СААК БАРИМТ

Дэлхийн хамгийн азтай ихрүүд

Ямар ч эцэг эхийн хувьд ихэр хүүхэдтэй болно гэдэг гэнэтийн томоохон бэлэг байдаг. Харин Их Британийн иргэд болох Женнифер Эшвүүд (Jennifer Ashwood) болон Эндрю Хаус (Andrew House) нар маш ховор тохиолдлоор ихэр хүүхэдтэй болжээ. 

Дэлхийн хамгийн азтай ихрүүд Хадгалах

Токиог хотын гайхамшиг

Япон бол маш олон хүний очихыг хүсдэг орнуудын жагсаалтанд үргэлж дээгүүрт бичигддэг улс билээ. Мэдээж энэ нь үзэсгэлэнт байгаль, Фүжи уултай холбоотой. Гэхдээ Япон бол Америк эсвэл Европын бусад орноос тэс өөр өнгө төрхтэйн дээр маш сонирхолтой амьдралын хэв маягтай. Хэрвээ та Токиог зоривол сакура дэлгэрсэн үеэр "Ueno Park"-д зочилж, уламжлалт аргаар бэлтгэсэн сушиг заавал идэж үзээрэй. Ингээд бид танд арлын орон Японы нийслэл Токио хотын хамгийн сонирхолтой 20 газрыг санал болгож байна. 

Токиог хотын гайхамшиг Хадгалах
2018-08-03, 09:27

НАСА-гийн сансар огторгуйд хэрэгжүүлсэн хамгийн гайхалтай төслүүд

Сансар огторгуйн талаар бидний мэдэхгүй зүйлс маш их байдаг ч НАСА-гийн хийсэн олон нээлтээс зарим нэг асуултын хариуг олох боломжтой байдаг. Энэхүү байгууллага нь хүн төрөлхтний тусын тулд сансар огторгуйг судалж, итгэмээргүй олон гайхалтай туршилтыг явуулдаг билээ. Харин энэ удаад уншигч та бүхэндээ НАСА-гийн хэрэгжүүлсэн хамгийн гайхалтай төслүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Дашрамд дурдахад энэхүү мэдээллийг НАСА-гийн албан ёсны мэдээний эх сурвалжаас авсан болно.

НАСА-гийн сансар огторгуйд хэрэгжүүлсэн хамгийн гайхалтай төслүүд Хадгалах
2018-08-02, 15:56

Өвчтөнөө эрэмдэглэдэг байсан эмч нарын аймшигт түүх

Бусдад амьдрал бэлэглэж, өвчин зовлонгоос нь ангижруулдаг учраас эмч нарыг алтан гартай, хосгүй гавьяатай хэмээн хүндлэн дээдэлдэг билээ. Гэтэл бодит байдал дээр өвчтөнөө эдгээх биш, эрэмдэглэдэг аймшигтай эмч нар байдаг гэнэ шүү. Ингээд хүний санаанд багтамгүй үйлдэл хийсэн харгис балмад эмч нарын түүхтэй танилцацгаая.

Өвчтөнөө эрэмдэглэдэг байсан эмч нарын аймшигт түүх Хадгалах

Египетийн пирамидуудын одоо ч тайлагдаагүй нууц

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхны томоохон хэмжээний соёл иргэншлийн төв нь эртний Египет гэж үздэг. Иерихон зэрэг хэд хэдэн хот үүсэн бий болсон ч Египетийн хаант улс дэлхий дахинд хамгийн алдартай хэвээр байна. Хэдийгээр хэдэн мянган жилийн настай ч дөнгөж 1900 оноос хойш  л тухайн улсын талаар  олон шинэ нууцыг бид таньж эхэлсэн юм. Жуулчдын тоогоороо дээгүүрт бичигддэг Египетийн хамгийн гол анхаарал татах зүйл нь нууцлаг пирамидууд билээ. Эдгээр нь хэдэн мянган жилийн өмнө бидний одоогийн техник хэрэгслүүдийн тусламжгүйгээр бий болсон гэдгийг санаарай. 

Египетийн пирамидуудын одоо ч тайлагдаагүй нууц Хадгалах
2018-08-02, 10:17

Сонирхолтой түүхэн давхцалууд

Эрдэмтэд түүхийг дахин давтагддаг буюу тойрог замаар зугуухан урагшилдаг гэж үздэг. Тэгэхээр өнгөрсөнд болсон зүйл ирээдүйд давтагдах нь гарцаагүй ажээ. Энэ онолыг түүхийн давтамж гэж нэрлэдэг юм байна. Ингээд бид танд түүх давтагдсан 10 бодит жишээг хүргэе.

