Дэвшилтэт технологийн ачаар "амилсан" эртний хүмүүсийн төрх

Орчин үеийн шинжлэх ухааны тусламжтай эртэмтэд нас бараад удсан хүмүүсийн төрхийг дахин сэргээж чаддаг болжээ. Тэд энэ цагийн гайхамшиг болсон компьютерийн боловсронгуй програмууд, ДНХ-ийн судалгаа, 3D хэвлэл гэх мэт дэвшилтэт технологиудын ачаар энэхүү үр дүнд хүрч чадсан аж. Ингээд та бүхэнд тэртээх хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн бодит мэт "хуулбар"-уудаас сонордуулъя. 

Дэвшилтэт технологийн ачаар "амилсан" эртний хүмүүсийн төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүний төрхийг дахин бүтээнэ гэдэг шинжлэх ухаан болоод урлаг, уран бүтээлийн гайхалтай хослол юм. Хэрвээ дахин сэргээх үйл явцад хэт шинжлэх ухаанч талаас хандвал "амьгүй" мэт хийсвэр бүтээл гарч ирнэ. Харин хэт уран бүтээлч талаас хандвал алдаа их гарах болно. 

Эрдэмтэд, уран бүтээлчид эртний хүмүүсийн гавлын ясыг гол "эх сурвалж" болгон ашигладаг байна. Хэрвээ гавлын яс нь бүтэн биш бол хэлтэрхийнүүдийг нь ашиглан 3D хэвлэмэл гавлыг гаргаж авдаг. Дараа нь тэд тухайн ясны насжилт, шүдний хээ зэргийг тооцож үзэх бөгөөд ДНХ-ийн шинжилгээгээр нүд, арьс, үсний өнгийг хүртэл тодорхойлдог байна. 

Зарим дижитал хөргийг зөвхөн компьютер ашиглан хийдэг. Бусдыг нь шавар болон түүнтэй төстэй материалыг ашиглаж, 3D-ээр хэвлэн гаргадаг. Хэвлэх явцыг уран барималчид хариуцдаг бөгөөд тэдний ур чадварын ачаар бодит хүн мэт дүр төрхийг гаргаж авч чаддаг ажээ. 

Хэрэв тухайн хүний гавлын яс бүтэн үлдсэн байвал түүгээр нь дамжуулж нүүрний хэлбэрийг маш хялбар тодорхойлж болно. Эхлээд гавлын ясны зургийг олон талаас нь авч компьютерт оруулах бөгөөд дараа нь түүнийг ашиглан 3D загвар гаргаж ирнэ. Ганц хүний дүр төрх гаргаж авахын тулд маш урт хугацаа зарцуулах тохиолдол ч бий. 

Гавлын ясаар нь дамжуулж тухайн хүний нүд, хамрын байрлал, амны хэмжээ, хөмсөг, эрүү зэргийг тодорхойлж болно. Харин нүүрний булчингийн хэмжээг тодорхойлох маш хэцүү үйл явц хэвээр байгаа. Азаар ДНХ-ийн ачаар нүд, арьсны өнгийг нь яг ямар байсныг тодорхойлж чаддаг болжээ. 

  • Энэхүү сэргээн босгосон Неандерталь эмэгтэйн үлдэгдэл Гибралтар дахь агуйгаас олджээ. Тэрээр дор хаяж 30 мянган жилийн өмнө нас барсан аж. Нас барсан хугацааг нь тооцвол Европ дахь сүүлчийн Неандертальчуудын нэг байсан байж магадгүй юм.

  • Энэхүү Англи эмэгтэй 5000 орчим жилийн өмнө Неолитын эрин үед амьдарч байжээ. Түүний араг ясыг Брайтоны ойролцоо нярай хүүхэд тэвэрсэн байдалтайгаар олжээ. Эндээс харвал эх үр хоёр төрхийн хүндрэлээс болж нас барсан бололтой. 

  • Энэ хүн харьцангуй залуу буюу 20-оод настай байсан аж. Үсний засалтыг нь харвал төмөр зэвсгийн үеийн Германы овог аймгуудын хэв маягтай төстэй байна. 

  • Стоунхенжийг барихаас 500 жилийн өмнө төрсөн Неолитын үеийн эр. Түүний гавлын ясыг 1863 онд Английн Вилтшайраас олжээ.

  • Европт амьдарч байсан Неандертальчуудын "удам" болох Кроманьон хүний царай. Энэ хүн 30-10 мянган жилийн өмнө амьдарч байсан аж.

  • МЭ 250 оны үед Британийг Ромд эзлэгдэх үед амьдарч байсан эмэгтэй. Түүний гавлын ясанд том хадаасны гэмээр нүх үлдсэн байснаас харвал бусдын гарт амиа алдсан бололтой.

  • МЭ 500 онд амьдарч байсан Англо-саксон эр.

  • МЭӨ 7000 оны үед амьдарч байсан Мезолитийн үеийн өсвөр насны хүү. 

  • Эва хэмээх энэ эмэгтэйн шарилыг 2001 онд Мексикийн зүүн өмнөд хэсгийн Юкатан хойг дахь Нахарон хэмээх агуйгаас дүрийг нь сэргээжээ. 

  • 3500 жилийн өмнө амьдарч байсан Небири хэмээх энэ хүн Египетийн фараон III Тутмосын зөвлөх байсан гэнэ.

  • "Найя" хэмээх энэхүү өсвөр насны хүүхэд  мөстлөгийн үед буюу одоогоос 12-13 мянган жилийн өмнө Мексикт амьдарч байжээ. Түүнийг эрдэмтэд өндрөөс унаж амиа алдсан гэж тогтоогоод байгаа. Найяг Юкатаны хойг дахь нэгэн усан доорх агуйгаас 2007 онд илрүүлсэн байна. 

  • 1903 онд Английн баруун өмнөд хэсэгт байдаг Сомерсет мужийн ойролцоох Чеддар Гоу хэмээх газраас залуухан эрэгтэй хүний араг яс олджээ. Энэхүү олдворыг олдсон газраар нь "Чеддар хүн" гэж нэрлэсэн бөгөөд түүнийг 10.000 орчим жилийн өмнө амьдарч байсан гэж тооцоолсон аж. Энэ хүний араг яс нь бүрэн эхээрээ одоог хүртэл Лондонгийн Байгалийн түүхийн музейд хадгалагддаг.  Уг олдвор нь Их Британийн уугуул иргэдийнх бөгөөд хар хүрэн арьс, тод цэнхэр нүдтэй хүн байсныг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоожээ.

  • 28 мянган жилийн өмнө нас барсан эртний Кроманьон хүний энэхүү гавлын ясыг 1868 онд Францын өмнөд хэсгийн агуйгаас олжээ. Нүүрээр нь дүүрэн хоргүй хавдрууд нь удамшлын гаралтай мэдрэлийн судасны өвчнөөс үүдэлтэй байсныг орчин үеийн технологиор тогтоосон байна.

  • 3700 жилийн өмнө Шотландын өндөрлөгт нас барсан "Ава" нь хүрэл зэвсгийн үеийн эмэгтэй юм. Түүний булшийг сийлбэртэй хад чулуугаар тэмдэглэсэн байсан нь Ава язгууртан байсныг илтгэж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()