Хүмүүсийн нойрондоо хийдэг аймшигтай зүйлс

Зарим хүмүүс зүүдэндээ өндрөөс унаж байна, хүнтнй унтаж байна гэхчилэн бодит амьдралаас зөрүүтэй зүйлсийг зүүдэлдэг. Харин үнэхээр бодит зүйлсийг зүүд байна хэмээн өндрөөс уначихвал ямар аймшигтай вэ? Тэгвэл бодит амьдрал, зүүд хоёроо ялгаж чаддаггүй хүмүүс дэлхий дээр байдаг ажээ. Ингээд та бүхэндээ унтаж байхдаа санаанд оромгүй зүйлсийг хийсэн хүмүүсийн тохиолдлуудтай танилцацгаая.

Хүмүүсийн нойрондоо хийдэг аймшигтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зурвас илгээх

Толедо их сургуулийн нэгэн оюутан оройн 10 цагт амархаар орондоо орсон байна. Удалгүй түүнээс 2 цагийн дараагаар тэрээр компьютерээ асаан, 3 зурвасыг найз руугаа илгээжээ. Тэрээр 4 цагийн үед найз руугаа "Маргааш миний тамын ертөнцөд Хоол бас винотой ирээрэй. Зөвхөн улааныг нь шүү. " гэх мэт зүйлсийг илгээсэн байснаа маргааш найзыгаа ирэхэд нь л мэджээ. Тэрээр хүүхэд байхдаа зүүдэндээ явдам өвчтэй байсан ч,төд удалгүй илрэхээ байгаад өдийг хүргэсэн байна. Тэдгээр хүмүүс өглөө нь сэрээд өөрийнхөө хийсэн үйлдлийг зүүд хэмээн тайлбарладаг ажээ.

Зурвас илгээх

2 Цонхноос үсрэх

2007 онд нэгэн өсвөр насны хүү зүүдэндээ 9 метрийн өндөрт орших цонхноосоо үсрэн газар унажээ. Золоор хүү онцын бэртэлгүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнд хийсэн биохимийн шинжилгээрээр түүний цусанд ямар нэгэн алхокол, мансууруулах бодис зэрэг олдоогүй, хүү зүгээр л өрөөндөө унтаж байсан бөгөөд харин зүүдэндээ цонхноос унаж байна хэмээн зүүдэлсэн гэдэг. Тэрээр энэ явдлаас хойш байнгын эмчийн хяналтанд байгаад зогсохгүй, зүүдэндээ байж боломгүй зүйл хийхээс зайлсхийн хутга шөвөг, зэвсгүүдийг далд нууж, цонхоо онгойлгож чадахгүйгээр түгжээд унтдаг болсон байна.

Цонхноос үсрэх

3 Нойрсож буй гүнж

Кинон дээр гардаг нойрсож буй гүнж үнэхээр д байдаг гэлтэй. Америкийн нэгэн бүсгүй ослын дараагаас биед нь хачин жигтэй зүйл тохиолдоод байгааг мэджээ. Тэрээр нэг унтахаараа хэдэн сар, хоног, жилээр унтдаг аж. Унтаад сэрэхдээ яг л өмнөх шөнө унтаад өглөө нь сэрж байгаа мэт сэрдэг гэнэ. Энэ нь ямар нэг сансууруулах бодис, алхоколоос болоогүй бөгөөд түүний энэхүү байдлыг эмч нар нойрсож буй гүнжийн синдром хэмээн нэрлэсэн гэдэг. Ийнхүү удаан хугацаагаар үргэлжлэх үзэгдэл нь байнга давтагдаад байхгүй ч, түүнийг сэтгэл санаагаар унах, хямрах зэргүүдэд нь илэрдэг гэжээ.

Нойрсож буй гүнж

4 Унтаагаараа жолоо барих

Энэ төрлийн синдром нь нилээн түгээмэл үзэгдлүүдийн нэг юм. Замын цагдаа нар хэд хэдэн зөрчлийн дуудлагын улмаас нэгэн жолоочийн араас дагасан байна. Тэрээр замын гэрэл зэргийг ер тоохгүйн дээр урсгал сөрөн золтой л машинтай мөргөдчихгүй явж байсан гэдэг. Шөнө байсан тул замын хөдөлгөөн, явган зорчигчид байхгүй байсан тулдаа л осол гараагүй байна. Цагдаа нар тэрхүү жолоочид сануулга өгөн зогсохыг шаардахад тэрбээр жишим ч үгүй явсаар байсан ажээ. Улмаар дагаж явсаар жолоочийг зогсоход нь эргүүлийн хоёр цагдаа түүн дээр сэмээрхэн очин харваас,  жолооч нь удирдлагаа дэрлээд хурхирчихсан унтаж байсан гэдэг. Түүнийг сэрээтэл, жолооч залуу “Би хаана байна аа, та нар намайг барьцаалчихсан юм уу" гэхчилэн утгагүй зүйлсийг ярьж эхэлжээ.

