Хавайн арлуудыг нэгтгэсэн анхны эзэн хаан Камехамехагийн түүх

1-р Камехамеха буюу Агуу Камехамеха бол 1795 онд Хавайн арлуудыг хүчээр нэгтгэсэн удирдагч юм. Тэрбээр 1810 он гэхэд ойролцоох Кауай, Ниихау арлуудыг тайван замаар нэгтгэснээр Камехамеха Хавайн бүх арлуудыг бүхэлд нь захирах болсон анхны хаан болжээ.

Хавайн арлуудыг нэгтгэсэн анхны эзэн хаан Камехамехагийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Камехамехаг 1758 онд төрсөн гэж судлаачид үздэг. Учир нь түүнийг төрөх үед тэнгэрт өдрийн цагаар тод од гэрэлтсэн гэж бичсэн байдаг. Түүхчид тэрхүү "Тод од" нь үнэндээ 1758 онд дэлхийн тэнгэрийг дайран гарсан Халлейгийн сүүлт од байж магадгүй хэмээн тооцоолжээ. Кона овгийн толгойлогчийн охиноос төрсөн бөгөөд өвөө нь түүнийг бусад овгийнхон хорлоно гэж эмээсэндээ нялх байх үеэс нь нуужээ.

Нас бие гүйцсэн Камехамеха гэр бүлдээ эргэн ирж, авга ах, Хавай арлын захирагч Каланиопу хааны хамт бэлтгэл хийсний үр дүнд агуу дайчин болжээ. 1782 онд авга ах нь нас барахад Хавай арлыг Камехамеха болон түүний үеэл, хааны хүү Кивалао хоёр хуваав. Тэд богино хугацаанд энх тайвнаар зэрэгцэн оршиж байсан боловч эцэст нь дайтаж, Камехамеха ялжээ.

Камехамеха Хавай арлыг хяналтандаа авсны дараахан удалгүй тэрээр бусад арлуудыг дайн байлдаан, хэлэлцээрийн аргаар нэгтгэжээ. Мауи арлыг авахдаа Камехамеха хаанчлалын үеийнхээ хамгийн цуст тулааныг хийсэн гэдэг. “Кепанивайн тулалдаан” буюу “Далантай усны тулалдаан” нь 1790 онд Яаогийн хөндийд болсон юм. Хэт олон хүн амиа алдсанаас болж голын ус цусаар улайж, цогцсууд голын урсгалыг өөрчилсөн гэдэг. Камехамеха Хавайг нэгтгэн удирдаж эхэлсний дараа арал тус бүрд орон нутгийн удирдагч тогтоожээ.

Тэрээр өвөг дээдсийнхээ уламжлалт хатуу хууль, шийтгэлийг даган захирч байсан ч “салаалсан сэлүүрийн хууль” болох мамалахое канавайг байгуулжээ. Мамалахое канавай хууль нь түүний хувийн туршлагаас үүдэлтэй. Камехамеха тулаанд оролцож байхдаа хөлөө далайн эрэг дээрх чулуунд хавчуулав. Ингэж байхад дайсны овгийн нэгэн загасчин Камехемаг сэлүүрээрээ маш хүчтэй цохисонд тэр нь хугарч унав. Загасчин дахин цохих гэтэл өөр нэг загасчин түүнийг өршөөл үзүүл гэж ятгасан байна.

Камехамехад энэ үйлдэлд маш их талархсан тул өөрийгөө хамгаалж чадахгүй хүмүүс, аялагчдад хэн ч хүрч болохгүй гэх хууль баталсан байна. Тус хуулийг зөрчсөн хүмүүс цаазын ял сонсдог байсан гэнэ. Энэ хууль нь 1978 онд мужийн үндсэн хуулинд албан ёсоор нэмэгдсэн байна. Камехамеха хаан 1819 онд нас барж, Хавайн Вант Улсыг ууган хүү 2-р Камехамехад үлдээсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()