Гоо сайхны мэс засал

2012-08-22, 20:23
27,111

Сүүлийн үед гоо сайхны мэс засал хийлгэж буй хүмүүсийн тоо олширсоор байна. Хэрвээ мөнгөтэй л бол өөрийн хүссэн нүүр царай, бие галбирыг олох хялбар болсон цаг үе. Гэсэн хэдий ч бүх гоо сайхны мэс засал 100% амжилттай болдог гэж хэлэхэд бас л хэцүү. Ингээд зарим нэг амжилтгүй болон өвөрмөц гоо сайхны мэс заслын талаарх гэрэл зургуудыг хүлээн авч үзэцгээе.

Гоо сайхны мэс засал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Европын хамгийн том хиймэл хөх
Том хөхтэй байх нь эмэгтэйчүүдийн нэгэн хүсэл. Том хөхтэй болохыг хүссэн хатагтай Beshine өөрийн хөхийг B-Z хүртэл томруулсан байна. Тэрээр мэс ажилбарын дараа өөрийгөө гайхалтай сайхан, тачаангуй харагдаж байгаа хэмээн үзэж байгаа аж. Тэр өөрийн хөхийг дахин томруулахыг хүсэж байгаа гэнэ. Энэ том хөхийг биен дээрээ авч явах хэцүү учраас тэрээр үргэлж нуруу өвдөж байна хэмээн гомдол мэдүүлж байгаа бөгөөд тэрээр доошоо харж унтаж чаддаггүй юм.




2. Төгс таазтай болохыг хүссэн нэгэн
30 настай Vanity Wonder өөрийн өгзөг болон таазыг том болгохын тулд 15000 гаруй долларыг зарцуулаад байгаа гэнэ. Анх тэрээр ямар хэмжээтэй хийлгэхээ мэдэхгүй байсан боловч цаашдаа улам томсгох төлөвлөгөөтэй байгаа бололтой.




3. Өндөр болох
Хүмүүс их олон зүйлд санаа зовдог. Үүний нэгэн намхан байх явдал юм. Нью-Жерсигийн оршин суугч Акаш Шакла өндөр болохын тулд 85000 долларыг зарцуулсан гэнэ. Өндөр болгох бүх үйл явцын дараа түүний өндөр 15см-ээр нэмэгдсэн байна. Өндөр болгох мэс заслын үеэр үзүүрийн яснуудыг хугалдаг бөгөөд хагалгаанаас илүү эдгэх үйл явц нь хүнд хэцүү зовиуртай байдаг ажээ.




4. Том уруул
22 настай Кристина Рей дэлхийн хамгийн сайхан хүүхэн бол Жессика Раббит хэмээн үздэг. Энэхүү бүсгүй маань өөрийнхөө хэтэрхий нарийн уруулд сэтгэл хангалуун бус байдаг учраас 100 удаа силикон шахуулсан байна. Тэрээр энэхүү ажилагаандаа 6000 доллар зарцуулсан байна. Өөрийгөө энэ уруултайгаа хамгийн сайхан харагдаж байна хэмээн үздэг. Санкт-Петербургийн иргэн Кристина мөн л дахин силикон шахуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.




5. Том өгзөг
30 настай эмч Моррис том өгзөгтэй болохыг хүссэн хүмүүст зориулсан нэгэн шинэ төрлийн зүйл гаргажээ. Түүний агуулганд цемент, цавуу, тос болон герметик багтсан гэнэ. Аз болоход энэхүү туршилтын дүнд хүн нас бараагүй боловч үүнийг туршсан эмэгтэй маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнд эмчилгээ хийхэд маш удаан хугацаа шаардагдсан. Ингээд харахад эмэгтэй цамцны дотор их овортой том зүйл хийсэн юм шиг л харагдаж байна.




6. Одессийн Барби
Энэхүү эмэгтэй дээрх хүмүүс шиг муухай харагдахгүй байгаа боловч ийм үр дүнд хүрэхэд тэрээр бас л их хэцүү замыг туулсан нь тодорхой. Барби шиг нарийхан бэлхүүстэй болохын тулд Украины бүсгүй Валерия Лукьянова нь хэд хэдэн хавиргаа авахуулсан байна. Хэдийгээр бүсгүй маань өөрөө ямар ч мэс ажилбард ороогүй гэх боловч түүний хуучин зургуудыг харахад ихэд эргэлзээтэй. Түүний хэлж байгаагаар тэр зөвхөн хөхөө л томруулсан гэнэ.




7. Моррис эмчийн бас нэгэн хохирогч
Зарим нэгэн том уруултай болохыг хүсч байхад зарим нь том шанаатай болохыг хүсэх юм. Ингээд Моррис эмч эдгээр хүмүүст туслахыг хүсчээ. Шанааг томсгох зорилгоор тэр нөгөөх л цемент, цавуу, тос болон герметик агуулсан зүйлээ шахжээ. Гоо сайхны мэс засал хэр осолтойг мэдсэн ч болоосой. 48 настай энэхүү эмэгтэй одоо насан туршдаа ийм нүүртэй явах магадлалтай. Зурган дээрээс харахад, тэр мөн дээд уруулаа томсгохыг оролдсон бололтой.




8. 100000 доллар байхад гадаад төрх бол юу ч биш
Залуусаа 100000 долларын төлөө та юу хийж чадах вэ? Хөмсгөө хусах эсвэл үсээ улаанаар будах? Тэгвэл Брайан Зембик хэмээх энэ залуу хөхөө томруулж чадна хэмээн өөрийн найзтайгаа 100,000 доллараар мөрийцжээ. Тэрээр эмэгтэй хүний цээжтэй 1 жил явах ёстой бөгөөд мөрийний мөнгөө авсан ч энэ хөхнөөсөө салахыг хүсэхгүй байгаа гэнэ. Учир нь тэр энэ хөхөөрөө илүү алдартай болсон байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()