Цөмийн бөмбөгийн анхны туршилтууд

2012-08-18, 06:40
29,314

Одоо та бүхэндээ хүн төрлөхтний хамгийн аюултай бөгөөд Тэнэг нээлт болох цөмийн зэвсгийн тухай бодит баримтуудаас танилцуулах гэж байна. Энд ихэвчлэн АНУ-ын цөмийн зэвсгийн туршилтын талаар дурдсан байгаа. Дэлхийд хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй улсууд бол яах аргагүй АНУ, ОХУ хоёр билээ. Энэ хоёр хүчирхэг гүрэн нэг л товч дархад бие биерүүгээ цөмийн буужин хөөргөхөд бэлэн байсан хүйтэн дайны саяхан. Одоо бол хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм энэ байдлыг зөөлрүүлсэн гэхэд болно. Цөмийн хүчирхэг зэвсэгтэй орнууд ч олон болжээ.

Цөмийн бөмбөгийн анхны туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Туршилтын нэр: Trinity
Огноо: 1945 оны 7 дугаар сарын 16
Туршилт хийсэн газар: Аламогордо дахь полигон. Нью-Мексико муж.

Энэ бол дэлхийн анхны цөмийн бөмбөгийн туршилт байв.1.6 километрдиаметр бүхий талбайд тэнгэрт хурц ягаан галт бөмбөлөг гялсхийн дэлбэрэв. Газар дэлхий дэлбэрэлтээс болж доргиж тэнгэрт цагаан утаа олгойдон аажмаар тэлж 11 километрийн өндөрт мөөгөн хэлбэртэй болов. Цөмийн бөмбөгийн анхны дэлбэрэлт цэргийнхэн төдийгүй шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг алмайруулж орхив. Энэ үеэр Роберт Оппенгеймерийн ухаанд энэтхэгийн «Бхагавадгита» туульсын «Би үхэл таригч болж ертөнцийг сөнөөнө» гэсэн мөрт орж иржээ.




Туршилтын нэр: Baker
Огноо: 1946 оны 7 дугаар сарын 24
Туршилт хийсэн газар: Бикини шүрэн арлын орчим

Тэслэсэн хэлбэр: Усан доор 27.5 метрийн гүнд
Хүчин чадал: 23 килотонн.

Туршилтын зорилго нь цөмийн бөмбөгийн дэлбэрэлт тэнгисийн цэргийн хүчинд хэрхэн нөлөөлөхийг тогтоох явдал байв. 71 хөлгийг хөвдөг бай болгон ашиглав. Энэ бол цөмийн бөмбөгийн 5 дахь туршилт байлаа. Бөмбөгийг ус нэвтэрдэггүй корпуст байрлуулж LSM-60 хөлгөөс усанд доош тавьжээ. Дэлбэрэлтийн улмаас LSM-60, Saratoga, Nagato, Arkansas, шумбагч онгоц Pilotfish, Apogon, ачаа зөөгч ARDC-13док, YO-160 баарж зэрэг 8 бай болсон хөлөг онгоц живжээ. Бас өөр 8 хөлөг онгоц ноцтой гэмтжээ. Дэлбэрэлт олон сая тонн усыг агаарт цацав.




Туршилтын нэр: Castle Bravo
Огноо: 1954 оны 3 сарын 1
Туршилт хийсэн газар: Бикинийн шүрэн арал
Тэслэсэн хэлбэр: газар дээр
Хүчин чадал: 15 мегатонн.

Castle Bravo нэрийн доор ус төрөгчийн бөмбөгийг тэслэв. Энэ удаагийн тэслэлт бол АНУ-ын түүхэн дэх хамгийн хүчтэй нь байв. Дэлбэрэлтийн хүч анх тооцоолж байснаас 4-6 мегатонноор илүү байв. Дэлбэрэлтийн улмаас 2 км диаметртэй, 75 м гүн цооног үүсэв. 1 минутын дотор мөөгөн хэлбэрт үүл 15 км өндөр болов. 8 минутын дараа мөөгөн хэлбэрт үүл 20 км хэмжээтэй болов. Castle Bravo туршилтын дараа АНУ-д цацраг туяа асар том нутгийг хамарч нутгийн хүн ам туяанд нэрвэгджээ.




Туршилтын нэр: Castle Romeo
Огноо: 1954 оны 3 сарын 26
Туршилт хийсэн газар: Бикинийн шүрэн арлын орчим Bravo кратер
Тэслэсэн хэлбэр: газар дээр
Хүчин чадал: 11 мегатонн.

Дэлбэрэлтийн хүч эхний тооцоолж байснаас 3 дахин их байв. Romeo бол ачаа тээвэрлэгч хөвөгч баарж дээр хийсэн анхны туршилт байлаа. Хэрэв шүрэн арал дээр хийсэн бол арлыг үгүй хийх байв.




Туршилтын нэр: AZTEC
Огноо: 1962 оны 4 дүгээр сарын 27
Туршилт хийсэн газар: Христийн мэндлэсэн арал
Хүчин чадал: 410
AZTEC нь Доминик төслийн нэг хэсэг. Энэ төсөл ёсоор цөмийн 105 дэлбэлэлт хийх ёстой байв. Эдгээр туршилтыг АНУ 1962-1963 онуудад хийжээ.




1951 оны 1 дүгээр сарын 27-нд Невада мужийн полигон дээрх туршилт (Ranger ажиллагааны хүрээн дэх Able дэлбэрэлт)




Туршилтын нэр: Chama
Огноо: 1962 оны 10 дугаар сарын 18
Туршилт хийсэн газар: Жонстон арал
Хүчин чадал: 1.59 мегатонн
105 дэлбэлэлт хийх Доминик төслийн нэг хэсэг.




