Хичээлийг хэрхэн сонирхолтой болгох вэ?

Хичээл гэдэг хүүхэд төдийгүй хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл байдаг билээ. Сайн сурч боловсрон, мэдлэг чадвар өндөртэй болвол, тухайн хүүхдийн ирээдүй гэрэлтэж, чадварлаг боловсон хүчин болж төлөвшдөг. Гэвч зарим хүүхэд, оюутнууд яаж сурах, хэрхэн хичээлд дурлах тал дээр бага зэрэг асуудалтай байдаг нь нууц биш. Иймд таны хүүхэд болоод оюутан залууст хэрэг болох хичээлийг илүү сонирхолтой, хялбар болгох аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хичээлийг хэрхэн сонирхолтой болгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөө эрт босох

Өглөө эрт боссоноор бүх зүйл амжиж, тайван тухтай хичээлдээ явах нөхцлийг бүрдүүлж өгдөг юм. Мөн өглөө эрт хичээлээ давтаж, унших нь толгойд илүү тогтож, аливаа зүйлсийг ойлгох хурдыг түргэсгэдэг. Үүнээс гадна өглөө бүр цайгаа ууж байвал зохилтой бөгөөд энэ нь эрүүл зөв амьдралд сургаж өгч буй хэрэг болох юм. 

Өглөө эрт босох

2 Сургууль руу алхах

Хэрэв боломжтой бол сургууль руугаа алхаж байгаарай. Дор хаяж 10-20 минут алхаснаар тухайн хүний тархи бүрэн ажиллагаанд орж, цус илүү хурдан гүйж эхэлдэг. Энэ үед сурч, мэдсэн зүйлс хэзээ ч мартагдалгүй, сайтар ойлгогддог байна. 

Сургууль руу алхах

3 Тархиа амраа

Хэрэв та 25 минут хичээл хийж, тархиа ажилуулсан бол 5 минут амрааж, өөрийгөө цэнэглэж хэвшээрэй. Ингэснээр цааш сурах хүсэл эрмэлзлэл илүүтэй төрдөг байна. Мөн бохь зажиллаж, гаатай чихэр идсэнээр тархины үйл ажиллагаа түргэсч, юмыг амархан ойлгож, ухаардаг юм. Иймд та хүүхдээ хичээлдээ явахад нь цүнхэнд нь чихэр хийж өгч байгаарай. 

Тархиа амраа

4 Тэмдэглэх

Хийх ёстой, цээжлэх ёстой бүх зүйлсээ самбар дээр нааж байвал зохилтой. Энэ нь таныг болон хүүхдийг илүү хянамгай, цэгцтэй болгохоос гадна ингэснээр сэтгэн бодох чадвар, ой тогтоолт зэрэг нь сайжирдаг байна. Олон зүйлс хийж, түүндээ төөрөлдөж гүйцдэг хүмүүст ч мөн хэрэгтэй санаа аж. 

Тэмдэглэх

5 Дэвтрээ ялгах

Хэрэв дэвтэрнүүд тань бүгд адилхан зурагтай бол үүнийг ялгана гэдэг бага зэрэг төвөгтэй байдаг. Харин үүнээс ангижрах гайхалтай хялбар аргыг танд дуулгая. Ердөө өнгийн харандаа, балыг ашиглан, дэвтэрнүүдээ ялгах боломжтой бөгөөд дэвтэрнийхээ дээд хэсэгт хичээлийн нэрээ бичихэд хангалттай. Ингэснээр дэвтрээ удаан ухаж, бухимдах шаардлага огт гарахгүй билээ. 

Дэвтрээ ялгах

6 Өөрийгөө цэнэглэх

Маш их зүйлс унших шаардлагатай байгаа ч залхуу тань хүрээд байвал тус аргыг хэрэглээд үзээрэй. Үүнийг хүүхдүүдэд ашиглах нь илүүтэй үр дүнтэй байдаг юм. Ном уншихдаа хэсэг бүрт нэг үрлэн чихэр, эсвэл хуудас бүрт "snickers" гэхчлэн тавьснаар унших хүсэл төрж, өөрийгөө чихрээр цэнэглэдэг байна шүү. Та ч бас туршаад үзээрэй. 

