Японы "Чиндогу" урлаг буюу инээд хүрмээр зориулалттай бүтээлүүд

Хэрвээ та цахим ертөнцөөр үе үе зочилдог бол шүхэр болдог зангиа, хуруундаа зүүж болдог шүдний сойз гэх мэтийн этгээд япон хэрэгслийг харж байсан байх. Эдгээрийг "чиндогу" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бусдын амьдралыг хөнгөвчлөх зорилготой ч бодит байдал дээр бүтэлгүй, ашиггүй санааг илэрхийлдэг аж. 

Японы "Чиндогу" урлаг буюу инээд хүрмээр зориулалттай бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Чиндогу хэмээх нэр томъёог Японы нэгэн гэр ахуйн бараа зардаг сэтгүүлийн редактор Кенжи Каваками хэмээх эр бодож олжээ. Орчуулбал чин - этгээд, догу - хэрэгсэл гэсэн утгатай. 

Цавуу шиг түрхдэг цөцгийн тос

Кенжи Каваками нисэх онгоцны дизайнер мэргэжлээр сурч байсан ч өөрийн хүслээр сургуулиа орхисон байна. Тэрээр залуу оюутан байхдаа Маркс болон Кропоткин зэрэг анархистуудын бүтээлийг хичээлээсээ илүү сонирхон судалдаг байсан аж.

Кенжи Каваками

Түүнийг анархист үзэлтэй байсан учраас сургуулиасаа хасагдсан гэдэг яриа ч бас бий. Амьдралын эрхээр Каваками төрөл бүрийн ажил хийж эхэлсэн аж. 

Ариун цэврийн цаасан малгай

Нэг удаа тэрээр хүүхдийн нэвтрүүлгийн редакцид ажиллаж байхдаа этгээд зүйлс хамгийн их анхаарал татдаг болохыг, гэр ахуйн бараа зардаг сэтгүүлийн редактор хийгээд хүмүүс гэрт шууд хүргэж өгдөг бол юу ч хамаагүй худалдаж авдаг гэдгийг ойлгожээ.

Үүний зэрэгцээ төрөлхийн анархист үзэлтэй Кенжи япончууд дэмий зүйлд үнэхээр их хэмжээний мөнгө зарцуулж байгаад баримдсан учраас орчин үеийн хүний хэрэгцээг шүүмжилсэн, хүнд бараг хэрэг болохооргүй этгээд бүтээлүүд гаргахаар шийджээ. 

Тариачдад зориулсан аварга тонгорог

Кенжи дараа нь бүтээлүүдээ өөрийн ажилладаг сэтгүүл дээр сурталчилж эхлэв. Тэгтэл тэрхүү хүнд бараг хэрэг болохооргүй зүйлс нь хүртэл эрэлттэй болох нь тэр. Бүр Кенжи шиг чиндогу бүтээдэг хүмүүс олноороо гарч ирсэн аж. Үүний зэрэгцээ цахим ертөнцийн ачаар дэлхий нийтээрээ эдгээр этгээд хэрэгслүүдийг сонирхож эхэлсэн байна. 

Хоол хөргөгч сэнстэй савх

Чиндогу бүтээхэд 10 дүрмийг дагаж мөрдөх ёстой аж. 

Тэдгээр нь:

  1. Чиндогу хүнд хэрэгтэй ч биш, хэрэггүй ч биш байна. 
  2. Чиндогу зүгээр санаа биш бодитоор орших ёстой.
  3. Чиндогу анархист үзлийн дагуу нийгэмд хэвшил болсон ойлголтыг эвддэг байна.
  4. Чиндогу өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан байна.
  5. Жинхэнэ чиндогуг зарж борлуулж болохгүй.
  6. Чиндогуг ганцхан зугаа болгон хийж болохгүй.
  7. Чиндогу ямар нэг зүйлийг шууд шүүмжилж эсвэл илэрхийлж болохгүй.
  8. Чиндогу ямар нэг бүдүүлэг сэдэвтэй байж болохгүй.
  9. Чиндогуг оюуны өмч болгож болохгүй. Энэ нь хүн төрөлхтөнд зориулсан бэлэг байх ёстой.
  10. Чиндогу хэнийг ч ялгаварлалгүй бүгдэд зориулагдсан байна.

Каваками өөрөө чиндогугийн тухай "Японы ашиггүй 101 шинэ бүтээл", "Ашиггүй 99 шинэ бүтээл: Чиндогугийн урлаг" гэсэн хоёр ном гаргасан нь бестселлер болжээ. 

Хуруундаа угладаг сойз

Халаасны ундаа тогтоогч

Нарны гэрлээр ажилладаг асаагуур

Нурууны загатнасан газрыг заадаг цамц

Хөлөнд зориулсан хаалганы бариул

Удирдлага тогтоогч

Үүгээр халзан хүмүүс толинд үстэй болж харагдаж болно

Машинаа жолоодонгоо хувцсаа хатаагаарай

Оффисийн хэрэгсэл хадгалдаг зангиа

Хоол томруулж харуулдаг савх

Нүдний дусаагуурт зориулсан юүлүүр

00 ороход зориулсан хамрын бөглөө

Нийтийн тээвэрт уналгүйгээр унтахад зориулсан дуулга

Хоол идэж байх үед үсээ саад болоод байвал

Мөлхөнгөө шал зүлгэх хувцас

Гутлын шүхэр

Уруулын будгийг тэгш түрхэж чаддаггүй бүсгүйчүүдэд зориулсан маск

Шүүр тосгууртай гутал

Нэг дор 14 тамхи татах боломжтой маск

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()