Аймшигтай алуурчдын цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Цаазын ялыг та зөв гэж боддог уу? Зарим хүмүүс зөв гэж боддог байхад зарим нь хүний эрхэнд халдаж буй хууль зөрчсөн үйлдэл гэж үздэг. Мэдээж цаазаар авахуулах ял сонссон хүмүүс хүний ой тойнд багтамгүй аймшигт гэмт хэрэг үйлдсэн байх нь ойлгомжтой ч, тэдгээр хүйтэн цуст ялтнуудын хэлсэн зүрхэнд цус хуруулам эцсийн үгсийг бид та бүхэнд хүргэж байна. Хүн үхлийн өмнө хамгийн шударга загнадаг биз ээ. 

Аймшигтай алуурчдын цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Роберт Дрю (Robert Drew)

Роберт Дрю 1959.04.08-нд Вермонтод төрсөн бөгөөд мужаан хийдэг байжээ. 1986 оны 2-р сард Дрю Жефри Мэйс (Jeffrey Mays) гэгч 17 настай хүүгийн машинд бензиний мөнгийг нь төлөхөөр тохирч унаанд нь дайгдан суужээ. Гэвч маргаан үүсч, машинд дайгдаж явсан 37 настай Эрнест Пурлевски (Ernest Purleauski) Дрю хоёр нийлж, Мэйсийг хөнөөсөн байна. Дрю 1994.08.02-нд цаазаар авахуулсан бөгөөд үхэхийнхээ өмнө тэрбээр: "Цааз бол аллага" гэж хэлсэн ажээ. Ял гүйцэтгэгчид түүнтэй л адил алуурчин гэсэн санаа илэрхийлсэн нь тэр биз ээ. 

Роберт Дрю (Robert Drew)

14 Улаан нохой хочит Жэймс Ален (James Allen)

Улаан нохой 1954 онд Монтанад төрсөн юм. Тэр индианчуудын асаргаанд өссөний зэрэгцээ ядуу тарчиг байдлаа үзэн яддаг байсан тул амиа аргацаахын тулд гэмт хэрэгтэн болжээ. 1973 онд хамтрагчтайгаа зэвсэгт дээрэм хийж, "Улаан нохой" хоч зүүн, шоронд хоригдсон байна. Харин шоронгоос гараад нэлээд хэдэн жилийн дараа буюу 1991 онд 52 настай эмэгтэйг хүчирхийлж, эмэгтэйн хамт амьдардаг найзын хоолойг хэрчин хөнөөжээ. Өмгөөлөгчид нь түүнийг сэтгэцийн хувьд эрүүл биш хэмээн ялыг нь хөнгөлүүлэхийг хүсч байсан ч, цаазаар авах ял оноосон бөгөөд эхнэртээ хандан тэрбээр: "Хонгор минь, би харилаа" гэж хэлүүлжээ. 

Улаан нохой хочит Жэймс Ален (James Allen)

13 Жэймс Френч (James French)

Тэрбээр 1936 онд төрсөн бөгөөд ахлах сургуулиа дүүргэж, 2 жил их сургуульд суралцсан ч, 16 настайгаас нь эхлэн галзуу өвчний шинж тэмдэг илэрч байжээ. 1958 онд Френч Техаст замын унаанд дайгдсан бөгөөд хүргэж өгөх гэсэн мотоциклтой эрийг хөнөөж, бүх насаараа хоригдох ял авчээ. Жэймс үхэхийг хүсч байсан ч, амиа хорлох зориггүй байсан тул нэг өрөөнд хоригдож байсан хүнийг алж, 1966.08.10-нд цахилгаан сандалд суух болсон юм. Тэр ялын тогтоол гүйцэтгэхээс өмнө хэвлэлийнхэнд хандан: "Гарчигийг нь франц шарсан төмс гэж өгвөл яасан юм?" хэмээн өөрийн нэрийг оруулан хошигнож байсан ч, түүний хүссэн гарчиг сонинд бичигдээгүй билээ. 

