Сонирхолтой ажил

2012-11-17, 01:16
18,550
40 настай Кристиан Драммонд ихэд сонирхолтой мэргэжилтэй нэгэн гэнэ. Тэрээр өөрийн мэдлэг, ухаанаараа мөнгө олж өөрийнхөө хэрэгцээг хангадаг байна. Англи улсад таны эрдэм мэдлэгийг шалгасан автомат байдаг аж. Энэхүү автомат нь зөв хариулт бүрт мөнгө өгдөг бөгөөд Кристиан ийнхүү жилд 100 мянган долларын орлоготой ажилладаг байна. Хэрвээ та англи улсад очвол магадгүй энэхүү автомат дээр өөрийн мэдлэгээ сориод үзэж болох л юм.
Сонирхолтой ажил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Кристиан Драммонд нь их сургуульд байхдаа английн уран зохиолыг судлаж байсан бөгөөд одоо цагт 60-100 долларын орлого олж, англи дахь мэдлэгийн автоматуудыг хоослож байгаа бололтой.

Тэрээр ийнхүү орлого олсноор их сургуулийнхаа төлбөрийг, гадаадад аялах төлбөр болон хуримынхаа бүхий л зардлыг гаргасан байна.

Байнгын бэлтгэлийн ачаар Драммонд ямар ч түгдрэл, эргэлзээгүйгээр Чарльз Диккенсын бүтээлийн 500 дүрмийг, Африкийн бүх хотуудын хүн ам болон Уимблдоны хөл бөмбөгийн тэмцээний бүх олонлогуудыг нэрлэж чаддаг байна.



Энэхүү мэргэжлийн бас нэг давуу тал нь гэвэл тэрээр өөрийнхөө цалингаас татвар төлөх шаардлагагүй гэнэ.

Хэсэг хугацааны туршид ажил хайсан Кристианд тохирох ажил олдохгүй байсан учир нэлээд гундуухан баранд сууж байжээ. Ийнхүү орчин тойрноо ажиглан суух явцад нэгэн залуу автоматаас чамлахааргүй мөнгө авч байхыг харсан байна. Ингээд тэрээр азаа үзэхээр шийдсэн аж.

Кристиан хэлэхдээ: “Би ямар ч ажил олж чадахгүй байсан. Тиймээс би өөрийн мэдлэгийг сорьж үзэхээр шийдсэн бөгөөд эхний оройдоо л 127 доллар хожсон юм. Үүнээс хойш мэдлэгээ ашиглан өөрийнхөө хэрэгцээг хангаж болох юм байна гэдгийг ойлгосон” -хэмээн оюуны хөдөлмөр эрхлэгч залуу хэлж байлаа.



Драммондын хэлж байгаагаар найзууд нь түүнд анх итгэдэггүй байсан гэнэ.

“Хүмүүс намайг ямар нэгэн дээрэмчин, эсвэл хар тамхины наймаачин гэж ойлгодог. Эхнэр минь хүртэл миний энэхүү ажлыг огт ойлгодоггүй байсан. Би үргэлж өөрийнхөө мэдлэг чадвараар мөнгө олохыг хүсдэг байсан боловч арай өөрөөр төсөөлж байсан юм” -гэж Кристиан ярьжээ.

Өөрийн эргэн тойронд байх бүхий л гудамж, хот, дүүргүүдийн пабаар явах хэрэгцээтэй тэрээр сүүлийн 10 жилийн дотор 10,000 гаруй газруудаар явсан байна.

“10 цагийн турш зогсолтгүй оюуны хөдөлмөр эрхлэх нь заримдаа ихээхэн ядаргаанд оруулах нь мэдээж. Гэхдээ би ийм ажил хийхийн тулд их сургууль төгсөөгүй бөгөөд удахгүй өөр ажилтай болно” -гэдэгтээ найдаж байна хэмээн Драммонд санаа алдах юм.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()