СЭТГЭЛ СУДЛАЛ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг гэх онолыг анх 1992 онд Опра Винфри-н шоунд оролцож байсан оролцогч, сурган хүмүүжүүлэгч Жэйн Эллиот дэвшүүлж байсан билээ. Түүнийхээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг. Хэрэв чи бусад хүмүүсийг нүд болон арьсны өнгө нь өөр учраас буруутгаж, дорд үзэж байгаа бол чамд сэтгэл зүйн асуудал байгаа. Чи бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг гэж хэлсэн юм.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү? Хадгалах

Завгүй байдал таны амьдралын "зуршил" болчихсон юм биш биз?

Орчин үеийн хүмүүс цаг завгүй хөдөлмөрлөх нь энгийн үзэгдэл болжээ. Тэгвэл үргэлж юманд хөөгдөж байгаа мэт мэдрэмжид хэт дасаж сүүлдээ түүнд донтох нь байдаг аж. Үүнийг завгүй болох зуршил хэмээн нэрлэдэг байна. 

Завгүй байдал таны амьдралын "зуршил" болчихсон юм биш биз? Хадгалах

"Би юунаас хоцорчихов?" - Моодноос хоцрогдохын айдас буюу FOMO-ийн талаар...

FOMO, JOMO гэх ойлголт урьд өмнө нь байсан ч сүүлийн жилүүдэд цахим орчин дахь хүмүүсийн дунд түгээмэл хэрэглэгдэх болсон билээ. Чухамдаа FOMO нь "Fear of missing out", харин JOMO нь "Joy of missing out" үгсийн товчлол бөгөөд орчуулвал аливаа зүйлээс хоцрох айдас болон баясал гэсэн утгатай болно. Өөрөөр хэлбэл нэг үйл явдалд оролцож чадаагүйдээ харамсаж байгаа бол та FOMO, харин баярлаж байгаа бол JOMO мэдэрч байна гэсэн үг юм.

"Би юунаас хоцорчихов?" - Моодноос хоцрогдохын айдас буюу FOMO-ийн талаар... Хадгалах

Тамирчинд сэтгэл зүй яагаад хамгийн чухал байдаг вэ?

Мэргэжлийн тамирчдыг спортдоо бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд тусладаг сэтгэл зүйн дасгалжуулагчид гэж байдаг. Тэдгээр хүмүүс хариуцсан тамирчдаараа төрөл бүрийн сэтгэл зүйн дасгал хийлгэж, өөрийнхөө бие баялдрын хүчийг 100 хувь гаргахад нь туслана. Гэхдээ тэдгээр аргуудыг энгийн хүмүүс ч гэсэн өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлснээр олон давуу талуудыг олж чадах юм. 

Тамирчинд сэтгэл зүй яагаад хамгийн чухал байдаг вэ? Хадгалах

Бүх зүйлийг эерэг байлгах гэж хичээх нь сөрөг бодлоос ч илүү муу нөлөөтэй

UC Berkeley их сургуулийн гаргасан шинэ судалгаагаар өөрийгөө өөдрөг байлгах гэж хүчлэх юм бол сэтгэл гутралд илүү өртөмтгий болдог, харин сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч чадвал яваандаа сэтгэл санаа дээрддэг болохыг тогтоожээ. "Сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүсийн хувьд тэдгээрээс болж илүү бага шаналдаг, үүний нөлөөгөөр сэтгэл зүйн эрүүл мэндээ илүү сайн хамгаалж чаддаг" гэж судалгааны ахлагч, UC Berkeley-ийн сэтгэл судлалын дэд профессор Айрис Маусс ярьжээ. 

Бүх зүйлийг эерэг байлгах гэж хичээх нь сөрөг бодлоос ч илүү муу нөлөөтэй Хадгалах

Хосууд гэрлэлтийнхээ 7 дахь жилд яагаад салах магадлалтай байдаг вэ?

30 өдөр эсвэл 30 жил хамт байсан эсэхээс үл хамааран нэгэнт шалтгаан нь бүрдсэн бол хосууд салахаас өөр аргагүй болдог билээ. Гэхдээ тэдний хоорондын хайр хөрсөн гэдгээс бус өөр том шалтгаанаас болоод хосууд таарч тохирохоо больж, хоёр тийш болдог аж. Орчин үед эхний гэрлэлтийн 50 хувь, хоёр дахь гэрлэлтийн 60, гурав дахь гэрлэлтийн 75 хувь нь салалтаар төгсдөг болсон гэх тооцоо бий. Тэгвэл салалтын тэрхүү гол шалтгаанууд нь юу юм бол?

Хосууд гэрлэлтийнхээ 7 дахь жилд яагаад салах магадлалтай байдаг вэ? Хадгалах

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ?

Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр найз бүсгүй, эхнэр эсвэл хэн нэгэн хамтран амьдрагч бүсгүйдээ хүч хэрэглэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллүүдийг цөөнгүй авдаг нь нууц биш. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эрчүүд үйлддэг үү? Хохирогчид зөвхөн эмэгтэйчүүд байдаг уу? Үнэн хэрэгтэй эрчүүд ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байдаг бөгөөд маш олон хохирогчид бусдад хэлэлгүй шаналж явдаг байна. Хамгийн сонирхолтой нь эрчүүд хамтрагчаасаа биеийн хэмжээ том байх тусам уг хүчирхийллийн тухай мэдээлэх магадлал нь буурдаг байна. Яагаад гэдгийг доор судлаачдын тайлбартай хамт хүргэе.

Эрчүүд яагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөө мэдээлдэггүй вэ? Хадгалах

Эрдэмтэд хар дарсан зүүдээр сэтгэцийн эрүүл мэндийг хянах боломжтой болохыг тогтоожээ

Хүмүүс бүхий л амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хар дарж зүүдэлдэг. Хэдийгээр хар дарж зүүдлэх нь хүний сэтгэлзүйд багагүй нөлөөлдөг ч чухамдаа яагаад хар дардаг болох, хар дарж зүүдлэх нь ямар үр дүнд хүргэдэг, цаашлаад ямар утга учрыг илэрхийлж байгааг мэдэх нь амаргүй байдаг. Тэгвэл Швейцарын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр хар дарсан зүүд хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлж болохыг олж тогтоосон байна. 

Эрдэмтэд хар дарсан зүүдээр сэтгэцийн эрүүл мэндийг хянах боломжтой болохыг тогтоожээ Хадгалах