Бидний эрүүл мэндийг муутгадаг буруу зуршлууд

Бид өдөр тутамдаа хийдэг буруу үйлдлээсээ болж, эрүүл мэндээ хохироож, муутгадаг байна. Үүнийгээ өөрсдөө ч мэдэж, анзаардаггүй бөгөөд эцэс сүүлд нь өвдсөнийхөө дараа амаа барьж, харамсах нь бий. Тэгвэл бид та бүхэндээ эрүүл мэндийг муутгадаг буруу зуршлуудыг танилцуулж, эдгээр алдаагаа залруулахыг зөвлөж байна. Ингэснээр та төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлж, эрүүл зөв амьдралыг цогцлоох боломжтой. 

Бидний эрүүл мэндийг муутгадаг буруу зуршлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ханиаж, найтаахдаа гараараа амаа дарах

Та ханиалгаж, найтаахдаа гараараа амаа дардаг бол энэ нь тун ч буруу юм. Таныг найтаахад амны хөндийн маш олон нян гардаг бөгөөд энэ үед гараараа амаа тагласнаар тэдгээр нь гаранд наалдаж, нүүрэнд халдварладаг байна. Ингэснээр арьс гэмтэх, батга гарах нөхцөл бүрддэг аж. Мөн нян наалдсан гараараа нүдэндээ хүрэх, хоолоо идэх тохиолдолд, энэ нь биед халдаж, төрөл бүрийн халдварт өвчнийг бий болгох аюултай.

Хэрхэн зөв хийх вэ?: 

Ханиалгаж, найтаахдаа амны цаас хэрэглэж байгаарай. Хэрэв таны ойр орчимд амны цаас байхгүй бол, гар бус шуу хэсгээрээ амаа дарахыг зөвлөе. 

Ханиаж, найтаахдаа гараараа амаа дарах

2 Хумсаа буруу авах

Та хумсаа яаж авдаг вэ? Хумсны хайчаар, хэт лав авдаг юм биш биз. Энэ нь маш буруу бөгөөд хумсыг тулгаж авснаар, хэлбэр нь алдагдаж, мөн хумс мах руу шигдэж ургах аюултай байдаг байна. 

Хэрхэн зөв хийх вэ?: 

Хумсаа хэт лав авахгүйгээр хэлбэрлэг болгон, засч байгаарай. Мөн хумсны хутга тань иртэй байх ёстойг анхаар.

Хумсаа буруу авах

3 Нүднийхээ дотор талыг будах

Бүсгүй та нүднийнхээ доод талыг будахдаа анхааралтай байгаарай. Ихэнх бүсгүйчүүд нүдний харандаагаар доод зовхио будаж, олон тооны нянг нүдэндээ хуримтлуулдаг сөрөг талтай. Мэдээж энэ нь нүдний хараанд сөргөөр нөлөөлж, гэмтээнэ.

Хэрхэн зөв хийх вэ?: 

Нүдээ илүү том, үзэсгэлэнтэй харагдуулахыг хүсч байвал, багсаар доод зовхийг багахан сүүдэртүүлж будахад л хангалттай. 

Нүднийхээ дотор талыг будах

4 Хамраа хуруугаараа цэвэрлэх

Таны хуруу, гаранд хичнээн олон тооны нян амьдарч, наалдаж явдгийг та мэдэх үү? Харин хамраа загатнах төдийд хуруугаа хамар руугаа хийж, нянг тарааж, эрүүл мэнддээ сөрөг нөлөө үзүүлэх гэсний хэрэггүй юм. 

Хэрхэн зөв хийх вэ?: 

Та өглөө бүр хамраа цэвэрлэж байгаарай. Ингэхдээ нэг чимх давс, эсвэл хүнсний сода уусгаж хийсэн бүлээн усаар хамраа нэг нэгээр нь ээлжлэн цэвэрлэх хэрэгтэй.

Хамраа хуруугаараа цэвэрлэх

5 Өдөр бүр шүршүүрийн саван хэрэглэх

Хүний арьсанд сайн бактер гэж байх бөгөөд эдгээр нь төрөл бүрийн үрэвслээс арьсыг хамгаалж, чийгшүүлж байдаг. Харин өдөр бүр шүршүүрийн саван хэрэглэж, арьсаа хөөсрүүлэн угаах нь тэдгээр сайн бактерийг устгадаг аж. Ингэснээр арьс хуурайшиж, арьсны төрөл бүрийн өвчин, экземтэй болгох эрсдлийг нэмэгдүүлж байдаг.

Хэрхэн зөв хийх вэ?: 

Та өдөр бүр шүршүүрт ордог бол заавал саван хэрэглэх гэсний хэрэггүй. Зүгээр л саван хийхгүйгээр угаагчаар биеэ үрж, дараа нь бүлээн усаар биеэ зайлах хэрэгтэй. Дунджаар 3 хоногт нэг удаа  саван ашиглаж биеэ угаах нь зөв юм.

Өдөр бүр шүршүүрийн саван хэрэглэх

6 Хэт их шүдний оо хэрэглэх

Оо нь амны хөндийн эрүүл мэндэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг билээ. Гэхдээ хэт их оог сойзон дээрээ түрхэснээр сойз шүдэн дээр тогтож угаахгүй тул гулгаж, дутуу угаагддаг байна. 

Хэрхэн зөв хийх вэ?: 

Насанд хүрсэн хүмүүс нэг ширхэг вандуйтай ижил хэмжээтэй оог сойзондоо түрхэж, шүдээ угаах хэрэгтэй. Харин хүүхдүүд будааны үртэй тэнцүү хэмжээтэй оогоор шүдээ угааж байхыг зөвлөе.

Хэт их шүдний оо хэрэглэх

7 Хэт их ангижруулагч хэрэглэх

Үсээ гоёмсог сайхан болгох гэсэндээ бид их хэмжээний ангижруулагч хэрэглэж, алдаа гаргадаг. Их хэмжээний ангижруулагч хэрэглэх нь үсийг амархан бохирдуулж, тослогжуулдаг байна. Мөн хуйхны нүхийг бөглөж, үсний ургалтыг зогсоох аюултай аж.

Хэрхэн зөв хийх вэ?: 

Та ангижруулагчийг хуйханд хүргэлгүй, зөвхөн үсний үзүүр хэсэгт түрхэх ёстой. Мөн аль болох бага хэмжээтэйг үсэндээ жигд тааруулан түрхэж өгөөрэй. 

Хэт их ангижруулагч хэрэглэх

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()