Хямдхан машин унадаг алдартнууд

Баячууд бүгд л гоё ганган машин унаж, тансаг зэрэглэлийн орд харшид амьдарч, өөрсдийн зэрэг зиндаагаа батлан харуулдаг. Гэтэл тэдэн дунд ашиг орлогоороо дэлхийд дээгүүр бичигдэж, урлаг соёлын болон технологийн салбарт тэргүүлж байгаа боловч унаж яваа төмөр хүлэгтээ төдийлөн ач холбогдол өгдөггүй хүмүүс бас байх юм. Ингээд та бүхэндээ хамгийн хямдхан машин унадаг 11 баячуудыг танилцуулья.

Хямдхан машин унадаг алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Конан Обрейн (Conan O’Brein)

Америкийн нэрт хошин шогийн жүжигчин “Ford Taurus SHO” маркийн машин унадаг. Түүний нийт хөрөнгө нь 75 сая доллараар тоологдох бөгөөд, мөн тэрээр Лос Анжелес хотын зэргэлдээ байрлах “Pacific Palisades” гэх нам гүм үзэсгэлэнт газар 20 сая долларын үнэтэй харшийг эзэмшдэг. Гэтэл түүний төмөр хүлэг нь 1992 онд үйлдвэрлэгдсэн ба 220 морины хүчин чадалтай, хэтэрхий энгийн машин байх ажээ.

Конан Обрейн (Conan O’Brein)

2 Мэл Гибсон (Mel Gibson)

Оскарын шагналт нэрт жүжигчин Мэл Гибсоны нийт хөрөнгө нь 425 сая доллар юм. Гэтэл түүний унадаг “Mercedes CLS 500” машин нь 200 гаруй мянган долларын үнэтэй аж. Мөн түүнд “Toyota Cressida” маркийн машин байдаг ба тэр нь 1976-1992 оны хооронд үйлдвэрлэгдэж байжээ. 2 машины хувьд хоёулаа 3,0 мотортой, V-6 хөдөлгүүртэй байна.

Мэл Гибсон (Mel Gibson)

3 Зак Эфрон (Zac Efron)

Холливуудийн сайхан залуусын нэг гэгддэг Зак Эфрон 18 сая долларын хөрөнгөтэй ба “Beverly Hills” хотод 2 сая долларын үнэ бүхий байшинг эзэмшдэг. Үүнээс харахад тэрээр мөнгө үрэхдээ санаа зовдоггүй мэт боловч машин унааны тал дээр бас л "гар чангатай" нэгэн бололтой. Тэрээр 1999 оны “Oldsmobile Alero” машин унадаг аж.

Зак Эфрон (Zac Efron)

4 Клинт Ийствүүд (Clint Eastwood)

Өдгөө 85 настай, өнөө цаг үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг тэрбээр 375 сая доллараар тоологдох хөрөнгөтэй. Нэг кинонд дүр бүтээхэд л 5 сая долларын ашигтай ажилладаг гэх мэдээлэл ч бий. Хэдий тийм ч Клинт 30 мянган долларын үнэ бүхий “GMC Typhoon” гэх машин унадаг аж. Тус машин нь 5,3 секундэд 60 милл хүртэл хурдлах боломжтой байна.

Клинт Ийствүүд (Clint Eastwood)

5 Рон Артэст (Ron Artest)

Гайхалтай сагсан бөмбөгчин Рон Артэстийн нийт хөрөнгө нь 21 сая доллар аж. Түүнийг 2004 онд NBA-ийн “Шилдэг Хамгаалан Тоглогч” болоход нь жүжигчин Жеоржи Лопез (George Lopez) “Hyundai Genesis” машинийг түүнд бэлгэн болгон өгч байжээ. Сагсчин залуу маань 35,000 долларын үнэтэй тус машиныг сольж, өөр илүү гоё унаатай болох хангалттай боломжтой ч тэрээр өнөөг хүртэл хуучин унаатайгаа хэвээрээ л байгаа юм. 

