Завгүй байдал таны амьдралын "зуршил" болчихсон юм биш биз?

Орчин үеийн хүмүүс цаг завгүй хөдөлмөрлөх нь энгийн үзэгдэл болжээ. Тэгвэл үргэлж юманд хөөгдөж байгаа мэт мэдрэмжид хэт дасаж сүүлдээ түүнд донтох нь байдаг аж. Үүнийг завгүй болох зуршил хэмээн нэрлэдэг байна. 

Завгүй байдал таны амьдралын "зуршил" болчихсон юм биш биз?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ нэр томъёог Америкийн яруу найрагч, сэтгүүлч, их сургуулийн багш Нина Тасси анх удаа ашигласан байна.  1993 онд тэрээр орчин үеийн Америкчууд байнга завгүй байх мэдрэмжид хэт автаж, эцэст нь амьдрал нь хэрхэн үргэлжилж буйг анзаарах сөхөөгүй олж байгаад харамссанаа илэрхийлсэн байдаг.

Үүнээс жилийн дараа алдарт зохиолч Стивен Кови "Гол зүйлд анхаарлаа төвлөрүүл" хэмээх номдоо завгүй сэтгэлгээнд хамааралтай байхаас хэрхэн ангижрах тухай бичсэн аж.

Түүний үзэж байгаагаар хүмүүс дутуу зүйлээ нөхөхийн тулд өөрсдийгөө байнга завгүй байлгаж сатаарахыг хүсдэг хэмээжээ. Чухамдаа өөрөө өөрийгөө цагаар шахах нь ямар их хортой болохыг хүмүүс ухаардаггүй аж. 

Ийм донтолт хэрхэн үүсдэг вэ?

Нина Тасси ийм төрлийн донтолтын зургаан үндсэн шинж чанарыг онцлон тэмдэглэжээ. Тэдгээр нь:

  1. Цагийн хатуу хяналт - донтогч ажлаа хийгээгүй байсан ч цагаа байнга шалгадаг
  2. Амьдрал нь хэтэрхий өндөр хэмнэлтэй өнгөрдөг учраас хэзээ ч амар тайван байдлыг мэдэрдэггүй.
  3. Юу ч хийсэн бусдаас зөвшөөрөл авах гээд байдаг.
  4. Өөртөө цаг зарцуулж чадахгүй - донтогч өөрөө өөртөө анхаарал хандуулалгүй зөвхөн ажилдаа л анхаардаг.
  5. Амьдралаас таашаал авч чаддаггүй - тухайн хүн одоо цагтаа биш ирээдүйн төлөвлөгөө эсвэл өнгөрсний алдаан дээрээ л анхаарлаа төвлөрүүлээд байдаг.
  6. Ирээдүйгээ сөргөөр төсөөлдөг - тухайн хүн ирээдүйн төлөвлөгөөгөө түр хойш тавьдаг ч аажимдаа их ажилд дарагдсанаас болоод түүнийгээ бүтэхгүй мэтээр төсөөлдөг

Хамгийн гол нь завгүй хүмүүс ирээдүйдээ анхаарч чадалгүй явсаар өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Үүнээс болоод улам сэтгэлээр унаж, өөрсдийгөө илүү их ажлаар дарж, бүгдийг нь зэрэг хийхийг оролддог. 

Ийм донтолт хэрхэн үүсдэг вэ?

Мөн ийм хүмүүс завтай болохоороо тайван байж чаддаггүй. Үргэлж юманд хөөгдсөн мэт байж, түүнээс үүссэн айдасаас эрч хүч авч сурсан болохоор өөрсдийгөө тайтгаруулахын оронд ажил руугаа эргээд улайрна.

Чухам энэхүү донтолтыг өнөөгийн хүмүүс энгийн үзэгдэл хэмээн хүлээж авах болсон байна. Учир нь олон зүйлийг богино хугацааны дотор зэрэг амжуулах ёстой гэсэн үзэл газар сайгүй тарсан учраас ингэж завгүй байхад донтох үзэгдэл түгээмэл болжээ. 

Үүнээс болоод хүн өмнөхөөсөө илүү их зүйл бүтээхийг эрмэлздэг аж. Харамсалтай нь зохиомлоор өөрийгөө завгүй болгосон нэгэн өөрийгөө төдийгүй гэр бүлээ мөн гаргуунд гаргадаг аж. Хамгийн гол нь ийм донтолт "би" гэсэн үзлийг байхгүй болгоно. 

