Хятадууд хүүхдээ хэрхэн сургадаг вэ?

Өнөөдөр улс орнуудын хөгжлийг тодорхойлж буй хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол боловсрол юм. Ямар түвшинд, хэр зэрэг мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж байгаагаас хамаарч, тухайн улсыг ирээдүйд удирдан залах мэргэжилтнүүд төрөн гардаг нь нууц биш юм. Тэгвэл бидний урд хөрш болох БНХАУ-ын хувьд хүүхдүүдийг багаас нь хэрхэн сургадаг болох тухай сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Хятадууд хүүхдээ хэрхэн сургадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хятадын дунд сургуулийн сурагчид нь хичээлдээ ихэвчлэн биеийн тамирын хувцас өмсдөг байна. Уг хувцас нь хар, улаан өнгөтэй байх бөгөөд цээжин хэсэг дээр нь сургуулийнх нь нэрийн тэмдэг байдаг байна. Түүнээс гадна сургуулиудын гаднах хаалга нь том төмөр хаалгатай бөгөөд зөвхөн сурагчдын хичээл тарахад л уг хаалгыг онгойлгодог аж.

2

Хичээл эхлэхэд, сурагчдыг бие халаалт хийлгэж, дараа нь Хятадад болж буй чухал мэдээлэлтэй танилцуулан, сүүлд нь Хятад улсын төрийн далбаа болон тухайн мужийн далбааг мандуулж, хичээлдээ орцгоодог байна. Түүгээр барахгүй 3 хичээл орсны дараа нүдний дасгал гэж багш нар нь сурагчдаараа хийлгүүлдэг ажээ. Харин өдөр 14:00 цагаас дуу хөгжмийн хичээл ордог бөгөөд хүүхдүүд студид хоолойгоо бичүүлж, дараа нь өөрсдөө сонсох боломжтой байдаг байна.

3

Цайны цаг нь ойролцоогоор 1 цаг үргэлжилдэг бөгөөд хүүхдүүд нь хоолоо идэнгээ хоорондоо хөөцөлдөж, хэсэг хугацаанд сахилгагүйтээд авдаг аж. Өдрийн цайнд нь мах, хүнсний ногоогоор хийсэн хачир, будаа, болон шөл өгдөг байна. Харин төлбөртэй сургуулиудад сая дурдсан хоолон дээр нэмээд жимс болон тараг өгдөг юм байна. Хооллож дууссаныхаа дараа сургуулийн гаднах талбайдаа гарч, хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмжих зорилготойгоор дасгал хийлгүүлдэг ажээ. 

4

Хичээл орж буй багш нар нь бүгд сурагчдынхаа хайр хүндэтгэлд бялхан ажлаа хийдэг бөгөөд сурагчид болон сургуулийн бусад ажилчид багш нарын нэрийг хэлэхдээ багш Жань, багш Шиань зэргээр үргэлж "Багш" гэсэн үгийг хэрэглэдэг байна. 

5

Хэдий тийм ч багш нар нь сурагчдаа үнэхээр буруу зүйлс хийвэл алгадах эрхтэй байдаг байна. Энэ нь тэднийг илүү хатуужилтай болгож, дараа нь дахин ийм алдаа гаргуулахгүйн тулд авч буй арга хэмжээ гэж үздэг аж.

6

Хятадын сургуулиудад нэг өвөрмөц систем байдаг нь сурагчдын сурлагын дүнгээс хамаарч "A-F" гэсэн хэд хэдэн ангитай байдаг байна. "А" нь мэдээж онц сурдаг хүүхдүүдийн анги бөгөөд энэ ангид 90-100% гэж дүгнэгддэг сурагчид сурдаг бол "F" ангид 59%-иас бага оноогоор дүгнэгддэг сурагчид сурдаг байна.

7

Сурагчид өдөрт 10 гаруй цаг хичээллэдэг бөгөөд өглөө 08:00 цагт хичээл нь эхлэж, өдөр 15:00-16:00 цагийн хооронд дуусдаг. Хүүхдүүд гэртээ хариад, гэрийн даалгавраа хийсээр байтал оройны 21:00-22:00 цаг болдог байна. Түүнчлэн хотын сургуулиудын сурагчдад хичээлийнх нь даалгавруудаас гадна дуу хөгжмийн болон спортын нэмэлт даалгавруудыг өгдөг аж. Мөн амралтын өдрүүдээр спорт болон соёл урлагийн тэмцээнүүдийг сурагчид болон эцэг эхчүүдийнх нь дунд зохион явуулдгийг дурдах нь зүйтэй болов уу.

8

Сургуулиудын төлбөрийн хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд цөөхөн хүүхдүүд суралцдаг ангийн төлбөр нь нэг сарын 1000 америк доллар байдаг ажээ. Энэ төрлийн сургуулиудад гадаад хэлний мэдлэг дээшлүүлэх төрлийн сургалтууд голдуу олон цагаар ордог байна. Түүгээр зогсохгүй уг сургуульд суралцсанаар хүүхдүүд 5-6 настайгаасаа англиар чөлөөтэй ярьж эхэлдэг. 

9

Сургуулиудын төлбөрийг төлөх боломжгүй айлын хүүхдүүд "Кун фу"-гийн сургуульд суралцдаг. Хотоос хол тосгонуудад уг сургуулиуд нь байрладаг бөгөөд хичээл нь өглөөнөөс авахуулаад орой болтол ордог аж. Дан ганц "Кун фу" сурахаас гадна ерөнхий боловсрол мөн давхар эзэмшдэг юм байна.

10

Сургалтын хөтөлбөртөө тусгасан хамгийн чухал хичээл нь хүүхдүүдийн дотоод сэтгэлийг нээж, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж сургахад чиглэсэн байдаг. Ингэснээр ирээдүйд бүрэг ичимхий, дотогшоогоо бус илэн далангуй, нээлттэй хүмүүс болж төлөвшинө гэж боддогтой холбоотой аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()