ШИНЭ ТЕХНОЛОГИ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрэл ямар учиртай вэ?

Жолооч нартаа зориулж бид маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Бид заримдаа хянах самбар дээр ассан гэрлийг хараад санаа зовж, сандарах тохиолдол бий. Үүнээс болж бид машиныхаа буруу эд ангийг засах, эсвэл үл тоомсорлож явсанаас болж машинаа эвдэх тохиолдол их гардаг билээ. Харин хянах самбар дээр ассан гэрлийн өнгөөр анхаарах, яаралтай шалгуулах, хэвийн зэргийг мэдэж болдог байна.

Машины хянах самбар дээр асдаг анхааруулах гэрэл ямар учиртай вэ? Хадгалах

Ухаалаг гар утас ашигладаг хүмүүсийн мэддэггүй 10 нууц

Ухаалаг гар утас бидний амьдралын салшгүй чухал хэсэг болоод багагүй хугацаа ард өнгөрчээ. Гэвч хүмүүсийн ихэнх нь ухаалаг гар утсан дээрх хэрэгцээтэй тохиргоонуудыг бүгдийг нь одоог хүртэл бүрэн гүйцэд мэддэггүй. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт болох болов уу гэдэг үүднээс ухаалаг гар утсан дээрх хүмүүсийн тэр бүр мэддэггүй нууцуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та эдгээрийг туршаад үзээрэй. 

Ухаалаг гар утас ашигладаг хүмүүсийн мэддэггүй 10 нууц Хадгалах

Япончуудын дэлхийг өөрчлөх галзуу 8 бүтээл

Техник технологийн үсрэнгүй хөгжил бүхий өнөө үед хүмүүс маш олон гайхалтай зүйлсийг бүтээсээр байна. Гар утас үүсээгүй байхад, хүмүүс хоорондоо зурвас илгээн, хүнээр мэдээ дамжуулуулдаг байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр гар утас, компьютергүй хүн өдрийн од шиг л цөөхөн болж, шинээр гарсан технологи бүхнийг туршиж үзэхээр бие биедээ гайхуулцгаадаг болжээ.Технологийн дэвшил гэхээр л Япон улс хэн хүний санаанд буудаг байх. Тэр ч утгаараа та бүхэндээ Их наран улсын дэлхийг өөрчлөх гайхалтай 8 бүтээлтэй танилцуулж байна.

Япончуудын дэлхийг өөрчлөх галзуу 8 бүтээл Хадгалах

Фэйсбүүк дээрх бидний мэдэхгүй 10 тохиргоо

Өнөөдөр фэйсбүүк ашигладаггүй хүн гэж бараг байхгүй биз ээ. Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болоод байгаа фэйсбүүк дээрх хүмүүсийн төдийлэн сайн мэддэггүй чухал тохиргоонуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Та эдгээр тохиргоонуудыг мэдэж авснаар фэйсбүүкийг илүү хялбараас гадна бүрэн утгаар нь ашиглах боломжтой юм.

Фэйсбүүк дээрх бидний мэдэхгүй 10 тохиргоо Хадгалах

Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?

Орчин цагийн хүмүүсийг ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүй болсон гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тиймдээ ч өдрийн турш утсаа байнга хэрэглэчихээд цэнэггүй болсон утсаа шөнө нь цэнэглэж, хонуулдаг. Ингээд өглөө босоод ирэхэд утас мэдээж 100% цэнэгтэй болсон байдаг. Гэхдээ утасны батерей дүүрчихсэн байхад цэнэглээд л байх нь зөв үү? Тэгвэл мэргэжилтнүүдийн хариултыг хамтдаа харцгаая.

Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ? Хадгалах

Яг одоо гар утсандаа суулгах 10 аппликэйшн

Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр тэр нь хүмүүсийн оюун ухааныг хөгжүүлэх, цаашлаад ухаалаг болгоход чиглэгдэж байна. Тэр ч утгаараа бид та бүхэндээ мэдээллийн технологийн салбарт хувьсгал хийсэн 10 аппликешнийг танилцуулахаар бэлдлээ. Магадгүй та таалагдсан аппликэйшнээ гар утсандаа татаж аваад цагийг зугаатай, басхүү үр дүнтэй өнгөрүүлж болно шүү дээ. 