Жэймс Френч (James French)

12 Барбара Грахам (Barbara Graham)

Барбара Грахам 1983.06.26-нд Калифорнид төржээ. Тэрбээр гудамжинд тэнүүчилж амьдардаг байсан тул түүнийг дотуур байртай сургуульд албадан явуулсан юм. Грахам амьдралаа шинээр эхлэхийг оролдсон ч, хар тамхи, мөрийтэй тоглоомонд хутгалдаж, урьдны гудамжны найзуудаасаа салж чадаагүй билээ. Ингээд нийлдэг найзуудынхаа хамтаар гэртээ их хэмжээний мөнгө нуусан гэгдэх 64 настай бэлэвсэн эмэгтэйн гэрт дайран орж, эмэгтэйг дэрээр дарж алжээ. Грахам шүүх танхимд буруугүй хэмээн нотлогдсон ч, нэг найз нь түүний эсрэг мэдүүлэг өгснөөс болж, цаазаар авах ял сонссон байна. Хорт хийгээр утдаг өрөөнд цаазаар авахуулахынхаа өмнө тэрбээр хэнийг ч харахгүйн тулд нүдээ боолгохыг хүссэн бөгөөд: "Шударга хүмүүс үргэлж өөрийнх нь зөв гэдгийг мэдэж байдаг" гэж хэлснээс улбаалан ажиглагчид түүнийг үнэхээр буруутай эсэх талаар эргэлзэн үлдсэн билээ. 

Барбара Грахам (Barbara Graham)

11 Жон Спенкелинк (John Spenkelink)

Жон Спенкелинк 1949.03.29-нд Иовад төржээ. 1973 онд тэр хэд хэдэн гэмт хэрэгтний аминд хүрсэн бөгөөд бие хамгаалалт байсан гэж мэдүүлсэн ч, шүүх танхимд худлаа болох нь нотлогдож, цаазаар авахуулах ял сонсчээ. Түүний ялыг хүндэдсэн гэж олон нийтийн дунд нэлээн маргаан дэгдэж, ядууст шударга бус хандаж байна гэж үзсэн юм. Тэрбээр үхэхийнхээ өмнө: "Шийтгэл оноох хүнгүй бол эрх мэдэлтнүүд өөрсдөө шийтгэл хүлээдэг" гэж хэлжээ. 

Жон Спенкелинк (John Spenkelink)

10 Жон Аволас Алба (John Avolas Alba)

Жон Алба 1955.06.26-нд Техаст төрсөн мужаан хүн юм. Тэрбээр завхуул эхнэртээ гар хүрсэн хэргээр шоронд орсон бөгөөд ялаа дуусгаж гармагцаа найзтайгаа цуг байсан эхнэр дээрээ очоод хөнөөж орхижээ. Найзыг нь буудсан боловч бүсгүй амьд гарсан бөгөөд Жон Албагийн эсрэг мэдүүлэг өгснөөр цаазын ял авсан байна. Түүнд хор тарихаас өмнө хамгаалагчид хандан: "За за, хийцгээе" гэж хэлсэн бөгөөд хор үйлчилж эхлэх үед: "Би явж байна" гэж хэлсэн юм. Тэрбээр үхэж байхдаа ч тун тайван байжээ. 

Жон Аволас Алба (John Avolas Alba)

9 Жэймс Жэксон (James Jackson)

Жэймс Жэксон 1959.06.13-нд Техаст төрсөн бөгөөд 1995 онд хоёр хүүхэдтэй Шэйрон Жэксон (Sharon Jackson)-той гэрлэсэн юм. Гэвч 2 жилийн дараа буюу 1997.04.09-нд Шэйроны хамт ажилладаг хүн болон ээж нь гэрт нь ирэхдээ Шэйрон хоёр хүүхдийнхээ хамтаар дүүжлүүлсэн байгааг олжээ. Жэксон ч хэргээ хүлээж, цаазаар авахуулах ял сонссон байна. Тэрбээр цаазлуулахынхаа өмнө гэр бүлдээ хайртай байснаа дурсаад хамгаалагчид хандан: "Намайг ал" гэж хэлсэн ажээ. 

Жэймс Жэксон (James Jackson)

8 Петр Куртен (Peter Kurten)

Петр Куртен 1883.05.26-нд Германд төржээ. 1929 оны 2-р сараас 1929 оны 11-р сарын хооронд тэрбээр Дусселдорф хотод 9 эмэгтэйг хүчирхийлж хороосон  хэрэгт, мөн 20 орчим эмэгтэйд халдахыг завдсан хэргээр цаазаар авахуулах ял хүлээжээ. Тэрбээр хун алж цусыг нь уудаг байсан ба хохирогчдынхоо цусыг ч бас уудаг байсан байж магадгүй юм. Толгойгоо тасдуулан цаазаар авахуулах ял сонссон тэрбээр эмчээс толгойг нь тасадсаны дараа хүзүүнээс нь цус гоожиж байгааг сонсож чадах эсэхээ асуусан байна. Эмч түүнд хэдэн секундын турш хүний тархи ажиллаж, чих сонсдог байх гэж хариулсны дараа: "Таашаалыг таашаалаар дуусгах юм байна" гэж хэлсэн гэнэ. 

