СААК БАРИМТ

Африкийн иргэдийн өдөр тутмын амьдралыг байгаа чигээр нь харуулсан гэрэл зургууд

Гэрэл зураг гэдэг бүхий л дэлхийг нэг цонхонд багтаан харуулах мэт гайхалтай өргөн хүрээг хамарч чаддаг гайхамшигт ертөнц юм. Магадгүй тиймдээ ч шилдэг гэрэл зурагчид дэлхийн өнцөг булан бүрээр аялж өөр өөр улс орнуудын иргэдийн аж амьдрал, соёл онцлогийг камерын дурандаа буулгахыг эрмэлздэг байх. Тэдгээрийн төлөөлөл болсон Испани гаралтай гэрэл зурагчин Грегори Эсканде (Grégory Escandé)-ийн Африк тивийн зүүн урд эргээр аялахдаа авсан зургуудаас хүргэж байна. 

Африкийн иргэдийн өдөр тутмын амьдралыг байгаа чигээр нь харуулсан гэрэл зургууд Хадгалах

Зөгийтэй "тулалдаад" ялагдсан амьтдын хөгжилтэй зургууд (30 фото)

Амьтад ихэвчлэн сониуч зангаасаа болж аливаа "асуудал"-д орооцолддог. Төрсөн цагаасаа хойш хүмүүстэй хамт амьдарсан зарим нөхөд зэрлэг байгалийн талаар ямар ч мэдлэггүй гэдгээ өөрсдийн үйлдлээрээ нотолдог бололтой. Нисэж яваа соно, зөгийг хөөж эргүүлдсээр савраараа барьж авч, тоглох санаа нь сүүлдээ нулимсаар дууссан адал явдалтай мөч сахилгагүй найзуудад мэр сэр тохиодог аж. Дараах амьтдын зураг инээдтэй харагдаж байгаа ч хэрэв таны үсэрхэг найзуудад ийм явдал тохиолдвол юун түрүүнд малын эмчид хандахыг зөвлөе!

Зөгийтэй "тулалдаад" ялагдсан амьтдын хөгжилтэй зургууд (30 фото) Хадгалах

Эрэгтэй хүний амьдралын хамгийн "оргил" үе хэзээ тохиодог вэ?

Эр хүн ер нь хэдэн насандаа амьдралынхаа хамгийн оргил үед хүрдэг бол гэсэн бодол цөөнгүй хүний толгойд эргэлдэж байсан байх. Энэхүү асуултанд маш олон талаас нь хариулж болно. Нэрт эрдэмтэн, сэтгэл судлаачдын хийсэн олон судалгаагаар эрчүүд хөрөнгө санхүүгийн эрх чөлөө, бие бялдрын хөгжил гэхчлэн олон янзын "оргил-доо өөр өөр насандаа хүрдэг болохыг нотолж байна. Ингээд та бүхэнд эр хүн хэдэн насандаа "цойлж" эхэлдэг талаар сонирхуулахад бэлэн боллоо. 

Эрэгтэй хүний амьдралын хамгийн "оргил" үе хэзээ тохиодог вэ? Хадгалах

"Амьдрал баялаг" - Өөрт нь тохиолдсон гэгээлэг явдлыг цахим орчинд хуваалцсан хүмүүс

Энэ дэлхий дээрх хүн бүр өөрийн сонгосон замаар амьдралаа үргэлжлүүлэхдээ алдаж онож, заримдаа бусдад итгэл алдран цөхөрч, хүний амьдралыг бүхэлдээ харгис хэрцгий хэмээн сөхрөх үе ч бий. Гэвч азаар хүний зүрх сэтгэл гэдэг бэл бэнчин, эрх мэдлээр хэмжигддэггүй учир өчүүхэн жижиг зүйлээс гэрэл гэгээ, эерэг сайхан мэдрэмж авах боломжтой. Энэхүү нийтлэл та бүхэнд амьдрал хэчнээн баялаг болохыг өгүүлэх болно. 

"Амьдрал баялаг" - Өөрт нь тохиолдсон гэгээлэг явдлыг цахим орчинд хуваалцсан хүмүүс Хадгалах

Америкт цаазаар авахуулах ял сонссон хэрэгтэн "сүүлчийн өдөр"-өө хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Бидний амьдарч буй энэ нийгэм нэгэн бодлын эрх чөлөөтэй, амар амгалан нийгэм гэдгийг та бид тэр бүр анзаарч чаддаггүй нь харамсалтай. Дэлхий дээр иргэддээ цаазын ял оноодог цөөн хэдхэн улс байдгийн нэг нь өнөө "Эрх чөлөөний орон" гэгддэг АНУ юм. Мэдээж хэрэг хэн нэгэн хүний бүхэл бүтэн нэг насны амьдралыг дуусгах энэ хатуу ялыг хамгийн ноцтой хэрэг хийсэн этгээдүүдэд оноодог байж таарна. Тэгвэл ийм ял авсан хүмүүсийн сүүлийн өдөр хэрхэн өнгөрдөг бол?

