Салж өгөхгүй ханиадыг гэрийн нөхцөлд нам дарах аргууд

Хүйтэн сэрүүний улирал эхэлжээ. Энэ үед хүмүүсийн биеийн дархлаа суларч ханиад, хатгаа тусах нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Харин та эм тариа хэрэглэж, эмчид хандалгүйгээр гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх боломжтой бөгөөд энэ талаарх 10 зөвлөгөөг хүргэж байна.

Салж өгөхгүй ханиадыг гэрийн нөхцөлд нам дарах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх хэрэгтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал. Тиймээс сайтар унтаж амраарай.

2. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух нь ихээхэн ач тустай. Зөгийн бал юм уу нимбэгтэй цай, аньсны шүүс байж болно. /Жич зөгийн балыг 100-аас доош хэмтэй бүлээн усанд найруулна/

3. Хамраа давсны уусмалаар угаах: Цайны халбага давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж зайлна.

4. Халуун устай онгоцонд ороорой.

5. Өрөө тасалгаандаа заавал агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Харин өрөөндөө агаар оруулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе.

6. Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.

7. Даарсан үедээ хагас аяга халуун усанд 5 дусал иод хийж, сайтар хутгаад ууна. Мөн иодийг шууд хамрынхаа нүхээр ээлжлэн үнэрлэж болно.

8. 500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд дахин сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг орой унтахын өмнө ууна.

9. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамраа зайлж угаана.

10. Хий ханиадыг эмчлэхийн тулд сонгино, саримсыг жижиглэн хэрчээд, тvvхий сүүнд хийгээд зөөлөртөл буцалгана. Дараа нь бага зэрэг гаатай ургамал, зөгийн бал нэмж хийнэ. Бэлдмэлээсээ цаг тутам нэг халбага ууна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()