Үүнд 20 минут хөлөө дүрээд, төрөл бүрийн өвчнөөс салаарай!

Хөлийн уланд хүний мэдрэлийн бүх цэгүүд байдаг билээ. Тиймээс хүмүүс хөлийг хоёр дахь зүрх хэмээн нэрлэх нь бий. Тиймээс та хөлөндөө иллэг хийж, амрааснаар дотоод эрхтнүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж чадах юм. Ингээд бид та бүхэндээ хөлөө "шидэт" усанд дүрээд, төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх аргуудыг дуулгах гэж байгаадаа таатай байна. Ердөө та доор дурдах аргуудыг ашиглаж, шингэн бэлтгээд, түүндээ хөлөө дүрж, хэсэг хугацаанд суухад л хангалттай. Үр дүнд нь таны биеийн дархлаа сайжирч, мөөгөнцөр, төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэх төдийгүй дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг эрчимжнэ гээд бод доо. Гайхалтай байгаа биз!

Үүнд 20 минут хөлөө дүрээд, төрөл бүрийн өвчнөөс салаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толгой болон үе мөчний өвдөлтийг намдаана

Орц:

  • Хүнсний сода - 2 аяга
  • Далайн давс - 1 стакан
  • Алимны цуу - 1 аяга
  • Эфирийн тос - 10 дусал

Бэлтгэх арга:

Халуун устай саванд давсаа хийж, сайтар хутгана. Усаа бүлээн болмогц алимны цуу, сода, эфирийн тос зэргээ хийж найруулна. Үүндээ хөлөө дүрж, 30 минут суугаарай.

Толгой болон үе мөчний өвдөлтийг намдаана

2 Биеэс хорт бодис гадагшлуулж, арьсны асуудлыг шийднэ

Орц:

  • Хөх шавар - 50 грамм
  • Далайн давс - 1 стакан
  • Эфирийн тос - 10 дусал

Бэлтгэх арга:

Давс, шавараа халуун усанд хийж, өөрийн хүссэн эфирийн тосыг нэмж хутгана. 

Үүний дараа боломжтой бол шавраар хөлөндөө иллэг хийж, тайвшруулах хэрэгтэй. Эцэст нь хөлөө бэлтгэсэн усандаа дүрж, 20 минут сууна.

Биеэс хорт бодис гадагшлуулж, арьсны асуудлыг шийднэ

3 Ядаргаа тайлж, харшил, арьсны үрэвслээс сэргийлнэ

Орц:

  • Ус төрөгчийн хэт исэл 3 хувь - 1 стакан
  • Цагаан гааны нунтаг - 1 халбага

Бэлтгэх арга:

Бүлээн усанд бүх орцоо хийж хутгана. Үүндээ хөлөө дүрэн 1 цаг суугаарай. 

Ядаргаа тайлж, харшил, арьсны үрэвслээс сэргийлнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()