СААК МЕНТОР

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

20-р зууны суутан Никола Тесла

20-р зууны  хамгийн суут хүмүүсийн нэг, Сербийн иргэн Никола Тесла дэлхийн түүхэн дэх суут сэтгэгчдийн нэг байсан юм. Тэрбээр маш этгээд зан авиртай нэгэн гэдгээрээ зартай байжээ. Никола цахилгаантай холбоотой төрөл бүрийн үзүүлбэр үзүүлж олонд танигдаж эхэлсэн байдаг. Түүний олон нээлтүүд аж үйлдвэрийн хувьсгалын хоёр дахь үе шатыг эхлүүлэх боломжийг олгосон юм.

20-р зууны суутан Никола Тесла Хадгалах

Эверестийн оргилд нөөц хүчилтөрөгчгүй гарсан агуу уулчин Рейнхольд Месснерийн түүх

Италийн уулчин Рейнхольд Месснер (Reinhold Messner) хүний ​​хөл хүрээгүй газарт очих дуртай нэгэн юм. Гэхдээ энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэрээр амьдралдаа багагүй золиос гаргаж байв. Одоогоос яг 40 жилийн өмнө Италийн шилдэг уулчин Рейнхольд галзуу гэмээр зүйл хийсэн бөгөөд тэрээр хүн төрөлхтний түүхэнд анх удаа Эверестийн оргил өөд ганцаараа нэмэлт хүчилтөрөгчийн нөөцгүй авирсан хүн болсон билээ. Месснерийн авиралт шуурганы улиралтай давхцаж байсан ч тэрээр зогсоогүй юм. 

Эверестийн оргилд нөөц хүчилтөрөгчгүй гарсан агуу уулчин Рейнхольд Месснерийн түүх Хадгалах

Одри Хепбернийн гоо үзэсгэлэнгийн нууц

Одри Хепбернээс нэг удаа "Таны гоо үзэсгэлэнгийн нууц юу вэ?" хэмээн асуухад тэрбээр богино хэмжээний жагсаалт гаргаж өгсөн гэдэг. Мөн түүний энэхүү зөвлөмжүүд бүхий л цаг үед үнэ цэнтэйд тооцогдсоор байгаа билээ.

Одри Хепбернийн гоо үзэсгэлэнгийн нууц Хадгалах

Кино ертөнцөд гялалзсан анхны ази жүжигчин Анна Мэй Вонгийн амьдралын түүх

АНУ-ын кино ертөнцөд амжилтад хүрч чадсан анхны ази жүжигчин бол Анна Мэй Вонг (Anna May Wong) юм. Тэрбээр кино, радио, тайзны олон арван бүтээлд оролцож байсан арвин туршлагатай бөгөөд өөрийн гэсэн телевизийн цуврал хүртэл гаргаж байжээ. Гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг үл тоож, кино урлагийн карьераа эхлүүлсэн бүсгүйн амжилтын замналыг сонирхоцгооё! 

Кино ертөнцөд гялалзсан анхны ази жүжигчин Анна Мэй Вонгийн амьдралын түүх Хадгалах

CAAK Ментор: Махатма Ганди

Мохандас Карамчанд "Махатма" Ганди 1869 оны 10-р сарын 2-нд энэтхэгийн баруун нутгийн Гужарат мужийн Порбандар хотод сайдын гэрт мэндэлжээ. Энэтхэгийн үе үеийн эрх баригчид “үндэстний эцэг” Гандигийн үйл хэргийг үргэлжлүүлж байна гэдэг. Харин Ганди өөрийгөө багш, номлогч гэж үздэг байжээ. Энэ үүднээс та бүхэнд "CAAK Ментор" булангийн анхны дугаараар Махатма Гандигийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

CAAK Ментор: Махатма Ганди Хадгалах

Өнөөгийн WiFi сүлжээг бий болгосон үзэсгэлэнт бүсгүй Хеди Ламаррын амьдралын түүх

Холливудын алтан үеийн домог болсон жүжигчин Хеди Ламарр (Hedy Lamarr) энгийн нэг үзэсгэлэнт бүсгүй байсангүй. Тэр WiFi-ийн үндэс суурийг тавьсан технологийг бүтээснээр барахгүй хамгийн анх камерын өмнө нүцгэлж, дур тавилтыг дүрслэн үзүүлж зүрхэлсэн анхны эмэгтэй юм. 