Америкт цаазаар авахуулах ял сонссон хэрэгтэн "сүүлчийн өдөр"-өө хэрхэн өнгөрүүлдэг вэ? Хадгалах

Дэвшилтэт технологийн ачаар "амилсан" эртний хүмүүсийн төрх

Орчин үеийн шинжлэх ухааны тусламжтай эртэмтэд нас бараад удсан хүмүүсийн төрхийг дахин сэргээж чаддаг болжээ. Тэд энэ цагийн гайхамшиг болсон компьютерийн боловсронгуй програмууд, ДНХ-ийн судалгаа, 3D хэвлэл гэх мэт дэвшилтэт технологиудын ачаар энэхүү үр дүнд хүрч чадсан аж. Ингээд та бүхэнд тэртээх хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн бодит мэт "хуулбар"-уудаас сонордуулъя. 

Дэвшилтэт технологийн ачаар "амилсан" эртний хүмүүсийн төрх Хадгалах

Цахим хэрэглэгчид эмнэлэгт идсэн хамгийн "гомдмоор" хоолнуудаа хуваалцжээ

Дийлэнх улсад эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага өвчтөнийг эдгэж, эрүүл болоход нь тусалдаг газар учраас асар өндөр төлбөртэй байдаг. Тиймээс үүнийгээ дагаад эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна ажилтнуудын харилцаа, орчин тойрон, дотоод тохижилт, хоол унд гээд олон талаараа чанар сайтай байх учиртай. Гэтэл зарим улсын эмнэлэг өвчтөнүүддээ зүгээр нэг талх, сонгино өгдөг гэвэл та итгэх үү?

Цахим хэрэглэгчид эмнэлэгт идсэн хамгийн "гомдмоор" хоолнуудаа хуваалцжээ Хадгалах

Японы "Чиндогу" урлаг буюу инээд хүрмээр зориулалттай бүтээлүүд

Хэрвээ та цахим ертөнцөөр үе үе зочилдог бол шүхэр болдог зангиа, хуруундаа зүүж болдог шүдний сойз гэх мэтийн этгээд япон хэрэгслийг харж байсан байх. Эдгээрийг "чиндогу" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бусдын амьдралыг хөнгөвчлөх зорилготой ч бодит байдал дээр бүтэлгүй, ашиггүй санааг илэрхийлдэг аж. 

Японы "Чиндогу" урлаг буюу инээд хүрмээр зориулалттай бүтээлүүд Хадгалах

Орон орны тусгай хүчний цэргүүд ямар шалгуураар бэлтгэгддэг вэ?

Улс бүр өөрийн гэсэн цэргийн тусгай хүчинтэй байдаг. Тэдгээрт элсэхийн тулд үнэхээр бусдаас бүх талаараа илүү, жинхэнэ шилэгдмэл байх ёстой. Гэхдээ улс бүр өөр өөрийн гэсэн онцлог бүхий шалгуурын дагуу тусгай хүчиндээ цэрэг элсүүлдэг байна. Тэгвэл аль орны шалгуур нь хамгийн хатуу бол?

Орон орны тусгай хүчний цэргүүд ямар шалгуураар бэлтгэгддэг вэ? Хадгалах

Зарим эцэг эхчүүд яагаад дан охид, эсвэл хөвгүүдтэй болдгийг эрдэмтэд судалжээ

Зарим айл олон хүүхэдтэй хэрнээ дандаа охид эсвэл хөвгүүдтэй байдаг тохиолдлууд түгээмэл бий. Магадгүй таны эргэн тойрон дахь ойр дотны хэн нэгэнд энэ явдал тохиолдсон байхыг ч үгүйсгэхгүй. Үүний цаад учрыг шинжлэх ухааны тусламжтай тайлбарлах бүрэн боломжтой гэнэ. Тэгвэл чухам яагаад хүмүүс нэг хүйсийн хүүхдүүдтэй болоод байдаг юм бол? 

Зарим эцэг эхчүүд яагаад дан охид, эсвэл хөвгүүдтэй болдгийг эрдэмтэд судалжээ Хадгалах

"Усны ёроол дахь эрдэнэс" - Шумбагч залуугийн сонирхолтой бөгөөд олз арвинтай хобби

Бараг дэлхий дээрх хүн бүрд өөрийн цаг зав, эрч хүчээ хайрлалгүйгээр зориулдаг ямар нэгэн хобби бий. Аливаа зүйлийг тууштай хийж, түүнээсээ аз жаргал мэдэрнэ гэдэг сэтгэлээ сэргээх энгийн боловч үр дүнтэй аргуудын нэг гэдэг. Хүсэл сонирхлоороо овоглон өөрийгөө Скуба Жейк гэж хочлох АНУ-ын блоггер дөрвөн жилийн өмнө далайн гүнд шумбаж эхлэхдээ сонирхолтой "олз" олж, тэр цагаас хойш эрдэнэсийн эрэлд гарах хоббитой болжээ. 

"Усны ёроол дахь эрдэнэс" - Шумбагч залуугийн сонирхолтой бөгөөд олз арвинтай хобби Хадгалах

Хятадууд 10 давхар барилгыг хэрхэн нэг өдрийн дотор барьдаг вэ?

Хятадууд маш богино хугацаанд төрөл бүрийн барилга, байгууламж сүндэрлүүлж чаддаг гэдгээрээ дэлхий нийтийг гайхшруулаад удаж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ сонирхуулахад, тэд арван давхар өндөр орон сууцыг ердөө 29 цагийн дотор барьж дуусгасан юм. Тэгвэл үүний цаана орших нууц нь юу юм бол?

Хятадууд 10 давхар барилгыг хэрхэн нэг өдрийн дотор барьдаг вэ? Хадгалах