Рон Артэст (Ron Artest)

6 Бритни Спирс (Britney Spears)

Нэгэн цагт дуу хоолой нь дэлхий даяар түгж “Попын гүнж” гэгдэж байсан Бритни Спирсийг танихгүй хүн гэж ховор бизээ. Түүний нийт хөрөнгө нь 170 сая доллар хэдий ч тэрээр 35,000 долларын үнэтэй “Mini Cooper”-ээ хөлөглөсөөр л яваа юм. 

Бритни Спирс (Britney Spears)

7 Жастин Тимбэрлэйк (Justin Timberlake)

“N SYNC” хөвгүүдийн хамтлагаас гараагаа эхлүүлсэн алдартай дуучин, жүжигчин Жастин Тимбэрлэйк 225 сая долларын хөрөнгөтэй баян залуу юм. Тэрээр ганган, чамин, үнэтэй машинаас илүүтэйгээр 16,000 долларын энгийн нэгэн “Volkswagen Jetta”-г таашаасан  байна. Тус машин нь 1979 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа ба дэлхий даяар 14 сая зарагдсан байдаг ажээ.

Жастин Тимбэрлэйк (Justin Timberlake)

8 Дэвид Спэйд (David Spade)

Нэрт жүжигчин Дэвид Спэйдийн нийт хөрөнгө нь 40 сая доллар аж. Тэрээр 2010 онд тоглосон “Rules of Engagement” гэх телевизийн олон ангит киноны нэг ангид тоглох цалингаараа л ганган машин авах боломжтой байсан ч “Buick Grand National” гэх 1987 оны машиныг сонгосон юм. Тус машин нь 3,8 мотортой, V-6 хөдөлгүүртэй ба 245 морины чадалтай гэнэ.

Дэвид Спэйд (David Spade)

9 Женифэр Лауранс (Jeniffer Lawrence)

Жүжигчин бүсгүй “The Hunger Games” киноны гол дүрд тоглосноос хойш түүний хөрөнгө 75 сая долларт хүрчээ. Тэрээр 2012 онд уг кинонд хагас сая долларын цалингаар ажиллаж байсан бол 2013 онд “The Hunger Games: Catching Fire” цувралд 10 сая долларын цалингаар ажилласан байна. Энэ бүх ашиг орлогынхоо дараагаар сонгосон түүний машин нь ердөө л 35,000 долларын үнэтэй “Volkswagen Eos” аж.

Женифэр Лауранс (Jeniffer Lawrence)

10 Марк Цукербэрг (Mark Zuckerberg)

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг “Facebook”-ыг зохион бүтээсэн гэдгээр нь хүн бүхэн түүнийг андахгүй таних бизээ. Тэрээр нийт 46,5 тэрбум доллар буюу дэлхийд 6-рт жагсах хэмжээний хөрөнгөтэй, хамгийн залуу тэрбумтнуудын тоонд ордог юм. Марк өөрийн Пауло Алто дахь байшингаа 7 сая доллараар зарсны дараахан 30,000 доллароор “Acura TSX ” гэх машинаа авч байжээ. Тус машин нь Японд үйлдвэрлэгдсэн аж.

Марк Цукербэрг (Mark Zuckerberg)

11 Стийв Балмер (Steve Ballmer)

“Microsoft” компаний ерөнхий захирал  NBA –ийн “Los Angeles Clippers” багийн эзэн Стийв Балмерийн нийт хөрөнгө нь 21,5 тэрбум юм. Түүнчлэн 2004 онд тэрээр “ Los Angeles Clippers” багийг 2 тэрбумаар авч байсан байжээ. Харин түүний машин нь 40,000 долларын үнэ бүхий “Ford Fusion Hybrid ” аж.

Стийв Балмер (Steve Ballmer)

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~  Одууд ямар машин унадаг вэ? ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()