Таны ганц бие байгаагийн 15 шалтгаан

Орчлон ертөнцийг ганцаараа туулахыг хүсэх хэн гэж бараг үгүй биз ээ. Хүн бүр л дурлалт хостойгоо учирч, хэзээ ч мартагдашгүй хамгийн сайхан хайрын түүхийг хамтдаа бичихийг хүсдэг нь нууц биш юм. Гэвч хайр дурлал гэдэг заримдаа хүний санаснаар бүтэх амар зүйл биш гэлтэй. Сэтгэлд тохирсон, ижил дур сонирхолтой, нэг зүгт харж, тэмүүлж чаддаг нэгэнтэй учрахыг хүлээсээр амьдралынхаа ихэнх цагийг ганц бие өнгөөрөж буй хүмүүс цөөнгүй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ таныг ганц бие байгаагийн 15 шалтгааныг хүргэж байна. 

Таны ганц бие байгаагийн 15 шалтгаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Хэтэрхий хянуур байх

Хэрвээ та амьдралынхаа эцсийн зорилгыг ажил гэж ойлгож, амжилтанд хүрэхийн тулд өдөр шөнөгүй, цаг наргүй ажилладаг бол заяаныхаа ханьтай учирна гэдэг юу л бол. Ийм төрлийн хүмүүс нь ихэвчлэн ажлаас бусад зүйлсд төдийлэн ач холбогдол өгдөггүй бөгөөд ажил хийхийн төлөө төрсөн мэт байдаг байна. Тэдний хамгийн том алдаа нь амьдрал мөнгө, амжилтан дээр бус хүмүүсийн харилцаа, итгэл, үнэмшил дээр тогтдог гэдгийг ойлгодоггүйд байдаг ажээ.

Хэтэрхий хянуур байх

14 Сонголтоо буруу хийх

Нэг л амьдрах насандаа хамтдаа амьдралын хатуу хэцүүг туулах нэгнийг сонгоно гэдэг таны амьдралдаа хийх хамгийн чухал сонголтуудын нэг юм. Санаа бодол нийлэхгүй, үзэл бодол таарахгүй нэгэнтэй цаг ямагт л тэрсэлдэж, маргалдаж, үл ойлголцож амьдарна гэдэг амьдаараа тамд чанагдаж байгаагаас өөрцгүй хэрэг гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Уг шалтгааны улмаас хүмүүсийн ихэнх нь ганц бие байдаг байна.

Сонголтоо буруу хийх

13 Дэндүү бохир байх

Өөртөө анхаарал тавьж чаддаггүй хүн бусдад яаж анхаарал тавьж чадах билээ? Одоо цагт хүн бүр л амьдрал, гэр бүлээ аваад явчих арчаатай нэгнийг хань ижлээрээ сонгохыг эрхэмлэх болсон нь нууц биш юм. Тэр тусмаа энэ асуудал эрчүүдэд арай их хамаатай болов уу. Айл гэрийн ноён нуруу, гэр бүл, үр хүүхдээ авч явах өндөр хариуцлагатай эрчүүд маань заримдаа хэтэрхий бохир байх нь эмэгтэйчүүдийн хийх сонголтонд таныг хамгийн хойгуур бичигдэхэд хүргэдэг байна. 

Дэндүү бохир байх

12 Буруу газраа амьдрах

Амьдарч буй газар тань таны хувьд хамгийн тав тухтай, халуун дулаан орчин бүрдүүлсэн газар байж болох ч, хөршүүд болон эргэн тойрнынхноо сайтар ажиглаад үзээрэй. Таны үеийн залуус байгаа эсэх, хүмүүс нь бусадтай ямархуу байдалтай харилцаж байгаа гээд л мэдэх хэрэгтэй зүйлс их бий шүү. Гэрийнхээ ойролцоох гудмаар нохойгоо салхилуунгаа заяаныхаа ханьтайгаа учирсан хайрын түүхүүд бишгүй дээ л байдаг шүү дээ.

Буруу газраа амьдрах

11 Өндөр шаардлага тавих

Хорвоо дээр төгс хүн гэж үгүй билээ. Хүн бүрт л тодорхой хэмжээний алдаа дутагдал, сул тал гэж байдаг. Тиймээс дурлалт хосоо сонгохдоо хэт их өндөр шаардлага тавих нь таныг ганц бие байлгах хангалттай шалтгаан болдог байна. Та магадгүй өөрийгөө ямар ч алдаа дутагдалгүй, төгс гэж хэлж болохуйц нэгэн гэж боддог байлаа ч, таны сонгох хэн нэгэн заавал тань шиг байх албагүй шүү дээ. Хүний алдаа дутагдлыг засч залруулах боломж, цаг хугацаа хэзээд байсаар л байдаг. Үүнийг харин ашиглах эсэх нь таны түүндээ хэр хайртайгийн баталгаа ч байж болох юм.