Өнөөгийн WiFi сүлжээг бий болгосон үзэсгэлэнт бүсгүй Хеди Ламаррын амьдралын түүх Хадгалах

14-хөн насандаа дэлхийн шатрын их мастеруудыг ялж байсан суут хүүгийн амьдралын түүх

1970-аад оны хамгийн сод хүүхэд хэмээн нэрлэгдэж, АНУ-ын шатрын гурван удаагийн аваргыг ялж аварга болж явсан 14 настай Питер Уинстоны амьдралд золгүй явдал тохиолдоогүй байсан бол өдгөө түүнийг танихгүй хүн үгүй, шатрын спортын түүхэн дэх хамгийн агуу гэх тодотголтой хүмүүсийн нэг болох байсан биз ээ. Түүний алга болсон хэрэг болоод даруй хагас зууны нүүрийг үзэж байгаа ч чухам юу болж өнгөрсөн талаар тодорхой мэдээлэл одоог хүртэл үгүй хэвээр байгаа билээ.

14-хөн насандаа дэлхийн шатрын их мастеруудыг ялж байсан суут хүүгийн амьдралын түүх Хадгалах

Хавайн арлуудыг нэгтгэсэн анхны эзэн хаан Камехамехагийн түүх

1-р Камехамеха буюу Агуу Камехамеха бол 1795 онд Хавайн арлуудыг хүчээр нэгтгэсэн удирдагч юм. Тэрбээр 1810 он гэхэд ойролцоох Кауай, Ниихау арлуудыг тайван замаар нэгтгэснээр Камехамеха Хавайн бүх арлуудыг бүхэлд нь захирах болсон анхны хаан болжээ.

Хавайн арлуудыг нэгтгэсэн анхны эзэн хаан Камехамехагийн түүх Хадгалах

Хүн төрөлхтнийг хөхүүл ханиаднаас салгасан эмэгтэйн түүх

Анагаах ухааны түүхэнд олон агуу эмэгтэйчүүд дурсагдан үлдсэн байдаг ч тэднээс Америкийн хүүхдийн эмч Лейла Денмаркийг онцлохгүй байхын аргагүй. Тэрээр 119 насалж, 19, 20, 21 гэсэн гурван зууныг туулж амьдрахдаа хүн төрөлхтнийг хөхүүл ханиаднаас салгаж чадсан юм.

Хүн төрөлхтнийг хөхүүл ханиаднаас салгасан эмэгтэйн түүх Хадгалах

8000 амьтан аварсан Шанхайн хамба ламын түүх

Шанхай хотын Баоэн сүмийн хамба лам Жи Сян (Zhi Xiang) амьдралынхаа дийлэнх хугацааг гудамжинд зовж зүдэрч буй амьтдад тусламжийн гараа сунгахад зориулжээ. Тэрээр өдгөө 53 настай бөгөөд 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл өвдөж зовсон олон мянган золгүй амьтдыг аварч, асран хамгаалж буй. Одоогийн байдлаар Жи Сян лам нохой, муур, тахиа тэргүүтэй 8000 орчим амьтныг дулаан байр, хоол усаар хангаж байгаа юм. 

8000 амьтан аварсан Шанхайн хамба ламын түүх Хадгалах

Амтат чихрийн санаа 40 сая долларын бизнес болсон түүх

Английн ВВС агентлаг долоо хоног бүр “The Boss” цувралаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүр дэх бизнесийн санаачлагчдыг танилцуулдаг. Тэгвэл энэ удаагийн зочноор Канадын чихрийн бизнесийн эзэн Тара Бош уригдсан байна. Тэрээр чихрийн бага агууламжтай амттан бүтээх “Smart Sweets” санаагаа амьдрал дээр хэрэгжүүлж өдгөө 40 сая ам.долларын үнэлгээтэй бизнесээ удирдаж байна.

Амтат чихрийн санаа 40 сая долларын бизнес болсон түүх Хадгалах

Индиана Жонсын санааг өгсөн агуу аялагч Рой Чэпмен Эндрюсийн амьдралын түүх

Индиана Жонсын киног үзэхэд танд ямар ч хүн ийм аялалд явж чадахгүй гэмээр санагдсан байх. Мэдээж энэ нь эгэл жирийн хүмүүсийн хувьд боломжгүй зүйл юм. Гэхдээ аялагч Рой Чепмен Эндрюс (Roy Chapman Andrews) шиг адал явдлын төлөө амь насаа ч дэнчин тавихад бэлэн нэгэнд бол сорилт дүүрэн аяллаас илүү сайхан зүйл байхгүй. 

Индиана Жонсын санааг өгсөн агуу аялагч Рой Чэпмен Эндрюсийн амьдралын түүх Хадгалах