Ухаалаг гар утас ашигладаг хүмүүсийн мэддэггүй 10 нууц

Ухаалаг гар утас бидний амьдралын салшгүй чухал хэсэг болоод багагүй хугацаа ард өнгөрчээ. Гэвч хүмүүсийн ихэнх нь ухаалаг гар утсан дээрх хэрэгцээтэй тохиргоонуудыг бүгдийг нь одоог хүртэл бүрэн гүйцэд мэддэггүй. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулалт болох болов уу гэдэг үүднээс ухаалаг гар утсан дээрх хүмүүсийн тэр бүр мэддэггүй нууцуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та эдгээрийг туршаад үзээрэй. 

Ухаалаг гар утас ашигладаг хүмүүсийн мэддэггүй 10 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аппликейшнуудыг үржүүлэх

"Андройд" үйлдлийн системтэй, сүүлийн үеийн гар утаснууд "Application-Clone" буюу нэг даралтаар тухайн аппликейшныг үржүүлэн, олон болгох боломжтой болжээ. Энэ нь цахим ертөнцөд олон хаягаар нэвтэрдэг хүмүүсийн ажлыг хөнгөвчилж өгч байгаагаараа давуу талтай юм. Хэрэв таны гар утсанд энэ програм байхгүй бол, ЭНД дарж, татаж авна уу. 

Аппликейшнуудыг үржүүлэх

2 "YouTube"-ээс бичлэг болон дуу татах

"YouTube"-ээс дуу болон бичлэг татаж авах боломжтой аппликейшныг "Google Store" нууцалсан байдаг. Гэвч та тусгай вебсайт ашиглан, дуртай дуу болон бичлэгээ гар утсандаа татаж авах боломжтой юм. Мөн та ЭНД дарж, "YouTube"-ээс дуу болон бичлэг татаж аваарай.

"YouTube"-ээс бичлэг болон дуу татах

3 Гар утсаа жин болгон ашиглах

Жижиг хэмжээтэй эд зүйлсийг гар утсаа ашиглан жинлэх боломжтой гэвэл та итгэх үү? Хэрэв итгэхгүй байгаа бол, ЭНЭ аппликейшныг гар утсандаа суулгаж, туршиж үзээрэй. Мөн хэрхэн ажиллуулахыг ЭНД дарж үзнэ үү. 

Гар утсаа жин болгон ашиглах

4 Хоёр цонх зэрэг ажиллуулах

Та хөтчөө ашиглан, гадаад хэл дээр ямар нэгэн мэдээ, мэдээлэл уншиж байх үед мэдэхгүй үг гарвал, толь бичиг рүүгээ орж, харахаас залхуурдаг уу? Тэгвэл энэ асуудлыг "Андройд" үйлдлийн системтэй гар утаснууд шийдээд эхэлжээ. Үүний тулд та "Home" цэсний баруун талын цэсэн дээр дэлгэц хоёр хэсэг болж хуваагдтал удаан дарахад хангалттай аж.

Хоёр цонх зэрэг ажиллуулах

5 "Safe Mode"-ийг идэвхжүүлэх

Үүнийг идэвхжүүлснээр гар утасны үйл ажиллагааг доголдуулж, хурдыг удаашруулж байгаа гуравдагч аппликейшнуудыг зогсоох ач тустай юм. Үүний тулд та "Home" товчлуур дээр удаан дарж, "Disable" эсвэл "Power Off" гэсэн сонголтуудын аль гарч ирсэн дээр нь удаан дараарай. Ингэснээр "Safe Mode" руу шилжих юм.

"Safe Mode"-ийг идэвхжүүлэх

6 Оффлайн байх үедаа газрын зураг ашиглах

Үргэлж нэгжээрээ дата авах нь эдийн засагт зарлагатай шүү дээ. Түүнчлэн байнга интернеттэй газар явахгүй нь ойлгомжтой. Тэгвэл эдгээр нөхцлүүдэд "Google Map"-ийг хэрхэн ашиглах вэ? Үүний тулд та датагаа унтрааж, оронд нь "GPS"-ээ асаагаарай. Ингэснээр таны гар утас хиймэл дагуулын тусламжтай байршлыг тодорхойлж өгөхөөс гадна, газрын зургийг ашиглаж болно.

Оффлайн байх үедаа газрын зураг ашиглах

7 Гар утас төлбөр төлөх карт болгон ашиглах

Та гар утсан дээрх "NFC" цэсийг ашиглан, гар утсаараа төлбөр тооцоо хийх боломжтой гэдгийг мэдэх үү? Гэхдээ ингэхийн тулд эхлээд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрүүдийг мэдэж авч, тэдгээр газруудаар үйлчлүүлэх хэрэгтэй юм. 

Гар утас төлбөр төлөх карт болгон ашиглах

8 Сканнер болгон хэрэглэх

Ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар бүх төрлийн бичиг, текст эсвэл зургийг сканнердаж болно. Ингэхдээ та энэхүү аппликейшныг гар утсандаа татаж авч, суулгаарай. 

Сканнер болгон хэрэглэх

9 Камераар хайлт хийх

"Google Goggle" гэх аппликейшны тусламжтайгаар та хүссэн бүх зүйлээ хайж олох боломжтой бөгөөд үүний тулд гар утасны камерыг ашиглах ёстой. Хоол, зураг, баркод болон бараа таваарыг төвөггүй хайж олж чадах учраас таны хэрэгцээг хангана гэдэгт итгэлтэй байна. 

Камераар хайлт хийх

10 Гар утаснуудыг хооронд нь холбох

"One Touch-Go" гэх нэртэй "USB" холболтын тусламжтай ухаалаг гар утаснуудыг хооронд нь холбох боломжтой болжээ. Ингэснээр та гар утсандаа өөр гар утаснаас хэрэгтэй мэдээлэл, файлуудыг татаж авах боломжтой гэнэ. 

Гар утаснуудыг хооронд нь холбох

Хэрэв танд дээрх мэдээлэл таалагдсан бол, найз нөхөддөө дуулгаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()