Интернэтээр болзож болохгүй 10 шалтгаан

Өнөөдөр цахим сүлжээ нь залуусын хувьд бусадтай танилцаж, найзын хүрээгээ тэлэх маш том боломж болсон юм. Ийнхүү интернэтээр танилцаад гэр бүл болсон хүмүүс цөөнгүй ч өнөөгийн нийгэмд ийн танилцсан хүнтэйгээ уулзана гэдэг галын өөдөөс алхаж буйгаас өөрцгүй. Тиймээс ч бид та бүхэндээ сохор болзоо, цахим хайр дурлалаас татгалзах шалтгаануудыг дуулгахаар бэлтгэлээ. Тухлан сууж, таалан болгооно уу.

Интернэтээр болзож болохгүй 10 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бусдыг тоохоо болино

Хамгийн чухал зүйл бол хүрээлэн буй ойр дотны хүмүүстээ анхаарал хандуулж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх байдаг. Харин үүнээс гажиж цаг ямагт цахим сүлжээнд орж, чат бичих нь таныг нийгмээс тусгаарлаж ч мэднэ. Тиймээс илүү бодит зүйлсийг мөрөөдөж, биелүүлж байвал зохилтой бөгөөд компьютерийн цаадах хүнийг уулзаж, учралгүйгээр бүрэн таньж мэднэ гэдэг бүтэшгүй. Мөн ийнхүү хамаг цагаа тухайн хүнд зарцууллаа гээд танд ирэх боломж бага болохыг анхаараарай. 

Бусдыг тоохоо болино

2 Зөвхөн зургийг нь харж болно

Магадгүй та царай төрхний сайхнаас нь болж түүнд татагдаж, цахим сүлжээгээр харилцаж байж болно. Гэхдээ таны дурлаж байсан хүн үнэн хэрэгтээ өөр хүн байх, эсвэл зургаа хэтэрхий төгс янзлаад гоё болгочихсон байвал яах вэ?. Иймд зүгээр нэг царайны гоо сайхан, биений гуалиг, үгний цэцнийг харж, тухайн хүнд дурлана гэдэг байж болшгүй юм. Ялангуяа фэйсбүүк, твиттерт нийтэлсэн зүйлс, үзэл бодол, зураг зэрэг нь тухайн хүнийг огт илтгэж, илэрхийлэхгүй. Хамгийн гол нь амьд харилцаа, уулзаж байж л та түүнийг жинхэнэ ямар хүн бэ гэдгийг мэдэж авах боломжтой. 

Зөвхөн зургийг нь харж болно

3 Амрах цаг хомс болно

Цаг ямагт утас, комьютерээс салахгүй тухайн хүнтэйгээ харилцаж явсаар нэг л мэдэхэд ажил төрлөө цалгардуулж, амралтыг мэдрэлгүй ядарч туйлдсан байдаг. Залуу хүн завтай байх нь эмгэнэл боловч, интернэтээр харилцах цагаа багасгаж, өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь таны амьдралыг сүйрүүлж, сурч боловсрох алтан цагаас тань хумсалж, сайхан боломжуудыг тань үгүй хийж мэднэ. Уйдсанаас болж хүнтэй харилцана гэдэг хамгийн утгагүй шалтгаан бөгөөд шинэ хайрыг уйтгараас салах гэсэндээ эхлүүлэх нь утгагүй билээ. Үүнээс гадна ухаант хүмүүс хэзээ ч хайрыг хоосон зүйлээс хайх биш бодит байдлыг илүүд үздэг төдийгүй тэдэнд уйдах зав гэж үгүй. 

Амрах цаг хомс болно

4 Аюултай

Сайн танихгүй байж тухайн хүнтэй уулзаж учирна гэдэг эрсдэлтэй алхам юм. Тэд ямар ч хүн байж мэдэх бөгөөд муугаар бодоход та хүний наймаа, хүчирхийллийн золиос болж мэднэ. Гэхдээ хүн бүхэн тийм байхгүй нь тодорхой боловч сонор сэрэмж хэзээ ч илүүддэггүй билээ. Сүүлийн үед тус төрлийн гэмт хэргийн гаралт ихсэж байгаа тул хүн бүхэн болгоомжтой байвал зохилтой. Хамгийн түрүүнд та тус хүний хаяг үнэн зөв эсэхийг шалгаж, хувийн мэдээллийг нь олох хэрэгтэй аж. Үүний үр дүнд уулзах эсэх нь таны шийдвэрээс хамаарна. 

