ТАНИН МЭДЭХҮЙ

Хуурамч цүнхийг таних хялбар аргууд

Өдгөө хүмүүс хувилж болох бүхий л зүйлсийг хувилж, дууриалган хийж, амьдралаа залгуулж байна. Тиймээс ч өдөр өнгөрөх тусам жинхэнэ бүтээгдэхүүнийг хуурамчаас нь ялгахад үнэхээр бэрх болжээ. Ийнхүү та бүхэндээ брэндийн цүнхийг хуурамчаас нь хэрхэн ялгах тухай  хэрэгтэй мэдээллийг хүргэе. 

Хуурамч цүнхийг таних хялбар аргууд Хадгалах

Инээмсэглэл биднийг хэрхэн өөрчилдөг вэ?

Инээмсэглэнэ гэдэг бусдад халуун дулаан сэтгэгдэл төрүүлж, тухайн хүний өөрийг нь чимж байдаг гайхалтай зүйл билээ. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан явж буй хүнээс сайхан энерги, гэрэл гэгээ цацарч байдгаас гадна өөр олон ач холбогдолтой байдаг. Тэгвэл инээмсэглэл биднийг хэрхэн өөрчилж байдаг тухай сонирхолтой мэдээллийг сонирхоцгооё!. 

Инээмсэглэл биднийг хэрхэн өөрчилдөг вэ? Хадгалах

Хүүхдээ хэрхэн ажилсаг болгох вэ?

Насны эртэд хүүхэд төрүүлж, харин хожим нь үр хүүхдээрээ өөрийгөө чимж, гэртээ налайж суух сайхан шүү дээ. Харин зарим эцэг эхчүүдийг анзаараад байхад хүүхдийнхээ өмнүүр орж, ажлыг хийсээр хожим амаа барих нь цөөнгүй. Налайж суух насан дээрээ хүүхдүүдийнхээ зарц мэт үйлчилсээр үглээд ч нэмэргүй оройтох вий. Иймд та бүхэндээ хүүхдээ хэрхэн багаас нь тохирсон ажилд сургаж, ажилч хичээнгүй, нямбай болгон төлөвшүүлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хүүхдээ хэрхэн ажилсаг болгох вэ? Хадгалах

Интернэтээр болзож болохгүй 10 шалтгаан

Өнөөдөр цахим сүлжээ нь залуусын хувьд бусадтай танилцаж, найзын хүрээгээ тэлэх маш том боломж болсон юм. Ийнхүү интернэтээр танилцаад гэр бүл болсон хүмүүс цөөнгүй ч өнөөгийн нийгэмд ийн танилцсан хүнтэйгээ уулзана гэдэг галын өөдөөс алхаж буйгаас өөрцгүй. Тиймээс ч бид та бүхэндээ сохор болзоо, цахим хайр дурлалаас татгалзах шалтгаануудыг дуулгахаар бэлтгэлээ. Тухлан сууж, таалан болгооно уу.

Интернэтээр болзож болохгүй 10 шалтгаан Хадгалах

Хичээлийг хэрхэн сонирхолтой болгох вэ?

Хичээл гэдэг хүүхэд төдийгүй хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл байдаг билээ. Сайн сурч боловсрон, мэдлэг чадвар өндөртэй болвол, тухайн хүүхдийн ирээдүй гэрэлтэж, чадварлаг боловсон хүчин болж төлөвшдөг. Гэвч зарим хүүхэд, оюутнууд яаж сурах, хэрхэн хичээлд дурлах тал дээр бага зэрэг асуудалтай байдаг нь нууц биш. Иймд таны хүүхэд болоод оюутан залууст хэрэг болох хичээлийг илүү сонирхолтой, хялбар болгох аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хичээлийг хэрхэн сонирхолтой болгох вэ? Хадгалах

Таныг үзэн ядах 15 шалтгаан

Хүн бүрт таалагдах албагүй ч гэлээ, та энэ хорвоо ертөнц дээр ганцаараа биш тул таны хийж буй үйл хөдлөл, олон нийтийн газар биеэ авч явж буй байдал зэрэг нь бусдын нүдэнд ил болсон цаг билээ. Хэдийгээр бусдад гэм хор учруулалгүй, өөрийнхөөрөө амьдарч байж болох ч, заримдаа энэ нь таныг бусдад сайхан харагдуулдаггүй байна. Тэгвэл бусад хүмүүс чухам яагаад таныг буруушааж, үзэн ядахад хүрдэг 15 шалтгааныг хамтдаа сонирхоцгооё.

