Бид юуг өөрийн эрхгүй хийдэг вэ?

2016-03-01, 16:50
18,501

Та бидэнд өдөр тутам өөрийн мэдэлгүй, бараг л зуршил шиг хийчихээд байдаг нилээд хэдэн түгээмэл зүйлс бий. Тэр дунд ямарваа нэгэн сайн муу зуршил, санаандгүй хэлчихдэг сул үг, бусдаас нуудаг ч байнга боддог бодол төсөөлөл зэрэг нь хүн төрөлхтнийг оюун санаа болон далд ухамсрын холбоогоор байнга холбож байдаг юм. Бид “амьдрал” гэсэн нэр томъёонд асар их үүрэг хариуцлага тохчихоод, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өөрсдийгөө цаг ямагт зовоож явдаг. Гэвч яг үнэндээ амьдрал гэдэг ийм л жижиг хэрнээ хөгжөөнтэй зүйлсийн хэлхээнээс тогтдог юм шүү дээ...

Бид юуг өөрийн эрхгүй хийдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хүн төрөлхтний хамгийн ихээр, хамгийн чадамгай хийж чаддаг зүйлсийн хамгийн эхэнд худлаа ярих, хуурах орж байна. Хөгшин залуу, эр эм, ямар ч хүн худлаа ярьж үзээгүй байна гэж байхгүй. Ямарваа нэг үйл хэргийг өөртөө ашигтайгаар, өөрт хохиролгүйгээр нааштайгаар “шийдэх”-ийн тулд л тэгдэг юм. Харин та юу гэж бодож байна?

2

Харин хоёрдугаарт... гар хангалга. 20 нас хүрсэн хүн хамгийн багадаа (бүр хамгийн багадаа шүү) дор хаяж 1-2 удаа гар хангалга хийж, өөрөө өөрөөсөө таашаал авч үзсэн байдаг.

3

Хүн болгон ижил хүйстэнтэйгээ дотно харилцаанд орох, үгүйдээ л гэхэд үнсэлцэж үзэх ямар байдаг бол хэмээн төсөөлсөн байдаг. Зарим нь хэт их ингэж бодсоноосоо болоод жинхэнэ бодит амьдрал дээр ижил хүйстнээ сонирхох хандлагатай ч болсон байдаг байна.

4

Үүний дараагаар хумсаа мэрэх зуршил удаалсан байна. Хүмүүс ихэнхдээ яарч сандарсан, шийдвэр гаргаж чадахгүй, балмагдсан, арга мухардаж, яахаа мэдэхээ байсан үедээ ингэдэг. Хумсаа мэрэх зуршилгүй хүн гэж цөөхөн. Харин огт ийм зуршилгүй хүн нэг сард дор хаяж нэг удаа хумсаа мэрдэг гэнэ.

5

Уушиг хоолойг хордуулагч энэхүү “хорыг” хүмүүс амьдралдаа мөн л дор хаяж нэг удаа татаж, үгүйдээ гэхэд сорох гэж үзсэн байдаг байна. Дэлхий дээр ойролцоогоор 8 хүн тутмын 5 нь тогтмол тамхи татаж, үлдсэн нь сорж үзсэн байдаг гэсэн судалгаа бий.

6

Тайлбар тавих бол хүмүүсийн хамгийн сайн “чаддаг” зүйл. Хүмүүс өдөр тутамдаа “Би амлъя”, “Яагаад гэвэл...”, “Би биш” гэсэн үгнүүдийг хамгийн их хэрэглэдэг байна. Бид амьдралынхаа туршид хамгийн багадаа 200 удаа амлалтын үг хэлдэг гэнэ.

7

Хүн төрөлхтөн бохийг 142 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн. Шөнөдөө л гэхэд дэлхий даяар 1 тонн бохь хэрэглэгддэг гэвэл та итгэх үү? Бидний хамгийн их хийдэг зүйл гэвэл мэдээж бохь зажлах. Хүн уйдсан үедээ, эсвэл хоолоо шингээх, амаа цэвэрлэх зорилгоор өдөрт хамгийн багадаа 2 удаа бохь зажилдаг байна. өндөр хөгжилтэй орнуудын газарт 50 мянган ширхэг бохь наалдаастай байдаг гээд боддоо?

8

Дараагийн нэг үйлдэл бол цай уух. Цайг хүмүүс 19-р зуунаас хойш маш түгээмэл хэрэглэсээр ирсэн. Ямар ч ядуу орны иргэн байлаа ч 1 жилд нэг удаа цай уудаг байна.

9

Бүжгийн гайхамшгийг бүжиглэх дуртай, сэтгэлийн хөдөлгөөнтэй, зүрх сэтгэлтэй хүн бүхэн мэдэх биз ээ. Ямар ч “хөлдүү” хүн байлаа гэсэн амьдралдаа нэг удаа ч болов хөл гараа хэмнэлтэйгээр хөдөлгөн, бүжиглэж үзсэн байдаг. Бүжиг гэдэг зүйл сонирхол нэгт хүмүүсийг нэгтгэн, аливаа нэг чухал сэдвийн дуу хоолой болох нь ч бий.

10

Дэлхийн мөнгөний эргэлтэнд 7 тэрбум хүн бүгд хамааралтай. Тэд 5 сая доллар байсан ч, 5 ширхэг задгай зоос байсан ч ямар нэгэн хэлбэрээр мөнгөний эргэлтэнд хамрагдаж л байгаа. Тэгэхээр дэлхийн бүх хүмүүс өдөр тутамдаа хийдэг зүйлсийн нэг нь мөнгө тоолж, барих явдал юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()