Туршилтын нэр: Truckee
Огноо: 1962 оны 6 дугаар сарын 9
Туршилт хийсэн газар: Христийн мэндлэсэн арал
Хүчин чадал: 210 килотонн
105 дэлбэлэлт хийх Доминик төслийн нэг хэсэг.




Туршилтын нэр: Dog
Огноо: 1951 он
Туршилт хийсэн газар: Невада мужийн цөмийн туршилтын полигон




Туршилтын нэр: Fizeau
Огноо: 1957 оны 9 дүгээр сарын 14
Хүчин чадал: 11 килотонн гаруй




Туршилтын нэр: Annie
Огноо: 1953 оны 3 дугаар сарын 17
Туршилт хийсэн газар: Невада мужийн цөмийн туршилтын полигон
Хүчин чадал: 16 килотонн
АНУ-д 1953 онд цөмийн 11 дэлбэлэлт хийх «Апшот-Нотхол» ажиллагаа




Туршилтын нэр: «Хирс» (фр. Licorne)
Огноо: 1970 оны 7 дугаар сарын 3
Туршилт хийсэн газар: Францын Полинезийн шүрэн арал
Хүчин чадал: 914 килотонн
Франц улсын хийсэн томоохон цөмийн туршилт.









Туршилтын нэр: Oak
Огноо: 1958 оны 6 дугаар сарын 28
Туршилт хийсэн газар: Номхон далайн Эниветокийни булан
Хүчин чадал: 8.9 мегатонн




Туршилтын нэр: Mike
Огноо: 1952 оны 10 дугаар сарын 31
Туршилт хийсэн газар: Elugelab арал («Flora»), Эневейтийн шүрэн арал
Хүчин чадал: 10.4 мегатонн

Майк туршилтын үеэр дэлбэлсэн төхөөрөмжийг «хиам» хэмээн нэрлэжээ. Энэ бол «ус төрөгчийн» бөмбөгийн мегатонн ангилалынх байсан. Мөөгөн хэлбэртэй үүл 41 км өндөр, 96 км диаметртэй байв. Хүчин чадал нь дэлхийн II дайнд хаясан нийт бөмбөгнөөс давж байв.




Туршилтын нэр: Grable
Огноо: 1953 оны 5 дугаар сарын 25
Туршилт хийсэн газар: Невада мужийн цөмийн туршилтын полигон
Хүчин чадал: 15 килотонн
АНУ-д 1953 онд «Апшот-Нотхол» ажиллагааны хүрээнд цөмийн 11 дэлбэлэлт хийжээ.




Туршилтын нэр: George
Огноо: 1951 он
Туршилт хийсэн газар: Невада мужийн цөмийн туршилтын полигон




Туршилтын нэр: Priscilla
Огноо: 1957 он
Туршилт хийсэн газар: Невада мужийн цөмийн туршилтын полигон
Хүчин чадал: 37 килотонн
«Plumbbob» цувралын туршилтууд. 1957 оны 5-10 сарууд.




Туршилтын нэр: Umbrella
Огноо: 1958 оны 6 дугаар сарын 8
Туршилт хийсэн газар: Номхон далайн Эниветокийни булан
Хүчин чадал: 8 килотонн

«Hardtack» ажиллагааны үеэр усан доор цөмийн туршилт явуулав. Бай болгож жагсаалаас гарсан хуучин онгоцнуудыг ашиглав.






Туршилтын нэр: Seminole
Огноо: 1956 оны 6 дугаар сарын 6
Туршилт хийсэн газар: Номхон далайн Эниветокийни булан
Хүчин чадал: 13.7 килотонн




Туршилтын нэр: YESO
Огноо: 1962 оны 6 дугаар сарын 10
Туршилт хийсэн газар: Христийн мэндлэсэн арал
Хүчин чадал: 3 мегатонн




Хиросима (зүүн гараас цөмийн «Бяцхан» нэрт бөмбөг, 1945 оны 8 дугаар сарын 6) болон Нагасаки (баруун талд «Бүдүүн»нэрт бамбөг, 1945 оны 8 дугаар сарын 9) дээр хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсгийг байлдааны зорилгоор анх удаа ашиглав. Хиросимад нийт 90.000-166.000, Нагасакид 60.000-80.000 хүн амь үрэгджээ.




Туршилтын нэр: Annie
Огноо: 1953 оны 3 дугаар сарын 17
Туршилт хийсэн газар: Невада мужийн цөмийн туршилтын полигон
Хүчин чадал: 16 килотонн

АНУ-д 1953 онд «Апшот-Нотхол» ажиллагааны үеэр цөмийн 11 дэлбэлэлт хийв. Дэлбэрэлтээс 1 км-ийн зайд буй эвдэрсэн байшингийн хэдэн зураг байна.




АН602 буюу «Хаан бөмбөг», «Кузькины эх» — зэрэг нь 1954—1961 онуудад академич И. В. Курчатовын удирдлаган дор цөмийн физикчид ЗСБНХУ-д агаараас хаях зориулалт бүхий цөмийн бөмбөг хийсэн юм. 57-58.6 мегатонн хүчтэй.




Туршилтын нэр: «Хаан бөмбөг»
Огноо: 1961 оны 10 дугаар сарын 30
Туршилт хийсэн газар: Шинэ газар дахь полигон
Хүчин чадал: 50 мегатонноос илүү




1945 оны 7 дугаар сарын 16-нд Нью-Мексико мужийн Аламогордын полигонд цөмийн бөмбөг туршсан газар босгосон хөшөө



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()