СААК МЕНТОР

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ромыг сөхрүүлсэн агуу жанжин Ганнибал Баркас

Ганнибал Баркас нь Карфаген хэмээх эртний улсын жанжин байв. Түүнийг эртний үеийн хамгийн агуу жанждын нэг гэж үздэг бөгөөд тулааны тактикийг өнөөг хүртэл судалж, ашиглаж байгаа билээ. Чухамдаа түүний зиндаанд хүрэх цэргийн удирдагчид гэвэл Чингис хаан, Наполеон Бонапарт, Александр Македонский, Юлий Цезарь нарыг түүхчид нэрлэдэг байна. 

Ромыг сөхрүүлсэн агуу жанжин Ганнибал Баркас Хадгалах

"Ард түмний зарц" Володимир Зеленський гэж хэн бэ?

2019 онд 41 настайдаа Володимир Зеленський Украины телевизийн “Ард түмний зарц” цуврал киноны багшийн дүрд тоглож алдаршсан юм. Дунд сургуулийн жирийн багш аажмаар улсынхаа ерөнхийлөгч болдог цувралын гол дүр жинхэнэ ерөнхийлөгч болсон билээ. Түүний улс төрийн карьерыг хүмүүс тийм ч өндрөөр үнэлээгүй нь үнэн. Гэхдээ тэрээр дайны цагт жинхэнэ удирдагч хүн ямар байх ёстойг харуулж чадсан гэдэгтэй ихэнх хүн санал нийлэх биз.

"Ард түмний зарц" Володимир Зеленський гэж хэн бэ? Хадгалах

Владимир Путин - Үгээгүй ядуугаас улсын эзэн болсон түүх

Путины тухай олон янзаар ярьж болно. Шүүмжлэгчдийн хувьд бол сонгуулийн дүнд нөлөөлдөг, ардчиллыг бусниулагч, дарангуйлагч нэгэн. Харин дэмжигчдийн хувьд цагаан баавгайн найз, жудочин, цээж нүцгэн морь унадаг жинхэнэ эр хүн. Ингээд дэлхийн хамгийн хүчирхэг Ерөнхийлөгч гэгддэг Путины түүхээс та бүхэнд хүргэе.

Владимир Путин - Үгээгүй ядуугаас улсын эзэн болсон түүх Хадгалах

Алдарт зохиолч Марк Твений үлдээсэн амьдралын 21 сургамж

Марк Твений Жонон гуйлгачин хоёр, Том Соейрын адал явдал, Хаклберри Финний адал явдал зохиолуудыг нь дэлхий өнцөг булан бүр дэх хүүхдүүд уншин хүмүүжсэн байдаг билээ. Марк Твений жинхэнэ нэр нь Самуэл Лангхорн Клеменс гэдэг. Тэрээр Миссури мужид 1835 онд төржээ. Нэрт зохиолч Уиллиам Фолкнер түүнийг Америкын утга зохиолыг үндэслэгч гэж дүгнэсэн бол утга зохиолын олон шүүмжлэгчид АНУ-ын бүх цаг үеийн шилдэг зохиолч гэж үздэг.

Алдарт зохиолч Марк Твений үлдээсэн амьдралын 21 сургамж Хадгалах

Мянганы эмэгтэй Индира Ганди

Индира Ганди 1917 оны 11 дүгээр сарын 19-нд Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неругийн цорын ганц охин болон мэндэлсэн аж. Түүний аав улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж ажил албаа сайн хашиж байсан нь Индирад маш гүн сэтгэгдэл үлдээсэн байна. 

Мянганы эмэгтэй Индира Ганди Хадгалах

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн түүх

Коко Шанель (Coco Chanel) бол “Chanel” загварын ордныг үндэслэн байгуулсан Францын алдартай загвар зохион бүтээгч эмэгтэй билээ. Тэрээр өөрийн зохион бүтээсэн хувцас, үнэртэй усаараа төдийгүй амьдралын сонирхолтой түүх, загварын талаар хэлсэн оновчтой үгс гээд маш олон зүйлээр бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. Ингээд та бүхэнд энэ гайхалтай эмэгтэйн түүхийг хүргэж байна. 

