Хуурамч цүнхийг таних хялбар аргууд

Өдгөө хүмүүс хувилж болох бүхий л зүйлсийг хувилж, дууриалган хийж, амьдралаа залгуулж байна. Тиймээс ч өдөр өнгөрөх тусам жинхэнэ бүтээгдэхүүнийг хуурамчаас нь ялгахад үнэхээр бэрх болжээ. Ийнхүү та бүхэндээ брэндийн цүнхийг хуурамчаас нь хэрхэн ялгах тухай  хэрэгтэй мэдээллийг хүргэе. 

Хуурамч цүнхийг таних хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Оёдлыг харах

Жинхэнэ брэндийн цүнх нь төгс гэмээр оёдолтой байдаг. Тэд жаахан оёдол зөрөх төдийд л худалдаанаас гаргадаг аж. Тиймээс хэр нямбай, жигд оёсон эсэхийг нь хараарай.

Оёдлыг харах

2 Төмөр тоноглолууд, цахилгааныг шалгах

Оригинал цүнх мөн бол тоноглол нь хүнд, цул, хөндий биш, мөн дээр нь брэндийн логог бичсэн байдаг. Энэ нь мэдээж хусах, зүлгэхэд арилах ёсгүй. Тиймээс тэдгээр тоноглолын өнгө, хийцийг сайтар ажиглах хэрэгтэй.

Төмөр тоноглолууд, цахилгааныг шалгах

3 Материалыг шалгах

Оригинал цүнхийг жинхэнэ арьс, брезентон материалаар хийдэг. Эмжээр хүрээг нь ч гэсэн жинхэнэ арьсаар бүрдэг юм. Тиймээс та өөрийн сонирхож буй цүнхээ оригинал эсэхийг нь мэдэхийн тулд арьсан эмжээрийг шалгаж болно.

Материалыг шалгах

4 Брэндийн нэр

Цүнхний дотор талд үйлдвэрлэсэн улсыг бичсэн арьсан шошго байдаг. Хэрвээ ийм зүйл байхгүй бол хуурамч гэдэг нь тодорхой юм шүү. Мөн үйлдвэрлэсэн улсыг нягтлах хэрэгтэй юм.

Брэндийн нэр

5 Сериал тоо

Бүтээгдэхүүний дотор талын код нь савлагаатай таарч байх, эсвэл түүнийг үг үсгийн алдаа, элдэв "но-той" зүйл байгаа эсэхийг шалгаарай. Иймэрхүү бичигтэй л бол жинхэнэ гэсэн үг биш. Тиймээс сайтар шалгах нь зүйтэй.

Сериал тоо

6 Савлагаа

Мэдээж цүнх авахдаа таны анхаарах ёстой зүйлүүдийн нэг бол гаднах савлагаа, баглаа боодол юм. Оригинал цүнхэнд хайрцаг, доторх даавуун уут зэргийг дагалдуулдаг бөгөөд тухайн барааны гэрчилгээг ч мөн хийсэн байдаг.

Савлагаа

7 Дотор бүрээсний өнгө

Бүрээсний өнгө жигд, оёдол цэвэр, маш сайн чанарын бат бөх материалтай бол та түүнийг эргэлзэлгүй аваарай. Харин маш болхи оёж, дотор материалын өнгө зөрөх зэрэг асуудлуудтай байгаа бол дуураймал гэсэн үг юм.

Дотор бүрээсний өнгө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()