Сонирхолтой түүхэн давхцалууд Хадгалах
2018-08-01, 15:10

Австралийн чанга дэглэмтэй шорон

Австралийн Сидней хотын хойд хэсэгт энэ оны нэгдүгээр сард ашиглалтанд орсон чанга дэглэмтэй "Хантер" (Hunter) хорих анги ердийн шоронгуудаас тэс өөр юм. Бусад хорих ангиудад байдаг харанхуй өрөө тасалгаа тэнд огт байхгүй. Харин хоригдлууд оффистой төстэй цэлгэр тасалгаануудад хэд хэдээрээ хуваагдан амьдардаг аж. Тасалгаа бүрт мэдрэгчтэй дэлгэц, ор, ширээ, сандал  суурилуулжээ.

Австралийн чанга дэглэмтэй шорон Хадгалах

Хамгийн олон хүний амийг авч одсон цөмийн дэлбэрэлтүүд

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн мэдээлж байгаагаар ард иргэд, байгаль орчинд тодорхой хэмжээний хохирол учруулж буй аймшигт үйл явдлыг цөмийн осол гэдэг аж. Цөмийн осол гарснаар цацраг идэвхт бодис тухайн газар нутгийг хамран ойр хавьд нь байсан хүмүүст хор хүргэдэг. Осол санаатай, санаандгүй ямар ч тохиолдолд хүний бие махбодь, оюун ухаан, сэтгэл санаа, эдийн засаг, генетикт нөлөөлж, тодорхой хэмжээний өөрчлөлт оруулдаг байна. Генетик өөрчлөлтөд орсноор мэдээж хойч үед нь муу хор уршиг дагуулна. Ингээд танд хамгийн аймшигтай цөмийн ослуудын талаар мэдээлэл хүргэе.

Хамгийн олон хүний амийг авч одсон цөмийн дэлбэрэлтүүд Хадгалах

Эдгээр улс орон руу аялахаасаа өмнө заавал мэдэх ёстой зүйлс

Гадаадын улс орноор аялах нь өөр соёл иргэншил рүү хөл тавьж байгаагаас огт ялгаагүй юм. Усыг нь уувал ёсыг нь дага гэж ярьдаг шүү дээ. Нэгэнт л тухайн орноор зочилж байгаа бол соёл, уламжлалыг нь хүндэтгэх хэрэгтэй. Тэгвэл та дараах орнууд руу аялах гэж байгаа бол үүнийг заавал анхаараарай.

Эдгээр улс орон руу аялахаасаа өмнө заавал мэдэх ёстой зүйлс Хадгалах
2018-07-31, 17:23

Сургуульд хэзээ ч зааж байгаагүй ер бусын баримтууд

Манай гариг ойролцоогоор 4.5 тэрбум жилийн настай, судлах зүйл нь дуусаж дундаршгүй арвин билээ. Тэгвэл бид таны мэдлэгт нэмэр болох үүднээс сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Онцлох зүйл нь гэвэл бид эдгээр зүйлсийг дунд сургуульдаа огт заалгаж байгаагүй юм.

Сургуульд хэзээ ч зааж байгаагүй ер бусын баримтууд Хадгалах
2018-07-31, 14:42

Амьдаараа оршуулагдсан хүмүүсийн аймшигт түүх

Бодит амьдрал заримдаа аймшгийн зохиолоос ч илүү хар дарсан зүүд шиг байх нь бий. Жаргал зовлон ээлжилдэг нь хорвоогийн жам хэдий ч хэзээ, юу тохиолдохыг хэн ч хэлж мэддэггүй. Одоо танд танилцуулах дараах хүмүүс амьдаараа оршуулагдсан, хачирхалтай түүхийн эзэд ажээ. Үнэхээр ухаан санаанд багтмааргүй хэрэг байгаа биз? Тэдэнд чухам юу тохиолдсон юм бол?

Амьдаараа оршуулагдсан хүмүүсийн аймшигт түүх Хадгалах

Эверестийн оргил руу авирсан уулчдад тохиолдсон учир битүүлэг явдлууд

Дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нурууны ноён оргил Эверест далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт байдаг. Сүрлэг энэ оргилыг Жомолунгма ч гэж нэрлэдэг. Чухам энэ л өндөрлөгт гарахыг өөрийнхөө амьдралын утга учир, зорилгоо болгосон хүмүүс чамгүй олон. Гэхдээ ийш зүглэх хүмүүсийн аян зам тийм ч дардан байдаггүй билээ. Дэлхийн хамгийн тааварлашгүй нууцыг өөртөө агуулсан Эвересттэй холбоотой сонин хачин мэдээллүүдийг танд хүргэе.

Эверестийн оргил руу авирсан уулчдад тохиолдсон учир битүүлэг явдлууд Хадгалах
2018-07-30, 15:53