Унтаагаараа жолоо барих

5 Амьсгалж чадахаа байдаг хүү

11 настай Лиам Дербишир (Liam Derbyshire) хүү маш ховор төрлийн амьсгалын эмгэгтэй гэнэ. Энгийн үед зүгээр хэрнээ түүнийг унтахад амьсгал нь баагдаж эхэлдэг байна. Улмаар энэхүү байдал цаг хэртэй үргэлжилвээс хүүгийн аминд аюултай эмгэг ажээ. Иймэрхүү тохиолдлууд дэлхий дээр ойролцоогоор 200 орчим бүртгэгдсэн байх бөгөөд өвчтнүүд урт удаан хугацааны эмчилгээг хийлгэдэг байна. Эмч нар энэхүү эмгэгийг хараахан тайлбарлаж, оношилж чадахгүй байгаа аж.

Амьсгалж чадахаа байдаг хүү

6 Секс хийх

Энэхүү синдром нь үнэхээр хачирхалтай санаа зовмоор ч юм шиг эмгэгүүдийн нэг. Учир нь тус синдромтой хүн хажуудаа унтаж байгаа хүнтэй өөрийн мэдэлгүй секс хийдэг гэнэ. Тус эмгэг нь харьцангүй цөөхөн боловч, мэр сэр байсаар байдаг ажээ.

Секс хийх

7 Өндөрт гарах

Магадгүй дээр дурдсан зүйлүүдээс хамгийн аюултайд тооцогдох энэхүү синдром нь тухайн хүн унтаж байхдаа аль болох дээшээ өндөр барилгын дээвэр дээр гарчихдаг ажээ. Энэхүү эмгэгээр өвчилсөн нэгэн залуу шөнийн 2 цагт баригдаж буй 20 давхар барилгын дээвэр дээр гарч улмаар үсэрч байгаад төмөр тросонд тээглэж зүүгдэн сэржээ. Азаар түүний орчим байсан хүн цагдаад дуудлага өгсөнд тэрээр ийнхүү амь аврагдсан байна.

Өндөрт гарах

8 Шөнийн айдас

Шөнийн айдас хэмээн нэрлэгддэг тус синдром нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог ажээ. Ингэснээр нь тэд унтаж байхдаа үзсэн харсан, аймшигт зүйлүүдээ зүүдлэн түүнийгээ бодит амьдралтайгаа хольж, цаашлаад сэтгэцэд ньл хүчтэй нөлөөлдөг байна. Ялангуяа бага насны хүүхэд тус эмгэгээр өвчилвөл, өөртөө итгэлгүй, дуу султай болдог ажээ.

Шөнийн айдас

9 Хүний амь хөнөөх

Зүүдэндээ хүний амь хөнөөх үзэгдлүүд нь 1987 оноос хойш түгээмэл бичигдэх болсон. Энэ төрлийн синдром нь ихэвчлэн хүүхэд насны дарамт шахалт, гэр бүлийн таагүй уур амьсгалаас үүддэг ажээ. Тодорхой хугацаанд илрэд дахин хэзээ илрэх нь тааварлашгүй учраас маш олон хүмүүс санамсаргүйгээр хүний аминд хүрдэг байна.

Хүний амь хөнөөх

10 Урлагийн бүтээл туурвих

Ли Хадвин (Lee Hadwin) хэмээх нэгэн залуу 4 наснаасаа эхлэн унтаагаараа урлагийн бүтээл туурвиж эхэлсэн ажээ. Тэрээр сэрээд санаанд оромгүй гайхалтай уран сэтгэмжтэй зургуудыг зурсан байдаг аж. Энэ талаараа тайлбарлахдаа, "Надаас гарч байгаа сэрэл мэдрэмж зэргүүд чухам хаанаас урган гараад байгааг ойлгох юм алга” хэмээжээ.

Урлагийн бүтээл туурвих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()