СААК БАРИМТ

Арктикт хийсэн аялал

Жил ирэх тусам Арктик хүмүүс бидний анхаарлыг ихэд татаж байгаа билээ. Энд агаарын темпратур дулаарах юм бол дэлхийд аюул учруулах мөнхийн мөснүүд маш их бий. Мөн нефтийн ордос, тивүүдийг хооронд холбосон зам болон гайхалтай амьтны аймгууд ч байдаг. Гэрэл зурагчин REUKERS Лукас Жексон (Lucas Jackson) Аляскийн Прадхо-Бей-ээс хойд зүг рүү байрлах Арктикийн станц дээр очжээ. Энэхүү газарт Их Британи, Канад, Америкийн тэнгисчид болон усан цэргийн хүчнийхэн, мөн станцын судлаачид амьдардаг байна. Гэрэл зурагчин маань энд хоёрхон хоносон хэдий ч нэлээд зураг дарж амжсан байна. Ингээд Арктикт хийсэн түүний фото сурвалжлагыг толилуулъя.

Арктикт хийсэн аялал Хадгалах
2012-08-23, 22:45

Хамгийн жижиг буудал

Punta Grande хэмээх энэ бяцхан буудал Атлантын далайн эрэг дээр нэлээд дээр үеэс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 1992 онд хамгийн жижиг буудал гэдгээр Гиннесийн номд орсон байна. Энэхүү буудалд байрласнаар гайхалтай Эль Йерро арлын дэргэд амралтаа өнгөрүүлж болох юм.

Хамгийн жижиг буудал Хадгалах
2012-08-23, 22:33

Гоо сайхны мэс засал

Сүүлийн үед гоо сайхны мэс засал хийлгэж буй хүмүүсийн тоо олширсоор байна. Хэрвээ мөнгөтэй л бол өөрийн хүссэн нүүр царай, бие галбирыг олох хялбар болсон цаг үе. Гэсэн хэдий ч бүх гоо сайхны мэс засал 100% амжилттай болдог гэж хэлэхэд бас л хэцүү. Ингээд зарим нэг амжилтгүй болон өвөрмөц гоо сайхны мэс заслын талаарх гэрэл зургуудыг хүлээн авч үзэцгээе.

Гоо сайхны мэс засал Хадгалах
2012-08-22, 20:23

82 хүүхдийн эцэг

Маастрихт хотын оршин суугч Эд Губен 42 насандаа 82 хүүхдийн эцэг болж “хүүхэд бүтээгч” хэмээх алдрыг хүртжээ. Голланд залуу маань сард 15 удаа хүүхэдтэй болохыг хүссэн орон орны эмэгтэйчүүдийг хүлээж авдаг байна. Тэр ажлын хөлс гэж авдаггүй гэнэ. Харин тэрээр түүний замын зардал болон хоол хүнсийг л хангахыг хүсдэг байна. Хэрвээ удаан байрлах шаардлагатай бол түүний байрны мөнгийг төлөх ёстой байдаг. Түүний биологийн заалтууд их өндөр учраас эмэгтэйчүүд түүнийг сонгодог байна. Түүнээс хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн 80% нь эрүүл хүүхэд төрүүлдэг.

82 хүүхдийн эцэг Хадгалах
2012-08-22, 20:08

Дэлхийд амжилт олсон 10 бүтээгдэхүүн

Дэлхий дээр хүн бүрийн хэрэглэдэг зүйл бүр өөр байдаг. Аливаа нэгэн байгууллага өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, брэндийг сурталчилахдаа давуу талуудыг нь танилцуулдаг. Хамгийн гол нь зөв арга барилыг сонгож хийх нь ихэд чухал болохыг доорх бүтээгдэхүүний туршлага маркетингаас харж болох юм.

Дэлхийд амжилт олсон 10 бүтээгдэхүүн Хадгалах
2012-08-22, 03:02

Дэлхийн хамгийн гүн Усан сан

Брюселлд дэлхийн хамгийн гүн усан сан болох Немо-33 (Nemo 33) байдаг. Энэхүү усан сан нь шумбагчдад зориулсан бөгөөд загварыг нь 1996 онд Жон Беернартс гаргажээ. 2004 оны 5-р сарын 1-нд энэ усан санг олон нийтэд нээлттэй болгосон юм байна. Усан сангийн гүн нь 33 метр бөгөөд усан санд 2.5 сая литр ус байдаг ажээ.

