Өнөөгийн WiFi сүлжээг бий болгосон үзэсгэлэнт бүсгүй Хеди Ламаррын амьдралын түүх

Холливудын алтан үеийн домог болсон жүжигчин Хеди Ламарр (Hedy Lamarr) энгийн нэг үзэсгэлэнт бүсгүй байсангүй. Тэр WiFi-ийн үндэс суурийг тавьсан технологийг бүтээснээр барахгүй хамгийн анх камерын өмнө нүцгэлж, дур тавилтыг дүрслэн үзүүлж зүрхэлсэн анхны эмэгтэй юм. 

Өнөөгийн WiFi сүлжээг бий болгосон үзэсгэлэнт бүсгүй Хеди Ламаррын амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэдвиг Ева Мариа Кислер буюу Хеди Ламарр 1914 онд Вена хотын еврей гаралтай чинээлэг гэр бүлд төржээ. Түүний ээж төгөлдөр хуурч байсан бол аав нь банкны менежер байв.

Охин элбэг хангалуун өссөн бөгөөд хөгжим, балетаар хичээллэж, театрын сургуульд суралцсан байна. Хедвиг 16 настайгаасаа зураг авалтад орох болж, Австрийн томоохон кино студид туслах зохиолчоор ажиллаж байжээ. Тэрээр "Ecstasy" киногоороо дэлхий нийтэд алдаршсан юм. 

Хэдвиг Ева Мариа Кислер, 6 настай

1933 оны 2-р сарын 14-ний Вена дахь "Ecstasy" киноны нээлтийн өдөр Хедвиг Кислерийн карьерт цор ганц тохиох мөч байсан юм. Киноны нэг үзэгдэлд Хедвиг бараг нүцгэн шахуу уснаас гарч ирсэн нь ихээхэн хэл ам дагуулсан байна. Мэдээжийн хэрэг бут, модны мөчрөөр түүний биеийн нууц хэсгүүдийг халхалсан байв.

Хэдвиг Ева Мариа Кислер, 1930 он

Бүр илүү олныг цочирдуулам дүр зураг бол түүний дур тавилтыг дүрсэлсэн явдал байлаа. Өсөж буй таашаалын оргил үеийг харуулан жүжиглэж буй охины нүүрийг камерын дуранд буулгасан байв. Энэ талаар жүжигчин бүсгүйг үнэмшилтэй харагдахын тулд зураг авалтын үеэр өөрийгөө зүүгээр хатгаж байсан гэсэн цуу яриа ч байдаг. Эцэг эх нь эрдэнэ мэт ганц охиныхоо энэхүү галзууралд маш их цочирдож хүлээн авсан аж.

"Ecstasy" киноны хэсэг

Язгууртан гэр бүлийнхнээсээ банга хүртсэн жүжигчин бүсгүй дахин ийм үйлдэл хийхгүй хэмээн ам өчиг өгсөн гэнэ. Киног олон нийт болон сүм хийдийнхэн жигшин зэвүүцсэнээр барахгүй, олон оронд гаргахыг хориглож байсан юм. Гэсэн ч Хедвигийн нэр алдар Европ даяар өсөн нэмэгдсээр байв. Хэл ам дагуулсан киноныхоо ачаар тэр хожим Холливудад хүрэх замаа нээсэн байж ч болох юм.

"Ecstasy" киноны хэсэг

Жүжигчин бүсгүй Австрийн бизнесмэн, зэвсгийн наймаачин, дур булаам охидын эрлэг гэгддэг Фриц Мандллтай гэрлэснээр өсөж байсан урлагийн карьераа хавцлын ирмэгт аваачжээ. Түүнийг бүх ажил хэргийн уулзалт, хэлэлцээрүүддээ Хедиг дагуулан явж гоо үзэсгэлэнгээр нь сайрхдаг байсан гэх цуу яриа хүртэл байдаг. 

Фриц Мандлл

Эхнэрээ өөрийн эрхшээлд байлгах хүсэлтэй чинээлэг эрийн хэтэрсэн хараа хяналт, үнэт эдлэл, чамин тансаг зүйлсээс залхсан Хеди гурван ч удаа зугтах оролдлого хийж байсан ажээ. Эхний оролдлого хамгаалагчдаас болж бүтэлгүйтсэн бол дараагийнх нь галт тэрэгний буудал дээрээс баригдсан байна. Харин гурав дахь удаад Фрицийг ан хийхээр явсан хойгуур үйлчлэгчийн хувцсыг хулгайлж, хэд хэдэн үнэт эдлэл шүүрч аваад Лондон руу зугтав. 

Англид Хеди "Метро-Голдвин-Майер" кино студийг үндэслэгч Луи Майертай уулзаж, төд удалгүй долоон жилийн гэрээ байгуулсан байна. Улмаар АНУ-д очиж даруйхан зураг авалтаа эхлүүлсэн ба дуулиан шуугианд дуртай үзэгчдийг бага боловч төөрөгдүүлэхийн тулд жүжигчин бүсгүй Ламарр гэдэг нууц нэрээр урлагийн ертөнцөд буцаж иржээ. Тэрээр Холливуд дахь карьераа "Algiers" киногоор эхлүүлж хоромхон хугацаанд тод гэрэлтэх болсон юм. 

Оргодол босгуул болж яггүй амьдрал туулсан бүсгүй эцэстээ "Crossroads", "Lady of the Tropics", "Comrade X" тэргүүтэй 26 кинонд амжилттай тоглосон байна. 

"The Strange Woman" киноны хэсэг

Метро-Голдвин-Майер кино студийг үндэслэгч Луи Майер

"Samson and Delilah" киноны хэсэг

30-аад оны сүүлээр Хеди хөгжмийн зохиолч Жорж Антейлтэй танилцаж, торпедо пуужингийн радио удирдлагын системийг хамтдаа боловсруулжээ. Чухамдаа Хеди нөхрийнхөө хэлэлцээрт оролцох үеэрээ зэвсгийн талаар арвин мэдлэгтэй болсон байна. Улмаар олж авсан мэдлэгээ техникийн ухаантай холбож, радио давтамжийг орлуулах технологи бүтээсэн аж. Техникийн хувьд энэ санааг Антейл бодит болгон хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр энэ технологийг GSM, Bluetooth, Wi-Fi ашиглаж байна.

Жорж Антейл

Фриц Мандлаас салсны дараа жүжигчин бүсгүй дахин таван удаа гэрлэжээ. Тэдний эхний эгнээнд продюсер, жүжигчин байсан бол гурав дахь удаад нь рестораны зөөгч эр түүний сэтгэлийг булаасан байна. Дараа нь тэр Техасын газрын тосны магнаттай гэрлэсэн юм. Сүүлчийн нөхөр нь Хедигийн өмнөх шүүхэд нэхэмжлэл гаргахад тусалдаг хуульч байв. Эмэгтэй зургаа дахь нөхрөөсөө салах өргөдөл гаргахад тэр 60 нас гарч байсан бөгөөд үргэлжлүүлэн азаа сорихыг хүсээгүй байна. 

Хеди Ламарр жүжигчин нөхөр Жон Лодер болон бяцхан охины хамт

Тэрээр амьдралынхаа туршид элдэв цуу яриа, дуулиан шуугианы бай болж явсан ч шүтэн бишрэгчдийнхээ хайртай жүжигчин, хүчирхэг эмэгтэй хэвээр байв. Холливудад амжилт үзүүлсэн цөөн хэдэн бараан үст бүсгүйчүүдийн нэг болсон Хеди Ламарр шинэ мянган эхлэхэд таалал төгссөн юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()