцүүлэн бодож, тайтгарал олж, сэтгэлээ сэргээгээрэй.

Нар мандахыг хар

10 Эргэцүүлэн бодох

Та өнгөрсөн онд юу хийж бүтээсэн бэ? Цаг зав гаргаж байгаад энэ тухайгаа эргэцүүлэн бодож, өөртөө дүгнэлт хийгээрэй. Энэ нь ирэх онд илүү өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй байх боломж олгодог бөгөөд хийсэн бүтээсэн зүйлсээрээ бахархах сэтгэлийг танд төрүүлж, аз жаргал бэлэглэх болно. 

Эргэцүүлэн бодох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()