Дэлхийд амжилт олсон 10 бүтээгдэхүүн

2012-08-22, 03:02
23,758

Дэлхий дээр хүн бүрийн хэрэглэдэг зүйл бүр өөр байдаг. Аливаа нэгэн байгууллага өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, брэндийг сурталчилахдаа давуу талуудыг нь танилцуулдаг. Хамгийн гол нь зөв арга барилыг сонгож хийх нь ихэд чухал болохыг доорх бүтээгдэхүүний туршлага маркетингаас харж болох юм.

Дэлхийд амжилт олсон 10 бүтээгдэхүүн



Red Bull
Red Bull анх Европ болон АНУ –ын орнуудад гарж байхад хүмүүс бараг л мэддэггүй байсан. Түүний өрсөлдөгчөөр: Pepsi, Labatt, Coca-Cola байсан байна. Эдгээр ундаануудын рекламны хамгийн гол чанар нь эрч хүчийг нэмэгдүүлэх, амны цангааг тайлах байсан.
Red Bull-ийг Дитрих Матешиц толилуулж байсан бөгөөд тэр өөрийн бүтээгдэхүүнээ эрэлттэй болгохын тулд доорхи аргыг ашигласан байна.
1. Үнийг огцом өсгөх \Бусад өрсөлдөгчдөөс 2 дахин илүү үнэтэй байх\
2. Савны хэмжээг багасгах
3. Хэлбэрийг өөрчлөх
4. Red Bull-ыг уух зүйлийн төрөлд бус харин хаа сайгүй байрлуулах \ хиам, чихэрийн салбарт гэх мэт\
5. Red Bull-ыг оюутнуудад тараах
6. Оюутнуудад үнэгүй тараасан Red Bull их таалагдсан бөгөөд энэ нь архитай хольж уухад тохиромжтой байсан учраас Red Bull их зарагдах болсон байна.




Camel
Camel тамхины үйлдвэр нь тамхины хайрцаг дээр тэмээ байх нь өнгө үзэмж сайтай хүмүүсийн анхаарлыг илүү татаж чадна хэмээн үзжээ. Тэд өөрсдийн тамхиа ийнхүү танилцуулсан байна:
Тэд тамхиа зах зээлд гаргахаас өмнө: Эхний удаад сонинд “ Тэмээ” хэмээх мэдээллийг гаргуулсан байна. Дараа нь “Тэмээ ирж явна”, сүүлд “Удахгүй Афррик, Азийн тэмээнүүдийг нийлүүлснээс ч илүү тэмээтэй болох болно” гэсэн мэдээллүүдийг гаргасан ажээ. Иргэд ихэд айж сандарсан байсан боловч хамгийн сүүлд “Camel тамхи худалдаанд гарлаа” хэмээх зарыг нийтлүүлсэн байна. Энэхүү рекламны үр дүнд тамхи татдаг хүн бүр тамхийг татаж үзсэн аж.





Ikea
Ikea анх Америкт орж ирж байхад түүний борлуулалт үнэхээр муу байсан байна. Үүний гол шалтгаан нь: Америкчуудад компаний реклам таалагдаж байсан ч тавилгуудын хэмжээ нь тэдний хувьд жижиг байсан аж. Ингээд Ikea компани тавилгуудынхаа хэмжээг томсгосноор тэдний борлуулалт хэд дахин нэмэгдсэн байна.




AlkaSeltzer
Бараагаа хэрхэн хоёр дахин их зарах вэ? Түүнийг зүгээр л танилцуулах хэрэгтэй.1960 онд AlkaSeltzer хэмээх шарталтын эсрэг эмийг хоёроор нь ууж байгаа рекламыг танилцуулснаар борлуулалт хоёр дахин нэмэгдсэн байна.Үүнтэй адилаар хоёр бохь зажлаж буй реклам нь борлуулатыг хоёр дахин нэмэгдүүлж байна гэсэн үг юм.





Pepsi

Pepsi-г борлуулат сайтай бүтээгдэхүүний нэгд тооцох нь зөв. Учир нь Pepsi Британийн хямралын үеэр зарагдаж байсан байна. Мөн энэ үед Coca-Cola 170ml байсан бол Pepsi 340ml байсан бөгөөд үнэ нь яг ижилхэн 5 цент байсан аж. Ийм маягаар 1936 оноос эхлэн Pepsi-ийн борлуулалт хоёр дахин нэмэгдсэн бөгөөд рекламыг нь удаан хугацааны турш хүмүүс нь мартаагүй байна.Одоо ч гэсэн Coca-Cola-г 0.5-аар савлаж байгаа бол Pepsi-г 0.66-аар савлаж байна.




Absolute Vodka

“Absolute Rent Vodka” буюу “Цэвэр архи” нь 1879 оны үеэс эхлэн худалдаанд гарсан байна.Энэхүү архины дизайн нь хүмүүст ихэд таалагдсан учраас архины худалдаа маш сайн байсан аж. Тэгэхээр аливаа нэгэн бүтээгдэхүүний дизайн бас ихэд чухал байх нь.




Snickers
Snickers-ийг өдрийн хоолны оронд хэрэглэхэд ихэд тохиромжтой хэмээн үзэж байжээ. Гэвч хүмүүс хэрхэн ийм бяцхан зүйл бүхэл бүтэн өдрийн хоолыг орлож чадна гэдэгт итгэлгүй байсан учраас үүнийг дессерт болгон хэрэглэдэг болжээ. Харин үүний дараа өсвөр насны хүүхдүүд чихэрлэг бас самартай энэхүү амттай шоколаданд дуртай болсноор Snickers-ийн борлуулалт ихэд нэмэгдсэн байна.




Tefal

Tefal хайруулын таваг дээр ямарваа нэгэн зүйлийг ямар ч тос ашиглахгүйгээр хайрах боломжтой гэдэг үүднээсээ эрэлт хэрэгцээ сайтай байх болов уу хэмээн бодож байжээ. Гэвч гэрийн эзэгтэй нар энэхүү хайруулын таваг дээр юм хайрахад огт наалддаггүй, угаахад хялбар байсан учраас худалдан авдаг гэнэ. Тиймээс Tefal өөрийн рекламыг өөрчилснөөр тэдний орлого эрс өссөн байна.




Chupa Chups
Хүүхдүүдээ чихэрлэг зүйлээр эрхлүүлэх дуртай эцэг эхчүүдийн хамгийн том асуудал нь хатуу чихэр байв. Жирийн чихэр идсэний дараа хүүхдийн гар тэр чигээрээ чихэр болж хүүхэд нь төдийлөн бодолгүй гараа хувцсандаа арчдаг байсан гэнэ. Иштэй чихэр худалдаанд гарснаар энэхүү асуудал хялбархан шийдэгдсэн байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ энэхүү чихрийг худалдан авч өгөх дуртай болсон.





Marlboro

Анхны нээгддэг таглаатай тамхи. Бусад тамхийг халааснаасаа гаргах шаардлагүйгээр гаргаж авч болдог байсан бол Marlboro-г заавал халааснаасаа гаргаж байж авах шаардлагатай байсан байна. Ингэж гаргах нь ихэд дэгжин бас тамхины брэнд, нэрийг харж болох байсан учраас хүмүүс энэ тамхийг хэрэглэх болж борлуулалт мөн л нэмэгдсэн байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()