Тамирчинд сэтгэл зүй яагаад хамгийн чухал байдаг вэ?

Мэргэжлийн тамирчдыг спортдоо бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд тусладаг сэтгэл зүйн дасгалжуулагчид гэж байдаг. Тэдгээр хүмүүс хариуцсан тамирчдаараа төрөл бүрийн сэтгэл зүйн дасгал хийлгэж, өөрийнхөө бие баялдрын хүчийг 100 хувь гаргахад нь туслана. Гэхдээ тэдгээр аргуудыг энгийн хүмүүс ч гэсэн өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлснээр олон давуу талуудыг олж чадах юм. 

Тамирчинд сэтгэл зүй яагаад хамгийн чухал байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулах. Ихэнх тамирчид анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байдаг ч буруу зүйлст анхаарч, чухлаа мартах нь элбэг. Тухайлбал тамирчин тэмцээний эцсийн үр дүнд хэт төвлөрснөөр одоогийн нөхцөл байдлаа мартдаг. 

2. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх. Эргэлзээ бол итгэлийн эсрэг зүйл юм. Хэрэв тоглолтын өмнө эсвэл тоглолтын үеэр олон зүйлд эргэлзэж байгаа бол энэ нь өөртөө итгэх итгэл багатай байгааг харуулна. Өөртөө итгэх итгэл бол тамирчин хүний үндсэн ур чадвар гэж нэрлэгддэг бөгөөд үүнгүйгээр бусад чадварууд үгүй болдог. 

3. Алдаагаа даван туулах чадварыг хөгжүүлэх. Сэтгэл хөдлөлийг хянах чадвар сууж байж бүрэн төвлөрч чаддаг болно. Маш өндөр хүлээлттэй тамирчид спортын ертөнцөд гарч болох жижиг алдаануудыг шийдвэрлэх тал дээр маруухан байдаг. Тиймээс тэрхүү жижиг зүйлс дээр нэг бүрээр нь төвөрч сурах нь маш чухал. 

4. Өөрийн спортод тохирсон түвшинд төвлөрч сурах. Мэдээж хэрэг спорт бүр адилгүй тул зарим нь байнга өндөр түвшинд хурд хүчээ зарцуулах, зарим нь удаан төвлөрч байгаад нэг "тэсрэх" гэх мэт ялгаатай. Тиймээс тухайн хийх зүйлдээ хэр зэрэг анхаарал хандуулах ёстой вэ гэдгээ тооцоолох нь чухал юм. 

5. Харилцааны ур чадвар. Спортын сэтгэл зүй, сэтгэцийн сургалтын гол хэсэг нь багуудын эв нэгдэл, харилцаа холбоог сайжруулах явдал юм. Ингэхийн тулд тухайн хүмүүсийн нийтлэг зүйлс болоод зөрчилддөг зүйлсийг ил болгож, тэдгээрийн цаад шалтгааныг нарийвчлан судладаг юм. 

6. Эрүүл сэтгэлгээг төлөвшүүлэх. Тамирчид хамгийн гол нь бодит байдлыг үнэн зөвөөр хүлээж авч, ямар ч үндэслэлгүй бодлоосоо салах нь чухал байдаг.. Эрүүл бус эсвэл үндэслэлгүй итгэл үнэмшил нь тухайн хүний оюун санааг түгждэг учраас үүнийг өвчинтэй зүйрлэж болно. 

7. Хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх эсвэл тэнцвэржүүлэх. Өөрийнхөө хүсэл эрмэлзлийн түвшин, яагаад спортоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа ойлгох нь чухал юм. Мөнгөний төлөө эсвэл бусад хүмүүсийн төлөө спортод орох нь нь маш буруу бөгөөд ингэсэн хүмүүс амжилтанд хүрсэн ч түүнийгээ хурдан алддаг. Хамгийн гол нь хүслээ зөв хэмжээнд барьж, зөв тийш нь чиглүүлэх нь маш чухал. 

8. Осол гэмтлийн дараа өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх. Зарим тамирчид биеэ гэмтлийн дараа илааршуулаад дасгал сургуулилтанд эргэн орохын тулд бие бялдрын хувьд бүрэн бэлтгэлтэй байдаг ч оюун санааны хувьд бэртэлтэй хэвээр байдаг. Осол гэмтэл нь өөртөө итгэх итгэлийг бууруулж, өрсөлдөөний явцад эргэлзээ төрүүлж, анхаарал төвлөрөх чадваргүй болдог. Тиймээс сэтгэл санаагаа бие махбодтойгоо цуг эдгээх хэрэгтэй. 

9. Тухайн спортод онцлог стратеги, төлөвлөгөө боловсруулах. Бүх мундаг дасгалжуулагчид тамирчдыг тэмцээнд сэтгэлзүйн хувьд бэлтгэхэд нь туслахын тулд тухайн спортод л байдаг тусгай төлөвлөгөө, стратеги, менежментийн ур чадварыг суулгаж өгдөг. Тухайн хийх зүйлийнхээ онцлог чанарыг ойлгож авснаар давуу талтай болж өөртөө итгэх итлэгээ нэмэгдүүлж болно. 

10. Төвлөрлийн байдалдаа ойр ойрхон ордог болох. Тамирчин гэдэг хүн л болсон хойно бүрэн төвлөрсөн байдалдаа орохын тулд маш сайн бясалгах шаардлагатай болдог. Харамсалтай нь чухал тэмцээний үед ингэх цаг олдохгүй байх нь түгээмэл. Тиймээс аль болохойр ойрхон төвлөрсөн байдалд оруулах дасгал хийх хэрэгтэй. Ингэснээр хүссэн үедээ бүрэн төвлөрч чаддаг болно гэсэн үг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()