17 настай охин усны бохирдлыг шийджээ

АНУ-ын зүүн хойд хэсгийн Майне мужийн Бангор ахлах сургуулийн 17 настай сурагч Пейж Браун (Paige Brown) нь "Intel Science Talent Search" хэмээх тэмцээнд, далайн нялцгай биет ургамлыг хөнгөн цагаан болон магнитай нэгдүүлж, түүгээрээ бохирдсон усыг цэвэрлэх аргыг танилцуулан, тэргүүн байр эзлэж, 150 мянган доллараар шагнуулсан байна.

17 настай охин усны бохирдлыг шийджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүний энэ нээлт нь өдөр тутмын ахуй амьдралд, ялангуяа ундны усны бохирдол, гачигдал ихтэй Африкийн улс орнуудад маш хэрэгтэй бөгөөд хямд төсөр зардалтай бүтээлээр шалгараад байгаа юм. 

Энэ бүтээл усан дахь фосфорыг ялгахаас гадна хөрсөнд ямар ч бордоо шахахгүйгээр ургамал бордох давхар ашиг тустай ажээ. 

Өдгөө дөнгөж 17 настай хэрнээ дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлыг соргогоор мэдэрч, гарц шийдлийг олж харсныг нь үнэлэн түүнд 150 мянган доллартай тэнцэхүйц сургалтын тэтгэлэг олгохоор болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()