Учир нь бусдын төлөө гүйж байгаа гэдгээ донтогч үл ойлгоно. Мэдээж ажил үүргээ гүйцэтгэх нь чухал ч өөрийгөө гаргуунд гарган байж тэгэх нь зүй бус. Үүний зэрэгцээ тухайн хүн ном зохиол, кино гэх мэт энгийн зүйлсээс ч таашаал авахаа байж хийж байгаа юм нь бусдад үнэлэгдвэл боллоо гэсэн ганцхан бодлоос салж чаддаггүй аж.

Ингэж донтсон бол яах вэ?

Нина Тассигийн бичсэнээр донтолтын түвшнээ тодорхойлохын тулд тухайн хүн дараах 12 асуултанд тийм эсвэл үгүй гэж хариулах хэрэгтэй аж.

  1. Надад өөртөө гаргах цаг зав алга.
  2. Би хийхийг хүсч байгаа зүйлээ удахгүй хийнэ гэж өөртөө итгүүлдэг
  3. Би хааяа л нэг мөрөөддөг
  4. Надад хугацаа үлдээгүй юм шиг санагддаг
  5. Амьдралын утга учрын талаар би бараг боддоггүй.
  6. Надад амьдралын зорилго байхгүй.
  7. Би хэзээ ч цэвэр агаарт гардаггүй.
  8. Би төлөвлөөгүй л бол зугаа гаргах зүйл хийдэггүй
  9. Би удахгүй амралтаа авна гэж өөртөө амладаг.
  10. Би өөрийгөө жаргалтай байгаа эсэхээ боддоггүй
  11. Миний нойр хулждаг.
  12. Хэрэв надад зав гарвал ном унших байсан

Таны хэдэн удаа тийм гэж хариулсны тоогоор донтолтын түвшин гарч ирэх юм.

  • Нэгээс гурав хүртэл - та өөртөө зохих хэмжээнээсээ бага анхаарал хандуулдаг.
  • Дөрөвөөс найм хүртэл - таны сэтгэхүйд яарах мэдрэмж багагүй хор хүргэжээ.
  • 9-ээс 12 хүртэл - өөрөө өөрийгөө тамлаж, хувь хүн байхаа больжээ.

Ингэж донтсон бол яах вэ?

Ирээдүй эсвэл өнгөрсөндөө биш харин одоодоо байж амьдралаас таашаал авах нь энэхүү донтолтын эсрэг хамгийн сайн эм юм.

Дараах зан чанартай хүмүүс чухам үүнээс ангид байж чаддаг гэнэ:

  1. хэзээ ч яардаггүй;
  2. одоодоо амьдардаг;
  3. өөрийгөө үнэлэх чадвар хэвийн;
  4. цагийг үр дүнтэй зарцуулдаг
  5. ирээдүйдээ итгэж, өнгөрсөн үеэс суралцдаг;
  6. өөрт нь чухал ач холбогдолтой хүмүүст илүү их цаг зав, анхаарал хандуулахыг эрмэлздэг.

Яарах зуршилтай хүмүүс үүнээсаа салахыг хүсч байвал өөрийн бие махбодио сонсох хэрэгтэй. Унтахыг хүссэн үедээ орондоо орж, сэрэхийг хүссэн үедээ орноос босох хэрэгтэй. Цэвэр агаарт илүү олон удаа гарч, хайртай хүмүүстэйгээ харилцаж өөрт таашаал өгдөг зүйлийг хийх чухал. Энэ нь спортоор хичээллэхээс эхлээд зүгээр л тухтай газар суух байж болно. Эцэст нь яагаад ч хийж чадахгүй зүйл байгаа бол түүнийгээ зүгээр л хаяж сурах нь чухал юм. 

Хэрэв та амьдралын шаардлагын дагуу өөртөө зав гаргаж чадахгүй байгаа бол амралтаа цагийн хувиартаа оруулаарай. Жишээлбэл зав гарах юм бол зүгээр л гадуур алхаж, ном уншиж болно шүү дээ. 

Хүний мэдрэлийн систем нь байнгын стресст дасан зохицдог. Байнгын шахалтад байсан хүн завтай үедээ амрахын оронд өөрийн зүгээр сууж чаддаггүй аж. Үүний үр дүнд тухайн хүн эргэж донтдог юм. 

Үүнийг даван туулахын тулд тэрхүү эвгүй мэдрэмжийг даван туулах хэрэгтэй. Энэ нь хэдэн долоо хоног хүртэл үргэлжилдэг хэцүү үе болов ч өөрт ойр хүмүүстэй хамт байснаар тэрхүү дарамттай мэдрэмжээ илүү амархан туулах боломжтой юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()