Хүн төрөлхтөн анх удаа хар нүхний зургийг авч чаджээ

Америкийн одон орон судалгааны төслийн мэргэжилтнүүд өндөр хүчин чадал бүхий дурангийн тусламжтайгаар хар нүхний зургийг анх удаа авснаа саяхан зарласан. Тус "Event Horizon Telescope" буюу "EHT" төслийнхөн Messier 87 (M87) галактикийн төвд орших супер масстай хар нүхний зургийг авч чаджээ. Уг хар нүх нь 6.5 тэрбум ширхэг нартай тэнцэх масстай, 38 тэрбум километр диаметр урттай бөгөөд дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайтай оршдог ажээ.

Хүн төрөлхтөн анх удаа хар нүхний зургийг авч чаджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Event Horizon Telescope” (EHT) төслийн хүрээнд 200 гаруй эрдэмтэн судлаач нар хамтран дэлхий даяар орших олон тооны радио телескопуудыг нэгтгэж асар том хүчин чадал бүхий дуран болгон хувиргаж энэхүү хар нүхийг "Event horizon" буюу "Үл хүрэх газраас" илрүүлж чаджээ. 

Хар нүхний анхны зураг

Хар нүх гэж юу вэ?

Өнө мөнхөд ойр хавийнхаа оддын материйг сорж эсвэл бусад хар нүхнүүдтэй нэгдэж томорсоор байдаг зүйлийг хэлж буй хэрэг юм. Мэдээж хар нүхийг шууд ажиглах боломжгүй. Гэхдээ бид түүний нөлөөнд автаж буй орчинг судалж янз бүрээр хэмжээд тэр хавьд тийм хэмжээний масстай хар нүх байх ёстой гэж таамаглаж чадна.

Хар нүх гэж юу вэ?

Жишээ нь хар нүхний нөлөөнд автсан оддын матер сорогдох үедээ хоорондоо үрэлдэж асар өндөр температуртай болж халдаг. Тийм өндөр температурт хүрсэн матери маш их энергитэй гэрлийг цацруулдаг. Бид тэр гэрлийг нь дэлхийгээс хэмжиж болно. Мөн сорогдож байгаа оддын хөдөлгөөн, массыг хэмжээд хар нүхний хэмжээ болон байгаа газрыг тооцоолж чадах юм.

Хар нүхний анхны зураг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()