Өндөр шаардлага тавих

10 Сэтгэл хөдлөлөө хянах

Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж ярьдагтай таныг санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл зүрх гэдэг хүнд олон зүйлийг шийдэх, тэдгээр зүйлсд гаргах хандлага зэргийг тодорхойлж өгдөг хамгийн чухал эрхтэн юм. Хэт их баярлаж, гуниж гутарч, догдлож, уурлаж, бухимдаж гээд сэтгэл хөдлөлийн хэлбэрүүдийг дотор нь хэд хэд ангилж болно. Юу ч болоогүй байхад, асуудлын гол учрыг бүрэн ойлгоогүй байж, яаралтай шийдвэр гаргадаг, амархан уурлаж бухимддаг нэгэн ганц бие байх нь хэвийн үзэгдэл юм.

Сэтгэл хөдлөлөө хянах

9 Хэт их өөрийгөө дөвийлгөх

Таны хэлсэн зүйлсд л цор ганц үнэн байдаг, гаргасан шийдвэрүүд чинь л зөв байдаг, зөвхөн таны л бодсон бодлууд чинь биелдэг байна гэж мэдээж байхгүй шүү дээ. Гэвч хосуудын харилцаан дээр тулгамддаг хамгийн том асуудал бол аль нэгнийнх нь бүх зүйлд давамгайлах гэдэг зан чанар байдаг байна. Эхнэр, нөхөр гэдэг бол амьдралыг авч явж буй хос хоёр багана шүү дээ. Тэгэхээр аливаа зүйлд тэгш эрхтэй байж, бие биенийнхээ санал бодлыг сонсож, хамтдаа шийдвэр гаргаж байх нь чухал байдаг байна.

Хэт их өөрийгөө дөвийлгөх

8 Буруу ажил хийх

Ажил хөдөлмөр эрхлэж, мөнгө төгрөг олно гэдэг амьдралд дэндүү их ач тустай хэдий ч, ажилчдаа хайрлалгүй, цаг наргүй ажлуулж, олигтой ч амралт олгодоггүй газар та ажилдаг бол ганц бие байх нь аргагүй юм. Учир нь танд дурлалт нэгэнтэйгээ учрах, түүндээ зарцуулах цаг зав гэх зүйл байхгүй байна шүү дээ. Ийм хүмүүс ихэвчлэн ажил ихтэй учраас хүнтэй танилцах зав алга гэж хэлдэг байна. Гэвч дотроо битүүхэндээ энэ асуудлыг шийдвэрлэхийг хүсч явдаг нь дамжиггүй юм.

Буруу ажил хийх

7 Муу зуршлаа хаяж чадахгүй байх

Та магадгүй хэн нэгэнтэй учрахаасаа өмнө ямар нэгэн зуршлуудтай байсан байж болох юм. Жишээлбэл унтахынхаа өмнө фэйсбүүкээ заавал шалгадаг байсан ч юм уу, аль эсвэл 7 хоногт 2-3 удаа найз нөхөдтэйгээ гадуур гардаг байсан ч байж болно. Гэвч энэ нь таны ганц бие байх үедээ зөвхөн өөрөө өөртөө цаг зав гаргаж, хийдэг байсан зүйлс гэдгийг санах хэрэгтэй. Дурлалт хостойгоо учирсан бол түүндээ цаг зав гаргах нь хамгийн чухал юм. Бүх л бүтэн хүн таны хажууд байна шүү дээ. Тэгэхээр чөлөөт цагаараа хийх дуртай зүйлс болон дурлалт хосдоо зориулах цаг заваа ухамсартайгаар зохицуулах хэрэгтэй юм.

Муу зуршлаа хаяж чадахгүй байх

6 Завсар зайгүй тоглох

"Gamer" буюу тоглоом тоглох дуртай эрчүүдэд хамааралтай нэгэн асуудал байдаг нь тэд ихэвчлэн найз нөхөдтэйгөө тоглоом тоглохдоо голдуу чөлөөт цагаа зарцуулдаг байна. Бидний хэлж заншсанаар "PC" болон "Playstation" тоглоомын газар дурлалт бүсгүй чинь таныг хүлээгээд байж байхгүй л болов уу. Түүнээс гадна ухаалаг утсан дээрээ татаж авч, тоглох боломжтой жижиг тоглоомонд донтогчид ч мөн энэ төрлийн хүмүүст хамаардаг байна. 