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн түүх Хадгалах

Манж төрийн нөлөө бүхий их хатдын нэг Монгол бүсгүйн түүх

Хэдий Монгол төрийн түүхэнд 34 их хатан байсан гэдэг ч тэдгээрийн ихэнхийн намтар, уг гарвал өнөө үед тун бүрхэг хэвээр байна. Тиймээс агуу эхчүүд, хатдын түүх, түүхэн ач холбогдлыг олон түмэнд тайлбарлан таниулах нь тун чухал ажлуудын нэг юм. Монголын хаад ноёд эртнээс өөр улс, овог аймгийн удирдагчидтай найрамдаж, нөлөөгөө тогтоохын тулд охиноо тэдэнд эхнэр болгон өгч, ураг барилдсаар ирсэн бөгөөд энэ явдал Манжийн үед ч үргэлжилжээ. Ингээд та бүхэнд Чин улсын хамгийн цуутай, нөлөө бүхий хатдын нэг Бумбутайн амьдралын түүхийг хүргэж байна.

Манж төрийн нөлөө бүхий их хатдын нэг Монгол бүсгүйн түүх Хадгалах

"Скандинавын сувд" хэмээн хүндлэгдсэн бүсгүйн түүх

Хэдийгээр энэхүү скандинав бүсгүйн нэрийг та мэдэхгүй байх магадлалтай ч түүний гадаад төрхөөс үзэсгэлэнт бүсгүй Ума Турманыг олж харах болов уу. Нена фон Шлебрюгге нь 1960-аад оны үеийн алдартай моделиудын нэг байсан бөгөөд түүнийг зураг "Vogue" болон "Harper’s Bazaar" сэтгүүлийг хэд хэдэн удаа чимэглэж байжээ.

"Скандинавын сувд" хэмээн хүндлэгдсэн бүсгүйн түүх Хадгалах

Тосгоны тариачдын нууц гэрээ Хятадын өнөөгийн хүчирхэг зах зээлийг бий болгосон түүх

1978 онд Сяоган хэмээх Хятадын жижиг тосгоны тариаланчид нууц гэрээ хийхээр шавар овоохойд цугларав. Энэ үйлдэл нь тэднийг цаазаар авхуулж ч магадгүй учраас тэд бүх зүйлийг нууцлахаар шийдсэн байна. Тэдний гэрээ Хятадын эдийн засагт томоохон өөрчлөлт авчрахад нөлөөлнө хэмээн хэн ч санаагүй биз. 

Тосгоны тариачдын нууц гэрээ Хятадын өнөөгийн хүчирхэг зах зээлийг бий болгосон түүх Хадгалах

Hyundai компанийн үүсгэн байгуулагч эрхмийн түүх

Чон Жү-ён (Chung Ju-yung) нэгэн цагт ядуу тариачин айлаас гаралтай энгийн солонгос хүү байжээ. Ядуу амьдралаасаа салахаар шийдсэн тэрбээр Сөүлд сохор зоос ч үгүй ирсэн байна. Тэрээр олон зүйл турших хугацаандаа нэг бус удаа алдаж, бүхнийг шинээр эхлэх шаардлагатай болж байв. Эцэст нь тэрээр улсынхаа хамгийн том компаниудын нэг "Hyundai Group"-ийг  байгуулж, дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ.

Hyundai компанийн үүсгэн байгуулагч эрхмийн түүх Хадгалах

"Amazon" хэрхэн дэлхийн хамгийн том компани болсон бэ?

Дэлхий даяар бараа бүтээгдэхүүн борлуулж, тээвэрлэдэг интернет худалдааны хамгийн том компани болох "Амазон" бусад компаниудын л адил багаас эхэлсэн байдаг. Тэгвэл Амазоны ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Жефф Безос хэрхэн байгуулсан компаниа дэлхийн даяар салбартай, тэргүүлэгч компаниудын нэг болгож чадсан бэ?

"Amazon" хэрхэн дэлхийн хамгийн том компани болсон бэ? Хадгалах