Жингээ нэмэлгүйгээр хөхөө хэрхэн томруулах вэ?

Ихэнх нь эмэгтэйчүүд хөхөө бага ч атугай томруулах юмсан гэх нууцхан хүслийг тээж явдаг. Харин тухайн хүсэл нь зөвхөн таргалж, жин нэмсэн тохиолдолд биелэж, тэдний сайхан биеийг үгүй хийж, бухимдлыг нь төрүүлдэг билээ. Гэхдээ заавал жин нэмэлгүйгээр хөхөө томруулах боломжтой гэдгийг та мэдэх үү? Бид нийт бүсгүйчүүддээ зориулан таргалж, жин нэмэлгүйгээр хөхийг хэлбэржүүлэн, томруулах аргыг хүргэхээр шийдлээ.

Жингээ нэмэлгүйгээр хөхөө хэрхэн томруулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүн таргалахад хөх нь дагаж томордог бол турахад жижгэрдэг. Харин хөхөө томруулах хүсэлтэй охид бүсгүйчүүдэд энэ нь үргэлж төвөгтэй асуудал байдаг бөгөөд таргалж чадахгүй, турж чадахгүй байсаар дорвитой үр дүнд хүрэхгүй байх нь бий. Харин та бидний дуулгах аргуудыг хэрэглээд, жин нэмэлгүйгээр хөхний хэмжээгээ томруулж болох ажээ.

1 Дасгал

Хөх томруулах хамгийн үр дүнтэй дасгал бол гантилийн тусламжтай хийж болох дасгал юм. 

  • Дээш харж хэвтэн, хоёр гартаа тус бүр 2 кг-ийн жинтэй гантил өргөж дасгалын байрлалаа эзлээрэй.
  • Дараа нь хоёр гараа эгц дээш өргөж, аажуухан буулгаж, хөхний булчингаа мэдрээрэй. Гараа буулгахдаа гантилаа хөхний харалдаа барьж, буцааж өргөнө. 
  • 3 оролтоор 10 удаа хийгээрэй. 
  • Өдөр бүр хийх ёстой бөгөөд нэг сарын турш алгасалгүй дасгалаа хийснээр үр дүнг мэдэрч эхлэх болно. 

Дасгал

2 Амьдралын зөв хэвшил

Мэдээж сайхан хөхтэй болохын тулд цор ганц дасгал хөдөлгөөн хийх нь хангалтгүй юм. Дасгалын зэрэгцээ, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Зарим бүсгүйчүүд таргалахаар хөх томорно хэмээн, замбараагүй хооллох хандлагатай байдаг. Ингэснээр жигд таргалж, биеийн хэлбэр онцгүй харагдах нь бий. Харин түүний оронд дасгал хийж, зөв хоолловол хүссэндээ хүрэх юм. Үүний тулд та аль болох эрүүл мэндэд ач тустай хоолыг идээрэй. Анар жимс, алим, интоор, лууван, өргөст хэмх, гурвалжин будаа, үр тариа, сүүн бүтээгдэхүүн, тахиа, загасны мах зэрэг хоол хүнсийг идвэл тохиромжтой.

Амьдралын зөв хэвшил

3 Иллэг хийх

Хөхөндөө иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулж, хөх томрох үйл явцыг түргэсгэдэг. Та долоо хоногт 3-4 удаа оливын тос ашиглаж, хөхөндөө иллэг хийгээрэй. Хамгийн гол нь хөхөө чангарч байгаа эсэхийг мэдэрч, тойруулан илэх хэрэгтэй юм шүү.

Иллэг хийх

4 Ургамлын эмчилгээ

Хөхний хэмжээг томруулахад чухал нөлөө үзүүлэх хэд хэдэн ургамал байдаг аж. Үүнд:

  • Грек чирэг - Энэ нь сүүний булчирхайн хөгжлийг хангагч "пролактин" гормоны боловсруулалтыг дэмжиж, хөхийг томруулдаг.
  • Ногоон гоньд - Ногоон гоньдны үр нь хөхний эсүүдийн өсөлтийг дэмждэг.
  • "Дал модны навч" - Хөхний тогтвортой өсч, томрох явцыг дэмждэг байна. 

Ургамлын эмчилгээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()