Зүүн талаараа унтах нь эрүүл мэндэд ямар ач тустай вэ?

2016-12-05, 15:24
27,024

Хүмүүс хоногт  дор хаяж зайлшгүй 8 цаг унтаж амрах хэрэгтэй. Энэ бол хоногийн 1/3 гэсэн үг. Өнөөгийн стресс ихтэй нийгэмд бидний ажил гэж толгойтой үснээс их байдаг тул сэрүүн байх үедээ өөртөө цаг зав гаргаж чадахгүй байх нь бий. Харин энэ хомсхон цагаа үр дүнтэй өнгөрөөж, унтаж байхдаа хүртэл бие махбодоо эрүүлжүүлэх боломж бас байдаг ажээ. Ингээд та бүхэндээ зөв байдлаар нойр авахын ач тусыг танилцуулъя.

Зүүн талаараа унтах нь эрүүл мэндэд ямар ач тустай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулна

Тунгалагийн тогтолцоо нь биед хэрэггүй, хорт бодисыг биеэс зайлуулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар тунгалаг тогтолцоог агуулагч цээжний ховдол зүүн талд байрладаг ажээ. Тиймээс зүүн талаараа унтах нь биеэс хэрэггүй бодис гадагшлахад сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ протейн болон бусад чухал бодисыг таны эд эсүүд илүү хурдан шингээж авахад тусладаг байна.

Тунгалгийн тогтолцооны үйл ажиллагааг сайжруулна

2 Цөсний үйл ажиллагаа сайжруулна

Тунгалгийн тогтолцооны хамгийн чухал үүрэгтэй эрхтэн болох цөс мөн л зүүн талд байрладаг. Зүүн талаараа унтахад хүний цөс илүү үр дүнтэй ажиллаж эхэлдэг ба үүний гол шалтгаан нь татах хүч юм. Өөрөөр хэлбэл цөсөнд очих цусны эргэлт хурдасч, хэрэггүй бодисыг хурдан гадагшлуулдаг гэсэн үг.

Цөсний үйл ажиллагаа сайжруулна

3 Хэрэггүй бодисыг зөв зохистойгоор устгана

Бүдүүн, нарийн гэдэс ч бас зүүн талд байдаг. Зүүн талаараа хэвтэх үед биед хэрэггүй бодис нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү шилжихэд хялбар болдог. Ингэснээр та илүүдэл бодисоо хурдан гадагшлуулж чадах юм.

Хэрэггүй бодисыг зөв зохистойгоор устгана

4 Цээж хорсохыг багасгана

Зүүн талаараа хэвтэхээр гэдэс болон улаан хоолойг холбодог булчин хэвлийн доор байрлах тул цээж хорсох нь багасдаг ажээ.

Цээж хорсохыг багасгана

5 Элэгний ачааллыг багасгана

Элэг баруун талд байрладаг тул баруун талаараа хэвтвэл элгэнд өндөр ачаалал өгөх аюултай. Харин зүүн талаараа хэвтвэл хорт бодисууд  элгэнд хэт их нөлөө үзүүлж чаддаггүй байна.

Элэгний ачааллыг багасгана

6 Зүрхэнд сайн

Зүрхний зүүн хэсэг уушигнаас цус авч биед шахдаг учраас зүүн талаараа хэвтвэл энэ үйл явц илүү үр дүнтэй, илүү хялбар явагддаг. Хүчилтөрөгч агуулдаг гол судасны үйл ажиллагаа нэмэгдэж, цусны эргэлт сайжирна гэсэн үг юм.

Зүрхэнд сайн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()