Яг одоо гар утсандаа суулгах 10 аппликэйшн Хадгалах

Таны мэдэх ёстой гар утасны нууц кодууд

Хүн болгон гар утас хэрэглэдэг. Гэхдээ утас болгонд хүн бүрийн мэддэггүй нууц код гэж байдаг ажээ. Дугаараа хэрхэн нууцлахаас авахуулаад утсаа хулгайд алдсан ч эргээд олох боломжтой болгох аргууд байдаг атал утасныхаа код бүрийг мэдэхгүйгээсээ болж бид энэ сайхан боломжийг алдаж орхидог билээ. Харин бид танд "iPhone", "Android" болон бусад үйлдвэрийн утасны нууц кодуудыг хэрхэн мэдэж авах аргыг толилуулъя.

Таны мэдэх ёстой гар утасны нууц кодууд Хадгалах

Хямдхан машин унадаг алдартнууд

Баячууд бүгд л гоё ганган машин унаж, тансаг зэрэглэлийн орд харшид амьдарч, өөрсдийн зэрэг зиндаагаа батлан харуулдаг. Гэтэл тэдэн дунд ашиг орлогоороо дэлхийд дээгүүр бичигдэж, урлаг соёлын болон технологийн салбарт тэргүүлж байгаа боловч унаж яваа төмөр хүлэгтээ төдийлөн ач холбогдол өгдөггүй хүмүүс бас байх юм. Ингээд та бүхэндээ хамгийн хямдхан машин унадаг 11 баячуудыг танилцуулья.

Хямдхан машин унадаг алдартнууд Хадгалах

“iPhone”, “Samsung” хоёрын аль нь илүү вэ?

Технологийн зах зээлд хүч үзэн өрсөлдөж буй хамгийн том компаниуд бол мэдээж “Apple” болон “Samsung” билээ. Энэхүү хоёр корпарацийн хамгийн сүүлийн үеийн бүтээлүүд болох “iPhone 6S”, “Galaxy S7 Edge” гар утсуудын усны хамгаалалтыг шалгахаар 15 минутын турш усанд хийжээ. Гэтэл...

“iPhone”, “Samsung” хоёрын аль нь илүү вэ? Хадгалах

Фэйсбүүкт хэзээ ч оруулж болохгүй зүйлс

Өдгөө хүмүүс цахим ертөнцөд амьдрах болж, бүхий л зүйлээ дэлгэн, тэр бүү хэл нүцгэн зургаа хүртэл нийтлэх болов. Энэ нь нэг талаар бусдын анхаарлыг татах, ямарваа байдлаар танигдах өчүүхэн хэмжээний давуу талтай ч, төдий чинээгээр өөрийгөө, гэр бүлийн нэр хүнд болоод аюулгүй байдлаа алдаж байгаа хэрэг юм. Цахим гэмт хэрэг хэмээн нэрлэгддэг хэргүүд ар араасаа цуварч, маш олон хүмүүс тэрхүү зүйлийн хохирогч болсоор байна. Энэ бүхэн чухам бидний ухаанаа тавиад байгаа олон нийтийн сүлжээнээс л болж байгаа хэрэг шүү дээ. Хохирогч болж үлдэхгүйн тулд  та дараах зүйлсийг өөрийн цахим хуудас дээрээ хэзээ ч битгий нийтлээрэй. 

Фэйсбүүкт хэзээ ч оруулж болохгүй зүйлс Хадгалах

17 настай охин усны бохирдлыг шийджээ

АНУ-ын зүүн хойд хэсгийн Майне мужийн Бангор ахлах сургуулийн 17 настай сурагч Пейж Браун (Paige Brown) нь "Intel Science Talent Search" хэмээх тэмцээнд, далайн нялцгай биет ургамлыг хөнгөн цагаан болон магнитай нэгдүүлж, түүгээрээ бохирдсон усыг цэвэрлэх аргыг танилцуулан, тэргүүн байр эзлэж, 150 мянган доллараар шагнуулсан байна.

17 настай охин усны бохирдлыг шийджээ Хадгалах

Машины бариулны завсар зоос хавчуулсан байвал ямар учиртай вэ?

Одоо цагт хөгшин залуу, эрэгтэй, эмэгтэйгүй машин хөлөглөх болсон. Машин нэгэнт тансаг хэрэглээнээс гарч, өдөр тутмын хэрэгцээ рүү шилжжээ. Гэхдээ машин дотроосоо эд зүйлээ алдах явдал ихсэж, иргэд бухимдах болсон билээ. Тэгвэл бид танд анхааруулж, сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээг бэлтгэлээ. Юмыг яаж мэдэх вэ, анхаарал болгоомж хэзээд ч илүүдэхгүй шүү дээ.

Машины бариулны завсар зоос хавчуулсан байвал ямар учиртай вэ? Хадгалах