Аюултай

5 Шөнө унтахгүй

Фэйсбүүкээр танилцаж, харилцах залуус ихэвчлэн шөнө оройн цагаар харилцдаг. Ингэснээр заримдаа шөнөжин чатлах, унтахгүй байх гэхчлэн хэцүүхэн асуудалтай тулгардаг аж. Түүнчлэн ядарсан төрхтэй өглөөг угтах нь тухайн өдрийн эрч хүч, ажлын бүтээмж зэргийг үгүй хийж ажлыг цалгардуулж ч мэднэ. Мэдээж тус замыг туулаагүй ирсэн хосууд, залуус гэж байхгүй боловч орой бүрийг ийм байдалтай өнгөрөөх нь "асуудал" гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. 

Шөнө унтахгүй

6 Хэлсэн зүйлдээ харамсана

Интернэтээр хэн нэгэнтэй харилцах үедээ үргэлж өөрийн үгийг хянах хэрэгтэй болдог. Хэрэв тухайн хүн танд таалагдаж байгаа бол илүүтэй сандарч, юу гэж бичих талаар байнга толгойгоо гашилгаж байдаг юм. Мэдээж энэ нь тун ч төвөгтэй бөгөөд утгагүй зүйл бичсэнээс нь болж тухайн хүн нь хариу бичихээ больчих вий гэх айдас хамгаас ихээр төрнө. Үргэлж өөрийгөө хянаж байна гэдэг ямар ч утгагүй зүйл төдийгүй танд тухгүй, зовлонтой байдлыг үргэлж мэдрүүлдэг билээ. 

Хэлсэн зүйлдээ харамсана

7 Уулзаад үнэлэмж буурна

Комьпютерийн цаанаас хүн бүхэн л өөрийгөө аль болох гоё сайхан талаас нь харуулахыг хичээдэг. Харин яг уулзаж, ярилцах аваас түүнээсээ тэс өөр байх нь ч бий. Энэ нь нэг ёсондоо та түүнд хууртаж явсан гэж ойлгож ч болно. Хүнийг таних хамгийн гол түлхүүр бол чин сэтгэлээсээ уулзаж ярилцах юм шүү. Мөн цаг хугацаа өнгөрөх тусам тухайн хүний үнэн төрх ил болж, зан чанар нь танигддаг аж.

Уулзаад үнэлэмж буурна

8 Юу хүсч байгаагаа ойлгохгүй

Үнэхээр тухайн хүнд дурлаж, хайрлаж байгаа эсэхээ ойлгохгүй болж, мессежэнд нь хариулахаа ч больж эхэлнэ. Удаан харилцсаны эцэст л энэ бүхнийг ухаарч, бодит амьдрал руугаа өнгийж эхэлдэг байна. Иймд цаг заваа гарздан сохор болзоог төлөвлөж, цахим сүлжээгээр хэн нэгэнтэй танилцах гэсний хэрэггүй. Амьдрал таны санаж байгаагаас ч дэндүү богинохон тул хийж бүтээхэд цаг заваа зориулаарай.

Юу хүсч байгаагаа ойлгохгүй

9 Цахим сүлжээнд хэт их ач холбогдол өгнө

Өөрийн фэйсбүүк хуудаснаа юу гэж бичих, ямар зураг хийх гээд л бүх зүйлсэд анхаарлаа хандуулж эхэлнэ. Энэ байдал даамжирсаар таныг хий хоосон ертөнцийн хэлтэрхий үүрмэг л болгож орхидог юм. Цахим сүлжээ амьдралд нэвтрэхээс өмнө олон залуус өөрийн хайр дурлалтайгаа бодит амьдрал дээр учирч, гадуур зугаалж, болзоонд яваад, хааяа нэг ирэх захиаг тэсэн ядан хүлээж, хайрандаа умбаж явсан билээ. Харин өдгөө хайрын үнэ цэнэ алдагдаж, охид залуус олон хүнтэй зэрэг харилцаж, энэ дундаасаа сонголтоо хийх олиггүй үзэл нэвтрээд байгаа нь харамсалтай. 

Цахим сүлжээнд хэт их ач холбогдол өгнө

10 Уйдна

Эхэндээ түүнтэй харилцах хөгжилтэй, зугаатай байж мэдэх ч цаг хугацаа өнгөрөх тусам уйтгартай болж, түүнээс өөр шинэ хүн хайж эхэлдэг юм. Тэдний харилцаа дэвшилтэт түвшинд хүрч чадалгүй хөрөх бөгөөд интернэтээр танилцсан харилцааны ихэнх хувь нь амжилтыг ололгүй өндөрлөдөг жамтай. Энэ нь цахим сүлжээгээр танилцаж, хайрлаж дурласан, цаашлаад гэр бүл болсон залуусыг үгүйсгэж байгаа хэрэг биш төдийгүй ямар нэгэн алхам хийхгүй нэг байрандаа л байх нь тухайн хүнийгээ залхааж, харилцаа сүйрдэг байна. 

Уйдна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()