Завсар зайгүй тоглох

5 Хэтэрхий хувиа хичээх

Бие биенээ харилцан дэмжиж, чөлөөт цагаараа болон амралтын өдрүүдээр хийх дуртай зүйлсийг нь хориглоод байх нь тийм ч оновчтой зөв шийдвэр биш л болов уу. Түүгээр барахгүй хосуудын харилцаанд "Би" болон "Миний" гэсэн үгээр эхэлдэг өгүүлбэрүүд байж болохгүй зүйлс юм. Тухайлбал миний ажил, миний сонгосон зүйл, миний хийсэн зүйл чамд хамаагүй гэдэг ч юм уу, аль эсвэл би л хийсэн, би л мэддэг, би л чаддаг зэргээр асуудалд хандах нь хосуудыг хоёр тийш болоход хүргэдэг байна. 

Хэтэрхий хувиа хичээх

4 Гутранги үзэлтэй байх

Би царай муутай, онцгүй биетэй, би ийм, би тийм гэж өөрийгөө үргэлж голж суудаг нэгэн хайртай хүнтэйгээ учир нь гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил хэцүү зүйл юм. Гутранги үзэлтэй байх нь таныг бусдаас зайгаа барихад хүргэдэг бөгөөд харагдах байдлаасаа ч тэр, эрч хүчгүй, сул дорой хүн шиг бусдад сэтгэгдэл төрүүлдэг учраас тантай учрахаар хувь тавилангийнхаа төөрөг жимээр явж байсан нэгэн зөрөөд өнгөрчиж ч болох юм. 

Гутранги үзэлтэй байх

3 Бусдад үл итгэх

Бусдад итгэх итгэлээ алдсан нь магадгүй таны буруу биш байж болох ч гэлээ, одоо энэ байдлаасаа эртхэн салах хэрэгтэй гэж танд зөвлөх байна. Учир нь өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээж, амьдралаа шинээр эхлэх нь чухал юм. Та нэг л амьдрахаас биш, хоёр амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр шинэ дурлалтай учир, шинэ хүмүүстэй танилц, өнгөрсөнд болсон бүтэлгүй дурлалаа баллуурдаж хая. Таны инээмсэглэлийг өдөр бүр, цаг минут бүр харахыг хүсэх нэгэн хаа нэгтэй байж л байгаа.

Бусдад үл итгэх

2 Өмнөх учралаа санагалзах

Дээр дурдсанчлан өнгөрсөн зүйлийг мартаж, амьдралаа шинээр эхлэлгүй бүтэлгүйтсэн дурлалаа эргэн санагалзах нь таныг шинэ дурлалтай учрахад үргэлж саад болдог байна. Энэ нь таныг хэн нэгэнтэй болзохдоо түүнийг өмнөх хэн нэгэнтэй харьцуулж, тэр байсан бол гэж бодоход хүргэдэг байна. Хэрвээ та хоёр үнэхээр л заяаны хосууд байсан бол үхлээс өөр юу ч та хоёрыг салгаж чадахгүй байсан гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. 

Өмнөх учралаа санагалзах

1 Утгагүй амьдрах

Өнөөдөр бидний дунд ажиглагдах болсон зүйл бол хүмүүс ихэвчлэн хайртай хүнтэйгээ учирч, сайхан хайрын түүхийг бүтээх юмсан гэхээсээ илүү нэг өдрийн жаргалыг илүүд үзэж, хайртай хүнээ хуурч мэхлэж, эсвэл шоу цэнгээнд хэтэрхий толгойгоо мэдүүлсэн явдал юм. Нэг зүйлийг маш ойлгомжтой сануулан хэлэхэд шөнийн цэнгээний газар хэзээ ч жинхэнэ хайр тань таныг хүлээгээд зогсож байдаггүй юм шүү. Түүгээр зогсохгүй та ямар хүмүүстэй нийлж, ямар зүйлийг, ямар орчинд хийж байна төдий чинээ тийм төрлийн хүн л таны эхнэр эсвэл нөхөр болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Шоу цэнгээн хэсч, хайр дурлалын үнэ цэнийг бүрэн ойлголгүй хямдхан учралыг эрэлхийлж явдаг нэгэн цагаан морьтой ханхүү эсвэл сүйх тэрэгтэй бүсгүй мөрөөдөн суух нь өдрийн цагаар од гарахыг хүлээхтэй адил утгагүй зүйл юм.

Утгагүй амьдрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()