Дэлхийн хамгийн гүн Усан сан Хадгалах
2012-08-22, 02:36

Аз жаргалтай хосууд 22 удаа хуримлажээ

Хурим гэдэг амьдралын мартагдашгүй, алтан мөч гэдэгтээ хүн бүр санал нийлэх биз.Тэгвэл 32 настай Алекс Пеллинг болон түүний эхнэр болох 30 настай Лиза Грант нар энэхүү мөчөө хэзээ ч мартахгүй нь тулд бүтэн сар хуримлахаар шийджээ. Үүнд ганцхан бал сар багтаагүй гэнэ. Тэд одоогийн байдлаар 22 оронд хуримаа хийсэн бөгөөд энэ оныг дуустал дахиад 8 хурим хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.Ингээд хосуудын мартагдашгүй мөчүүдээс хуваалцацгаая.

Аз жаргалтай хосууд 22 удаа хуримлажээ Хадгалах
2012-08-21, 03:50

Сонирхолтой дугуйны зогсоолууд

Сүүлийн үед залуучууд дугуй их сонирхох болсон. Дугуйн аялал, дугуйн уралдаан гээд их олон зүйл зохиогддог болжээ. Сүүлийн үед хотын түгжрэл ихтэй болсны улмаас залуучууд дугуй унах нь ихээхэн нэмэгдсэн. Тэгвэл одоо та бүхэндээ сонирхолтойгоос гадна хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлөх дугуйны зогсоолыг танилцуулъя.

Сонирхолтой дугуйны зогсоолууд Хадгалах
2012-08-20, 22:50

Цөмийн бөмбөгийн анхны туршилтууд

Одоо та бүхэндээ хүн төрлөхтний хамгийн аюултай бөгөөд Тэнэг нээлт болох цөмийн зэвсгийн тухай бодит баримтуудаас танилцуулах гэж байна. Энд ихэвчлэн АНУ-ын цөмийн зэвсгийн туршилтын талаар дурдсан байгаа. Дэлхийд хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй улсууд бол яах аргагүй АНУ, ОХУ хоёр билээ. Энэ хоёр хүчирхэг гүрэн нэг л товч дархад бие биерүүгээ цөмийн буужин хөөргөхөд бэлэн байсан хүйтэн дайны саяхан. Одоо бол хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм энэ байдлыг зөөлрүүлсэн гэхэд болно. Цөмийн хүчирхэг зэвсэгтэй орнууд ч олон болжээ.

Цөмийн бөмбөгийн анхны туршилтууд Хадгалах
2012-08-18, 06:40

Вирусны ер бусын гоо үзэсгэлэн

Женев, Лондон, Вашингтон, Венец – энэ бол британий алдарт зураач Люк Жерремийн уран бүтээлийн үзэсгэлэн болдог олон хотуудын наад захын жишээ. Түүний бүтээлүүдийг харсан хүн алмайрахгүй байхын аргагүй. Учир нь тэрээр Дэлхий дээрхи хамгийн аюултай вирус болон бактеринуудын загварыг шилэн материалаар, хэдэн сая дахин томруулж хийдэг байна. Люк нь уран бүтээлийн гараагаа 1997 онд эхлүүлэхдээ Бристолийн Институтын профессоруудтай хамтран, хамгийн аюултай вируснуудын загварыг томруулан хийж, хүний биед яаж нөлөөлдөгийг нь харуулах зорилгыг өмнөө тавьжээ.

Вирусны ер бусын гоо үзэсгэлэн Хадгалах
2012-08-17, 20:18

Бразилийн бэлэг тэмдэг

Бразилийн Рио-Де-Жанейро дахь Есүс Христийн аварга том хөшөөний зургийг жил бүр, мянга мянган жуулчид зургийн аппаратандаа буулгаж авдаг билээ. Тэгвэл энэ удаад та бүхэнд энэхүү ер бусын хөшөөг жинхэнэ мэргэжлийн гэрэл зурагчид дурандаа хэрхэн буулгасныг толилуулж байна. Түүнчлэн хөшөөний талаар голлох баримтудыг танд хүргэе.

Бразилийн бэлэг тэмдэг Хадгалах
2012-08-17, 00:15

Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул

Эрдэмтэд Сидней-ийн эрэг хавийн далайн усанд завьтай гарч, сэлэм хошуут загасанд тэмдэг тавиад, түүнийг усанд эргүүлэн тавингаа хэрхэн загасыг зөв барьж, бас усанд нь зөв буцааж тавихыг харуулсан бичлэг хийх төлөвлөгөөтэй байжээ. Бүх үйл ажиллагаа хэвийн болж өнгөрсний дараа зураглаачдын баг бичлэгээ хийхдээ бэлдээд байв. Энэ үед нэгэн эрдэмтэн загасыг сэлмэн хошуунаас нь барьж, зураглаачдын дохиогоор усанд тавихаар бэлдээд байсан аж. Гэтэл санаанд оромгүй харамсмаар гэнэтийн явдал болжээ...

Эрдэмтдийн төлөвлөгөөг нураасан акул Хадгалах
2012-08-16, 23:59