Өөрийгөө цэнэглэх

7 Шийдлийг хайх

Хэрэв ямар нэгэн тоог бодох гээд болдоггүй толгойгоо гашилгаж байгаа бол "http://www.wolframalpha.com/"-ийг ашиглаад үзээрэй. Энд бодож чадахгүй тоо гэж үгүй тул асуудлыг тань хормын төдийд шийвэрлээд өгөх юм. Гэхдээ бүх л тоогоо үүгээр бодох нь таныг бэлэнчлэх сэтгэлгээтэй, хоосон толгойт нэгэн болгож хувиргах тул зайлшгүй нөхцөлд л ашиглахыг зөвлөе. Мөн танд бага зэргийн англи хэлний мэдлэг хэрэг болох аж. 

Шийдлийг хайх

8 Сурах хамгийн тохиромжтой цагууд

Өглөөний 6:00 - 8:30 цагуудын хооронд хүний тархи 100 хувь ажиллаж, зарцуулагдаж чаддаг бол 8:30 - 10:00 цагт ердөө 50 хувийг зарцуулдаг байх юм. Иймдээ ч өглөө эртлэн босч суралцахыг зөвлөдөг төдийгүй хичээлүүд ч мөн эрт ордог аж. Харин та болж өгвөл оройн цагаар хичээллэхээс татгалзаж, амарч байвал зүйтэй юм. Учир нь оройн цагаар бид тархиныхаа 20 хувийг л ашиглах боломжтой байдаг.

Сурах хамгийн тохиромжтой цагууд

9 Түүхэн өдрүүдийг цээжлэх

Он цаг, нээлтүүдийг цээжлэх нь ямагт л хүндхэн асуудал байсаар ирсэн. Харин үүнийг шийдвэрлэх хялбархан арга байдаг аж. Та он цагийн дараалал үүсгэж, зураад үүнийхээ дор хэн, юуг нээн бүтээсэн болохыг тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр цээжлэх, тогтооход хялбар болоод хөгжилтэй байх болно. 

Түүхэн өдрүүдийг цээжлэх

10 "Google" ашиглаж сурах

"Google"-д байхгүй зүйл гэж ганц ч үгүй. Таны хайж, хэрэгцээ болсон мэдээлэл бүхэн үүнд байрлах тул "Google"-ийг тогтмол ашиглаж сурах хэрэгтэй юм шүү. Ингэхдээ хайх үгээ сайтар бодвол үүнээс олдохгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй бөгөөд ердөө л таны мэдрэмж, мэдлэг зэргээс л хамаарах аж. 

"Google" ашиглаж сурах

11 Зөв унтах

Тав тухтай амарч, унтах нь өглөөг эрч хүчтэй угтахад тус болдог билээ. Мөн та унтахаасаа өмнө 1 аяга ус ууж байх нь биеийг амрааж, гэдэс дотрын үйл ажиллагааг сайжруулдаг юм. Үүнээс гадна гэрлээ унтрааж, аль болох дулаан хөнжил нөмөрч байгаарай. Өглөө дуугарах сэрүүлгээ унтаж байгаа газраасаа аль болох хол тавих нь сэрэхэд илүү хялбар байх болно. Учир нь та сэрүүлгээ унтраах гэж босоод л сэрчихнэ шүү дээ. Харин хажуудаа тавих аваас сэрүүлгээ унтраачихаад буцаад унтах сөрөг талтай. 

Зөв унтах

12 Зөв унших

Та хурдан уншихаас илүүтэй ойлгож уншиж байгаарай. Хэрэв ойлголгүй үлдсэн бол дахиад унш. Хэд хэдэн удаа тайван, анхаарлаа төвлөрүүлэн уншсанаар тухайн зүйлсийг ойлгох нь гарцаагүй. Иймд хурдан түргэн байхыг эрэлхийлэхээс илүүтэй тархиндаа үүнийгээ суулгаж өгөх тал дээр анхаараарай. 

Зөв унших

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()