Зарим эцэг эхчүүд яагаад дан охид, эсвэл хөвгүүдтэй болдгийг эрдэмтэд судалжээ

Зарим айл олон хүүхэдтэй хэрнээ дандаа охид эсвэл хөвгүүдтэй байдаг тохиолдлууд түгээмэл бий. Магадгүй таны эргэн тойрон дахь ойр дотны хэн нэгэнд энэ явдал тохиолдсон байхыг ч үгүйсгэхгүй. Үүний цаад учрыг шинжлэх ухааны тусламжтай тайлбарлах бүрэн боломжтой гэнэ. Тэгвэл чухам яагаад хүмүүс нэг хүйсийн хүүхдүүдтэй болоод байдаг юм бол? 

Зарим эцэг эхчүүд яагаад дан охид, эсвэл хөвгүүдтэй болдгийг эрдэмтэд судалжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөвхөн хүү эсвэл охин төрүүлдэг ген гэж байдаггүй

Олон хүү эсвэл охинтой гэр бүлийн эцэг эхийнх нь аль нэг нь зөвхөн нэг хүйсийн хүүхэд төрүүлдэг гентэй байдаг гэх ойлголт бий. Гэхдээ хүүхдийн хүйсэнд ген нөлөөлдөг гэдгийг батлах нэг ч баримт байхгүй. Ирээдүйд үүнийг өөрчлөх нээлт гарч ирж болох ч одоогоор ген болон хүйс хоорондоо ямар ч холбоогүй гэдгийг шинжлэх ухаан баталж байна. 

Зөвхөн хүү эсвэл охин төрүүлдэг ген гэж байдаггүй

2 Хүүхдийн хүйс ааваас хамаарна

Хүйсийг үнэндээ аав нь зонхилон тодорхойлдог. Эр бэлгийн эс нь нэг бол эр буюу Ү хромосом эсвэл эм уюу Х хромосом агуулсан байдаг. Эм бэлгийн эстэй зөвхөн ганц эр бэлгийн эс нийлж үр тогтолт явагддаг учраас Y хромосом агуулсан эр бэлгийн эс өндгөн эстэй нийлвэл хүү, Х хромосом агуулсан нь нийлвэл охин төрдөг байна. Хэрвээ нэг хосоос олон охин төрсөн бол эцэг нь дэндүү олон X хромосом агуулсан эргийн бэлгийн эстэй юм байна гэж ойлгож болно. 

Хүүхдийн хүйс ааваас хамаарна

3 Стресстэй бол охин төрнө

Гэхдээ эрдэмтэд эцэг эх нь хэт их стрессэнд автвал охин төрдөг болохыг илрүүлжээ. Үүний цаад шалтгааныг эхтэй нь холбож тайлбарладаг. Учир нь эмэгтэй хүн сэтгэлийн дарамтад орох үедээ хэт их эм даавар ялгаруулдаг гэнэ. 

Стресстэй бол охин төрнө

4 Зарим хүнс охин төрөх магадлалыг нэмдэг

Зарим хүнсний бүтээгдэхүүн нь охинтой болох магадлалыг нэмэгдүүлдэг нь батлагдсан юм. Жишээлбэл, давсны хэрэглээгээ багасгаж, сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь охинтой болох магадлалыг нэмэгдүүлдэг. Нөгөөтэйгүүр натри, калигаар баялаг хүнс хүү төрүүлэх боломжийг өсгөдөг.

Зарим хүнс охин төрөх магадлалыг нэмдэг

5 Бүх зүйл боломжоос хамаарна

Дэлхийн хүйсийн тэнцвэрт байдал олон зууны туршид өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд үүнийг мэдэгдэхүйц өөрчлөх арга бараг байхгүй. Нэг хүйсийн олон хүүхэдтэй гэр бүл ховор тохиолддог боловч үүнийг статистикаар тайлбарлаж болно. Хүү эсвэл охин төрөх магадлал 50 50 хувьтай. Харин дараагийн хүүхэд өмнөхтэй нь адил хүйстэй байх магадлал 2 дахин бага юм. Жишээлбэл, 3 хүүхэд төрүүлэхэд бүгд эрэгтэй байх магадлал нь: 0.5 X 0.5 X 0.5 = 0.125 буюу 12.5 хувь юм. Гэхдээ бүх зүйл цэвэр магадлал гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Бүх зүйл боломжоос хамаарна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()