Таныг үзэн ядах 15 шалтгаан Хадгалах

Тархинд муугаар нөлөөлөх зуршлууд

Тархи - гэдэг хүний хамгийн чухал эрхтний нэг билээ. Тархигүй бол бид оршин тогтнож чадахгүй. XXI зуунд маш олон ажил, мэргэжил оюун ухаан шаардах болсон. Тэгвэл бид яагаад тархиа хамгаалахгүй байна вэ? Бид тархинд муугаар нөлөөлөх бүхий л зүйлийг өөрсдөө ч мэдэлгүй хийдэг байна. Ингээд тархинд муугаар нөлөөлөх хорт зуршлуудтай танилцацгаая.

Тархинд муугаар нөлөөлөх зуршлууд Хадгалах

Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ?

Бид амьдрал, ажил гээд л алхам тутамдаа төрөл бүрийн хүмүүстэй уулзаж байдаг. Тэр бүрт төрөх мэдрэмжүүд харилцан адилгүй юм. Сайхан харилцаатай дулаан энергитэй хүмүүстэй уулзахад бүхий л зүйлс сайхан санагдаж, тухайн өдрийн ажил хүртэл өөдрөг бүтэмжтэй байдаг билээ. Тэгвэл чухам ямар хүмүүс амжилтанд хүрч, амьдрал ахуй нь цэцэглэн хөгжиж байдаг юм болоо?

Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ? Хадгалах

Хятадууд хүүхдээ хэрхэн сургадаг вэ?

Өнөөдөр улс орнуудын хөгжлийг тодорхойлж буй хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол боловсрол юм. Ямар түвшинд, хэр зэрэг мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж байгаагаас хамаарч, тухайн улсыг ирээдүйд удирдан залах мэргэжилтнүүд төрөн гардаг нь нууц биш юм. Тэгвэл бидний урд хөрш болох БНХАУ-ын хувьд хүүхдүүдийг багаас нь хэрхэн сургадаг болох тухай сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Хятадууд хүүхдээ хэрхэн сургадаг вэ? Хадгалах

Эерэг энерги хэрхэн хуримтлуулах вэ?

Та бүхэндээ Эмэгтэй хүн хэрхэн хаанаас өөртөө сайхан энерги цуглуулах талаар сонирхолтой нэгэн нийтлэлийг хүргэж байна. Магадгүй та өөрийн дуртай зүйлс, гэр бүлээсээ эерэг энергийг мэдэрдэг бол, өөр бас олон зүйлсээс энерги, эрч хүч авч болохыг мэддэг боллоо. Таны хичээл зүтгэлд амжилт хүсье.

Эерэг энерги хэрхэн хуримтлуулах вэ? Хадгалах

Таны ганц бие байгаагийн 15 шалтгаан

Орчлон ертөнцийг ганцаараа туулахыг хүсэх хэн гэж бараг үгүй биз ээ. Хүн бүр л дурлалт хостойгоо учирч, хэзээ ч мартагдашгүй хамгийн сайхан хайрын түүхийг хамтдаа бичихийг хүсдэг нь нууц биш юм. Гэвч хайр дурлал гэдэг заримдаа хүний санаснаар бүтэх амар зүйл биш гэлтэй. Сэтгэлд тохирсон, ижил дур сонирхолтой, нэг зүгт харж, тэмүүлж чаддаг нэгэнтэй учрахыг хүлээсээр амьдралынхаа ихэнх цагийг ганц бие өнгөөрөж буй хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ таныг ганц бие байгаагийн 15 шалтгааныг хүргэж байна. 

Таны ганц бие байгаагийн 15 шалтгаан Хадгалах

Хүмүүсийн хашаанаас олдсон итгэмээргүй зүйлс

Гаднынхны хувьд бяцхан хүүхдүүд хашаандаа найзуудтайгаа тоглон, усаар байлдаж, харин өсвөр насандаа эцэг эхийнхээ эзгүйд шоу зохиож, нас ахиад ирмэгц кофе уунгаа үр ач, хүүхдүүдийнхээ жаргалтай байхыг харан, өнгөрснөө дурсан суудаг байна. Гэвч хашаан дотор зөвхөн инээд хөөр цалгиж, аз жаргалтай мөчүүд тохиодоггүй бөгөөд хүний санаанд ч оромгүй хачин жигтэй, сэтгэл түгшээж, бие арзайлгасан олон зүйл айлуудын хашаанаас олддог аж. Тэгвэл хамтдаа айлуудын хашаанаас олдсон хамгийн итгэмээргүй 15 зүйлсийг үзэж сонирхоцгооё.

Хүмүүсийн хашаанаас олдсон итгэмээргүй зүйлс Хадгалах