Петр Куртен (Peter Kurten)

7 Петр Мануэл (Peter Manuel)

Тэрбээр 1927.03.13-нд Нью-Иоркод төрсөн ч Шотланд гаралтай байсан тул 5 настайдаа Шотланд руу нүүсэн аж. 10 настайдаа Петр хэдийн зартай хулгайч болсон байсан бөгөөд 16 насандаа бэлгийн хүчирхийлэл үйлджээ. 1956-1958 оны хооронд 7 хүний аминд хүрсэн Петр шүүх танхимд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний дүрд тоглох гэсэн ч, амжилтгүй болсны улмаас цаазын ял сонсчээ. Ялаа хүлээж байх зуураа тэрбээр чимээгүйхэн радио сонсож суудаг байсан ба 1958.07.11-нд дүүжлүүлэхийнхээ өмнө: "Радио асаа. Тэгвэл би чимээгүйхэн яваад өгнө" гэж хэлсэн ажээ. 

Петр Мануэл (Peter Manuel)

6 Эрскин Чайлдерс (Erskine Childers)

Эрскин Чайлдерс 1870.06.25-нд Англид төрсөн ба тэрбээр зохиолч, Ирландын эх оронч үзэлтэн байсан юм. 1922 оны Ирландын иргэний дайны үеэр тэр хууль бусаар галт зэвсэг хадгалсан хэргээр буруутгагдан цэргийн шүүхээр орж, цаазаар авахуулах ял сонсчээ. Чайлдерс давж заалдах гэж байсан ч, хариугаа хүлээж байх үед нь цаазын ялыг нь гүйцэтгэж орхижээ. Түүнийг буудаж хороосон бөгөөд Эрксин Чайлдерс огтхон ч муу юм санасан шинжгүй ял гүйцэтгэгчидтэйгээ бүгдтэй нь гар бариад: "Урагшаа нэг алхчих. Тэгвэл арай амар байх болно" гэж наргиантайгаар хэлсэн түүхтэй.

Эрскин Чайлдерс (Erskine Childers)

5 Жимми Глас (Jimmy Glass)

Жимми Глас 1962 оны орчимд төрсөн бөгөөд 1982 оны 12-р сард Жимми Винго (Jimmy Wingo)-той шоронгоос оргож, айл руу халдан довтолж, эздийг нь хөнөөн, дээрэмджээ. Тэр хоёрт хоёуланд нь цахилгаан сандалд суулгаж цаазаар авах ял оноосон бөгөөд Глас: "Цахилгаан сандал бол хэрцгий шийтгэл" гэж хэлсэн боловч түүний үгийг авч хэлэлцээгүй байна. 1987.06.12-нд цаазаар аваачихын өмнөхөн Жимми Глас "Цахилгаан сандалд суухын оронд загасчлах юмсан" гэж хэлжээ. 

Жимми Глас (Jimmy Glass)

4 Ричард Зайтвогел (Richard Zeitvogel)

Ричард Зайтвогел 1956.05.11-нд Миссурид төржээ. 18 настайдаа тэрбээр хэзээний дээрэм, хүчингийн хэрэгт ял сонсон, шоронд сууж байсан юм. 7 жилийн дараа Зайтвогел хамт хоригдож байсан Фрэнк Гунан (Frank Guinan)-тай хамтран бас нэг хоригдлын аминд хүрснээр зогсохгүй, хэдэн жилийн дараа буюу 1984 онд өрөөнийхөө хоригдлыг боож алаад хамгаалагч дуудсан байна. Тэрбээр эл үйлдлийнхээ учрыг үхэх ял авч, цаазын ял сонссон найз Гунинтэйгээ нэг өрөөнд ормоор байна гэж тайлбарласан юм. Тэднийг амрагууд байсан гэж сэжиглэдэг байжээ. Гэсэн ч Гунинийг 1993 онд цаазалсан бол Зайтвогелийг 3 жилийн дараа цаазалсан юм. Тэрбээр үхэхийнхээ өмнө "Итгэл алдалгүй тэмц" гэж хэлжээ. Цагаа олоогүй үг байгаа биз? 

Ричард Зайтвогел (Richard Zeitvogel)

3 Роберт Алтон Харрис (Robert Alton Harris)

Тэрбээр 1953.01.15-нд Хойд Каролинад төрсөн аж. Хүүхэд байхдаа гэр бүлийн хүчирхийлэл дор эцэг эхдээ зодуулж өссөн ч, эцэг нь охиддоо бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шоронд орсон бол, эх нь тамхи татаж, архи уудаг байснаасаа болоод залуудаа хорвоог орхисон юм. 10 настайгаасаа эхлэн хууль зөрчиж эхэлсэн Харрис 1975 онд санаандгүй хүний амь хөнөөсөн хэргээр шоронд орсон ч, 1978 онд батлан даалтаар суллагдсан аж. Хойтон жил нь Харрис дүүтэйгээ нийлэн 16 настай хоёр хүүг түргэн хоолны газраас хулгайлан, хүнгүй газар аваачиж байгаад буудаж хороосон байна. Дараа нь хөвгүүдийн машинаар банк дээрэмдэж, цаг хүрэлгүй цагдаад баригдан, аллага, хүний хулгай, дээрэм зэрэг хэрэгт ял сонсчээ. Түүнийг 1992 онд цаазалсан бөгөөд алдарт жүжигчин Киану Рийвз (Keanu Reeves)-ийн тоглосон "Bill & Ted’s Excellent Adventure" кинон дээр хэлдэг "Хүн болгон үхдэг" гэсэн үгийг эш татсан билээ.

Роберт Алтон Харрис (Robert Alton Harris)

2 Тимоти МакВэй (Timothy McVeigh)

Тэрбээр 1968.04.23-нд Нью-Иоркод төрсөн бөгөөд сургуульд байхдаа гадуурхагддаг байжээ. Гэхдээ ахлах сургуульд байхдаа компьютерт дуртай болж, засгийн газрын сүлжээг хакерддаг болсон байна. Зэвсгийн талаар МакВэй анх өвөөгөөсөө сурсан ч, цэрэгт байх хугацаандаа бүр дэлгэрүүлэн судалж, буу, тэсрэх дэлбэрэх бодис болон мэргэн буудагчаар мэргэшжээ. МакВэй цэргээс халагдсаныхаа дараа "Waco Siege", "Ruby Ridge" зэрэг явдлуудаас болоод засгийн газарт өширхөх болсон ба улмаар Оклахомад бөмбөг тэсэлж, 168 хүнийг хөнөөж, 600 гаруй хүнийг шархдуулан засгийн газраас өшөөгөө авсан байна. Түүнийг холбооны хуулийн 11 заалт зөрчсөн хэрэгт буруутган цаазын ял оноосон юм. 4 жилийн дараа буюу 2001 онд цаазаар авахуулахдаа МакВэй Уиллиам Хэнли (William Henley)-ийн "Invictus" шүлгээс уншсаны зэрэгцээ эцсийн мөчдөө юу ч мэдэрсэн шинжгүй, хана руу дэмий гөлийж байсан ажээ. 

Тимоти МакВэй (Timothy McVeigh)

1 Ричард Коб (Richard Cobb)

Ричард Коб 1984.04.02-нд Техаст төрсөн юм. Тэр 18 настайдаа гэмт хэрэг үйлдэж, сургуулиас хөөгдсөн ба Бюнка Адамс (Beunka Adams)-тай нийлэн, дэлгүүр дээрэмдэж, 3 ажилтанд халдсан билээ. Коб, Харрис хоёр ажилтны машиныг хулгайлж, хүнгүй газар очиж байгаад 2 эмэгтэйг хүчирхийлж, зэрлэгээр зодсоныхоо дараа эрэгтэйг буудаж алжээ. Алуурчид хэргийн газраас явахдаа бүгдийг нь үхсэн гэж бодож байсан ч, эмэгтэйчүүд золоор амьд гарч, цагдаад мэдэгдсэн байна. Кобыг цаазаар аваачихаасаа өмнө сүүлийн үгийг нь асуухад тэрбээр: "Амьдрал бол үхэл. Үхэл бол амьдрал. Үзэн ядаж, уурлаж бухимдаж явахад амьдрал дэндүү богино" гэж хэлсэн бөгөөд хор нөлөөгөө үзүүлж эхлэх үед: "Хөөх, гайхалтай. Гоё юм. Баярлалаа, хамгаалагч аа" гэж дуу алджээ. Эцсийн мөчдөө хүртэл тэрбээр хийсэн хэрэгтээ ер харамссан шинжгүй байжээ.

Ричард Коб (Richard Cobb)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()